Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэрээрэй дасгалжуулагчид аа, Риогийн олимп хаяанд ирчихлээ

А.АКЭРКЭ

Риогийн олимпын наадам хаяанд ирчихлээ. Угтаа энэ л үед нэгдмэл байж, амжилтын төлөө зүтгэж явах Монголын чөлөөт бөхийн холбооны эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагч нар үүргээ ухамсарлах сэтгэл дутаж байх шиг. Тэднийг Монгол Улсынхаа нэр төрийг дэлхийд таниулаад, баг тамирчдаа удирдаж 1980 оноос хойш тасраад байгаа эвийн их олимпын наадмын медалийг эх нутагтаа авч ирээч гэж энэ тогооны шилдэг дасгалжуулагчдын эгнээнээс тодруулж шигшээ багийг удирдах түүхэн үүрэг оногдуулсан. Харин тараан бутаргаж, сэргэн мандаж яваа тамирчдынхаа амжилтын буухиаг, тэдний хоолоо залгуулж, ар гэрээ авч явахад нөлөө үзүүлж буй хувь хүн, албан байгууллагуудад сөрөг бодол суулгаж тэднээс татгалзахад хүргэх эрх чөлөөг ногдуулаагүй байлтай.

 Хэдхэн хоногийн өмнө Монголын чөлөөт бөхийн спорт уналтад орсон 2000-аад оны үеийг зогсоож, 2009 оноос хойш энэ их айлыг жолоодож дэлхийн аваргын медаль, тэр дундаа 1980 оноос хойш тасраад байгаа олимпын медалийг эх нутагтаа авч ирэх гавьяанд гар бие, сэтгэл зүрхээрээ нэгдэн ажилласан Гацууртын гэх Л.Чинбат эрхэм цахим хуудаснаа “Чөлөөт бөхийнхөн маань гар нь ганзаганд, хөл нь дөрөөнд хүрч миний тусламж хэрэггүй болсон бололтой. Хамтран зүтгэсэн бүх хүнд чин сэтгэлээсээ баярлалаа. Та бүхэндээ цаашид улам өндөр амжилт гаргаж эх орныхоо нэрийг мөнхөд өндөрт өргөж явахыг хүсэн ерөөе! Миний бие хэдий чөлөөт бөхийн спортод хөрөнгө оруулахаа зогсоож байгаа ч Монголын спортын хөгжилд хувь нэмрээ оруулсан хэвээр байх болно. Монгол хүн, ялангуяа хөдөө орон нутгийн хүүхдүүдийн биед онцгой тохирсон мөн өөрөө бага наснаасаа сонирхож байсан бас нэгэн сайхан спорт бол унадаг дугуй юм. Иймд цаашдаа энэхүү спортыг хөгжүүлэх, Монголын дугуйчин охид, хөвгүүдийг дэлхийн хэмжээнд өрсөлдөх боломжийг хайн эрэлхийлж ажиллахаар шийдсэнээ хэлэхэд таатай байна” гэсэн байсан юм. Үүнийг цэвэр гомдлын үг гэж харж болохоор.

Ямартай ч олимп дөхсөн хариуцлагатай үед тэр “нүүр” буурууллаа. Учир шалтгаан нь эрэгтэй дасгалжуулагчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс ирсэн дариудаа “Баг тамирчдын амжилт бол цэвэр бидний амжилт. Монголын чөлөөт бөхийн холбоотой ямар ч хамааралгүй” гэх мэдээллийг шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Цогтбаяр хэвлэлд өгсөн бол хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын гавьяат тамирчин О.Пүрэвбаатар “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагадаа “Монголын чөлөөт бөхийн холбоо бидний өнөөдрийн гаргасан амжилтад ямар ч нөлөө үзүүлээгүй. Яахав Л.Чинбат дарга бидэнтэй  жаахан хамтарч ажилладаг байсан байж магад” гэх мэдээллээс улбаатай. Угтаа бол Л.Чинбатын чөлөөт бөхийн спортод зориулсан гавьяа гарын арван хуруунаас хол давахаар их. Хуучнаар “Олимп” сургуулийн заалыг түшиглэж эмэгтэй чөлөөт бөхийн охидын академийг байгуулж өгсөн. Тэдний амжилт ч шил шилээ дагаж 2010 онд  С.Батцэцэг дэлхийн аварга, 2012 онд олимпын хүрэл, 2013 онд дэлхийн цомын түүхнээ анхны мөнгөн медаль, 2015 онд дэлхийн цомын хилийн чанд дахь анхны хүрэл медаль, энэ оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, олимпын эрх гээд амжилтынх нь ард өнөө муу хэлэгддэг их аварга Д.Дагвадорж, Гацуурын Л.Чинбат нарын гавьяа их бий. Тэмцээнд тэргүүлсэн тамирчин дасгалжуулагчдад байр, сарын цалингаар хангадаг нь хэн бүхий нүдэнд ил. Цаашлаад дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн олон улсын хэмжээний мастер Б.Номинд Гацуурт компаниас өгсөн байр, цалин хангамжийг яагаад дасгалжуулагчид нь мартах болов.
 
Д.Дагвадорж аварга ч гэсэн сэтгэлийн шархтай явна

 Арлын Японы мэргэжлийн сүмо бөхийн ертөнцөд эд хаваа гайхуулж явсан аварга нэг тогоонд чанагдаж, итгэл үзүүлсэн дасгалжуулагчдадаа гомдож, сэтгэлийн шархтай явна. 2009 оноос хойш чөлөөт бөхийн спортод хөрөнгө хаяж 2013 оноос өнөөг хүртэл чөлөөт бөхийн холбоог албан ёсоор толгойлж тив дэлхийд эрэгтэй, эмэгтэй тамирчдын амжилт гаргах нөөц бололцоог гаргахын төлөө сэтгэлээ зориулсныхаа шанд тэр ч гэсэн өнөөдөр адлагдаж хэвлэлийн бай болж сууна. Олимпын, эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах  тэмцээний алтан медалийг өөртөө биш Монгол Улсдаа данслах гэсэндээ тамирчдадаа зориулж хэдэн 100 сая төгрөгийн өртөгтэй бэлтгэлийн заалыг “Найрамдал”  хүүхдийн зусланд байгуулсан гавьяатай. Тухайн үед энэ мэт хийсэн ажлаа хэвлэлээр нэг тунхаглаад явсан бол өдийд “Д.Дагвадорж чөлөөт бөхийн төлөө юу хийсэн юм бэ” гэж адлагдаж суухгүй л байсан болов уу.

Бардах зангаа урьтал болгох хэрэггүй

Чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагч дэлхийд алдар нэрээ цуурайтуулж явсан шилдэг тамирчдын төлөөлөл гэдэгтэй хэн ч маргахгүй. АНУ-ын Лас-Вегас хотноо болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөж амжилт гаргасан тамирчдын амжилт тэдэнтэй цаашлаад арын албанд үнэнч сэтгэлээр зүтгэж яваа холбооны ажилчдын уйгагүй хөдөлмөрийн үр шим гэдэгтэй ч маргах хүн гарахгүй. Гэтэл баярын сэтгэлээр угтсан ард түмэндээ “Энэ зөвхөн шигшээ багийн дасгалжуулагчдын хөдөлмөр” гэх сэвтэй үгийг чулуудснаараа холбоог сэтгэл зүрхээрээ дэмждэг албан байгууллага, хувь хүмүүсийг, цаашлаад дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт үзүүлсэн тамирчдын цаг наргүй тулж ажилладаг анхны багш нарын хөдөлмөрийг үгүйсгэсэн нь тэдний хамгийн том алдаа байлаа. Үнэхээр бидний амжилт, холбооны амжилт биш ээ гэж зарлан тунхагласан л юм бол тэд Олон улсын хэмжээний мастер Э.Бэхбаярын багш Авирмэдийн Энхээ гуайг, П.Өнөрбатын багш Ц.Баярсайхан нарыг дурдах ёстой байлаа. Энэ мэт тамирчдаа бодохгүй өөрсдийн хувийн эрх ашигт нийцсэн явуургүй үйлдлийг удаа дараа гаргаж буй дасгалжуулагчид нэгийг бодож, хоёрыг тунгаахгүй бол эхнээсээ том хөрөнгө оруулагчид нь нүүр бууруулж, алга тосон хүлээж авах албан байгууллага олдохгүй болох цаг ойрхон байна. Монгол Улсад, Монголын чөлөөт бөхийн спортын түүхнээ дахин нэгэн шинэ түүхийг бүтээх хариуцлагатай жил ирчихээд байхад амжилтаа булаацалдах биш,  алт, мөнгөн үеийнхээ төлөөллийн амжилтыг буухиаг үргэлжүүлэх  хариуцлагатай үе гэдгийг мэдэрч сэрэх цаг болсон байна. Эрүүл, мэнд спортын сайд Г.Шийлэгдамбын  шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Цогтбаярт хэлсэнчлэн “Али­ваа амжилтыг хэн нэгэн, хэсэг бүлэг хүн өмчилдөггүй” юм.

Бусдаасаа жишээ ав

Монголын жүдо бөхийн холбооны шигшээ багийн тамирчид 2008 оноос өнөөг хүртэл амжилт нь тогтвортой өсч яваа. Үүний хамгийн гол нөлөө нь УИХ-ын гишүүн Х.Баттулга ерөнхийлөгчтэй холбоотой. Жүдо бөхийн холбоо нэг санаатай байж чаддаг нь ерөнхийлөгч Х.Баттулга хатуудаа хатуу байж  галын нэг шугамд зангидаж чаддагтай холбоотой. Тиймдээ ч  тамирчид, дасгалжуулагчид нь “толгойд” нь гардаггүй. Нэг санаа зорилгогүй, ёс бус үйлдэл гаргаж байгаа дасгалжуулагч, тамирчдаа шигшээ багт байх ёсгүй гэж хатуу шийдвэр гаргаж чаддагтай нь холбон тайлбарладаг би­лээ. Чөлөөт бөхийн ам­жилт ч жүдогийнхонтой эн зэрэгцэхүйц. Хамгийн гол нь Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлага Д.Дагвадорж хэтэрхий зөөлөн хандаад байгаагийн илрэл нь хэдэн дасгалжуулагчийнхаа явуургүй аашийг тэвчиж, хэвлэл мэдээллийн хэрэгслийн бай болж буй нь илтгэнэ. Топ спортын төрөл энэ мэт амжилтын дундаас санаа нийлэх­­гүй шигшээгийн удирд­лагуудтай хамтран ажиллаж амжилт гаргах нь юу л бол. Нэгнээ гоочилж суухаар амжил­тын төлөө сэтгэл шулуудаж нэгэн зүгт чиглэж яваа дасгалжуулагчид, арын албаныхан эв, эеэ хичээж хамтаараа зүтгэж их хүлээлтийн олимпын медалийг авахын төлөө яагаад хамтаараа зүтгэж болохгүй гэж.

Эцэст нь хэлэхэд, Монгол Улсад шилдэг дасгалжуулагчдын төлөөлөл даанч их байна. Амжилтын замналаа үргэжлүүлж чадаагүй тэргэнцэрт шилжсэн Авирмэдийн Энхээ, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр мөнгөн медальтан төрүүлээд байгаа Хасу-Мегастарын дасгалжуулагч Ц.Баярсайхан, Спорт бэлтгэлийн төвийн харьяа Спорт бүрэн дунд сургуулийн  дасгалжуулагч П.Чулуунбаатар,  Ж.Дан­дар нарын шилдэг дасгал­жуулагчийн төлөөлөл баг тамирчдаа удирдах бүрэн бололцоотой. Дахин сануулахад Риогийн олимп хаяанд ирчихсэн байна шүү.

0 Сэтгэгдэл
Dagvadorj mongo hayh bish iddeg ni notlogdoo bzde.
Чааваасдаа инээд хүрч үхлээ. Аса гэж нэг бөхөд хайртай ард түмний сэтгэлээр тоглох гэсэн эргүү. Гэр бүлээ ч аваад яваж чадахгүй байж илүү харж билүү долоохоо болиосой. Хэзээ хүний шунал дуус ч байсын хэдэн халтар төгрөгнии төлөөл яваж байгаа гарууд ш дээ Чинбат Сумьяабазар Дагвадорж 3бол Наа хэдэн дасгалжуулагчид чин харин бор зүрхээрээ яваж байгаа хүмүүс шүү.
Гацууртын Чинбат энэ тэр чөлөөтөөс зайлсан дээр дээ Дагюадорж гахай ч гэсэн дээ одоо болно ш дээ дасгалжуулагчидад асуудал байж болно орны хүмүүс нь бэлэн биз гэхдээ энэ хэдэн олгархиуд олимпийн спортын төрлүүдийг ивээн тэтгэсэн дүр үзүүлж боихр бизнесээ хийж мөнгө угаадаг биз дээ Женко Баттулга гэж эрүүгийн рецедию гэмт хэрэгтэн Монголын баячуудын тэргүүн зэрэгт ордог энэ нөхөр ер олсон орлогоороо манлайлдаг юм бол улсад төлсөн татвараараа хэддүгээрт нь жагсдаг бэ худалаа дэд ерөнхийлөгч гэсэн хэдэн бизнесмен залуучуудаа дарамтлаж жүдод мөнгө хаяуулчихаад өөрөө бодитой хөрөнгө оруулалт хийдэг болов уу энэ мэт олон нийтийн сэтгэл зүй дээр тоглодог олгархиудаас салах хэрэгтэй
ахлах дасгалжуулагч Ц.Цогтбаатар О.Пүрэвбаатар нарыг ажлаас нь халаач хөгийн хүүрнүүд юм аа О.Пүрэвбаатар ирээд тамирчид шагнал авахад дунд нь инээгээд шагнуулаад зогсож байсан үхэр Монголын үр сад аа гэж
энэ удирдлагууд нь дасгалжуулагчдаа дээрлэхээд байдаг гээ биз дээ
Хамгийн их уншсан