Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гацууртын ордыг есөн жилийн хугацаанд олборлоно


Гацууртын ордын эзэмшлийн хувь хэмжээг УИХ тогтоохоор болов. Уул уурхайн сайд Р.Жигжид “Гацуурт бол ашиглахад бэлэн орд. Эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн байгаа тул алт, түүнээс олох ашиг улсад хэрэгтэй байгаа. Мөн гар аргаар алт олборлогчид дайрч сэндийчих нь газар авсан. Аливаа ашигт малтмалыг технологийн дагуу зөв олборлох ёстой. Уул уурхайн яам хөрөнгө оруулагч талтай сүүлийн хоёр сарын хугацаанд хэлцэл хийлээ. Хуульд хувийн хөрөнгөөр хайгуул хийж нөөц тогтоосон ордыг хамтран ашиглах тохиолдолд төр 34 хувь хүртэл эзэмших ёстой. Бид энэ хувиа эзэмших, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гурван хувь байхаар тохирсон. Гэхдээ алтны үнэ ямар байхаас шалтгаалж хувь хэмжээ нь өөрчлөгдөнө. Өнөөдөр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр таван хувь байгаа. Улмаар бид 34 хувиа сайжруулж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг өөрийн хувь эзэмшилд дүйцэх хэмжээнд авна гэж байгаа юм. Тэгэхээр Монгол Улс Гацууртын ордын  34 хувийг нь эзэмшихээс илүү ашигтай, эрсдэлгүй болно. УИХ уг ордын асуудлыг шийднэ” гэв. Дашрамд дурдахад Гацууртын орд 50 тонн алтны баталгаат нөөцтэй. Үүнийг есөн жилийн хугацаанд олборлоно. Үйл ажиллагааны нийт зардал нь нэг тэрбум гаруй ам.доллар. Харин 1.8 тэрбум орчим  ам.долларын борлуулалт хийж улсын төсөвт 433 сая ам.долларын татвар, төлбөр, хураамж төлөх, 1000 ажлын байр бий болгох тооцоо бий.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан