Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УБЕГ 28000 цахим үнэмлэх илүү хэвлэжээ

Улсын бүртгэлийн ерөнхий газраас тавдугаар сарын 1-нээс зургадугаар сарын 1 хүртэл 56387 цахим үнэмлэх хэвлэж дуусчээ. Үүнээс сонгуулийн насны 44856 иргэн байгаагаас Улаанбаатар хотын хэмжээнд 33798, орон нутагт 10788 байгаа аж. УИХ-ын гишүүн З.Энхболд УБЕГ 28.000 үнэмлэх илүү хэвлэсэн талаар мэдээлэл хийсэн. Мөн иргэний үнэмлэхтэй, лавлагаа аваагүй хүмүүст цахим үнэмлэх ирээд байгаа талаар мэдээлэл гараад байгаа. Үүний хариуд УБЕГ-ын дэд дарга Г.Билгүүн “28 мянган цахим үнэмлэх илүү хэвлэгдсэн нь үнэн. ЦЕГ, ШШГЕГ, ТЕГ-аас манай байгууллагад хандаж хүмүүсийн лавлагаа авахаар хандсан. Эдгээр хүмүүсийн лавлагаа цахим үнэмлэх хэвлэгдэх ёстой хүмүүсийнхээ хамт бүртгэгдснээс ийн хэвлэгдсэн. Цөөн тооны цахим үнэмлэхийг тараасан. Бусад нь байгаа” гэсэн хариулт өглөө.

У.Бадам

0 Сэтгэгдэл
ardchilsan nam yalah bolnoo
Хамгийн их уншсан