Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тавантолгойн уурхай олборлолтоо зогсоожээ

Монгол Улсын иргэн бүр 1072 хувьцааг нь эзэмшдэг “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компанийг тойрсон шуугиан сүүлийн үед гарах болсон. Тухайлбал, уурхайн олборлогч оператор компанийн сонгон шалгаруулалт, удирдах ажилтнуудын сарын хэт өндөр цалин, ажилчид нь  жагсаал хийх, суулт зарлах гээд асуудал хөвөрсөөр.
Тэгвэл тус компанийн Баруун, Зүүн Цанхийн уурхайн олборлолт өнөөдөр бүрэн зогсчээ.  Энэ талаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирлын үүрэг түр орлон гүйцэтгэгч Б.Батбилэг “Эрдэнэс Тавантолгой компанийн нүүрс олборлолт зогсоход хэд хэдэн шалтгаан нөлөөлсөн. Компанийн нүүрсний агуулахад олборлосон нүүрсний нөөц хангалттай бий. Одоогоор агуулахад 2.5 сая тонн нүүрс бий. Борлуулалт хэвийн байгаа. Мөн Баруун Цанхийн уурхайн сонгон шалгаруулалт дуусах хүртэл хугацаанд олборлолтоо зогсоосон. Энэ оны арванхоёрдугаар сард багтааж хоёр Цанхийн уурхайн олборлолтоо эхлүүлнэ. Мөн нүүрсний үнийн уналт үргэлжилж байна. Он гарснаас хойш 20 гаруй хувиар унаад байна” гэж мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан