Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Юрий Ожередов: Баруун Монголыг судлах ажилд хориод жил зүтгэж байна

Баруун Монгол судлалын ажилд олон жил хүч хөдөлмөрөө зориулж байгаа түүхийн шинжлэх ухааны дэд доктор /кандидат/, ОХУ-ын Мэргэжлийн дээд боловсролын тэргүүний ажилтан, Ховд хотын хүндэт иргэн Ожередов Юрий Ивановичтай ярилцсан ярилцлагыг хүргэж байна.

- Баруун Монгол түүний хил залгаа нутгийн байгалийн нөхцөл, түүх, хэл, соёл” олон улсын эрдэм шинжилгээний энэ удаагийн хуралдаан болон урьд нь болж байсан хурлуудын тухайд сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
- Баруун Монгол түүний хил залгаа нутгийн байгалийн нөхцөл, түүх, хэл соёл” хэмээх эрдэм шинжилгээний бага хурал маань өнгөрсөн 9 дүгээр сард арван хоёр дахь удаадаа Монгол улсын Ховд аймагт болж өнгөрлөө. Энэ хурал Оросын нутагт гурван удаа болсон юм. Тодруулбал 1999 онд Томск, 2005 онд Кызыл, 2007 онд Горно-Алтайскд тус тус болсон. Азаар ч гэх юм уу миний бие бүрэлдэхүүнийхээ хамтаар Монгол, Оросд болсон бараг бүх хуралдаануудад оролцсон. Тодорхой шалтгааны улмаас 2013 онд болсон хуралдаанд ирж оролцож чадаагүй маань надад их харамсалтай байсан.Оросод бол эрдэм шинжилгээний хурлууд төрөл чиглэлээрээ тус тусдаа хийгддэг л дээ. Харин Ховдод бүх салбар чиглэлийн эрдэмтэд нэг дор цуглаж, судалгаа шинжилгээний асуудлуудыг хэлэлцдэг нь гадаадынханд сонирхолтой байгаа байх. Чухам иймээс л энд илүү сонирхолтой тусгаж авууштай зүйлүүд байна гэж үзээд би бүүр 1999 оноос хойш тасралтгүй оролцож байна. Өнгөрсөн хугацаанд Ховдод болсон бүх л хурлуудад тэд хоорондоо нэлээн ялгардаг, байсан. Яг чиглэл чиглэлээ барьдаг гэх үү дээ.

1997 онд Орос улсын Томскийн Улсын их сургууль энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурлыг хамтран үүсгэгчдийн эгнээнд элсэж, анх удаа сургууль дээрээ Монголын эрдэмтэдтэй хамтран зохион байгуулж байсан нь хамгийн сонирхолтой дурсамж юм. Чухам энэ үед Томскийн их сургуулийн захирлын зүгээс энэ хурлыг эрдэм шинжилгээний формод оруулж, тогтмол зохион байгуулж байх саналыг тэр үеийн Ховд дахь МУИС-ын салбар сургуулийн захирал Г.Нямдаваад тавьсан бөгөөд Монголын зочид маш таатай хүлээж авч баярлаж байсан юм.

Монгол дахь хамтран ажиллагчид маань анхны энэ хандлага санаа бодлыг олон жилийн турш гол чиг зорилгоо болгон хадгалж ирсэн нь аятай сайхан санагддаг. Эрдэм шинжилгээний арга хэмжээний үнэлж цэгнэхэд хүрвэл таатай, таагүй хүчин зүйлүүд аль аль нь илэрч байдаг жамтай. Оролцогсод болон бүрэлдэхүүний зүгээс хоёр чиглэлээр үр дүнг нь үнэлж, цэгнэдэг л дээ. Энэ нь эрдэм шинжилгээний ач холбогдол болон зохион байгуулалт гэсэн чиглэлүүд.Оросын ихэнх эрдэмтэд түүнчлэн бусад орны эрдэмтдийн хувьд Ховд руу хүрч ирэх, буцахад унааны машины нөхцөл хүндрэлтэй байлаа. Гадаадын аль орны оролцогчид маань онгоцоор ирэхэд үнэ өндөртэй. Ийм болохоор эрдэм шинжилгээний хуралд оролцохыг хүсэж буй олон мэргэжилтэн судлаачдыг оролцуулья гэвэл зам унааны асуудлыг бодлоготойгоор зохион байгуулбал зүгээр. Нарийн ширийн зүйлийг ярих юм бол 2013 оны хуралд Томскоос нэлээн чухал оролцогчид ирж чадаагүйн учир нь мөн л зам, унаатай холбоотой байсан.ÂÂÂ Хоёр улсын хооронд визгүй зорчих болсон нь нөхцлийг тодорхой хэмжээгээр хөнгөвчилж байна л даа.

Урьд нь Оросоос виз авахын тулд Иркутск эсвэл Кызылээс очиж авдаг журам хэрэгжиж байлаа. Тэгээд хуралд оролцох зорилгоор виз авах гэж жил болгон бас л нэлээд төвөг чирэгдэл учирдаг байв. Харин одоо энэ явдал арилсан.Зам унааны асуудлаас болж оролцогчдын тоо хязгаарлагддаг нь харамсалтай байгаа юм. Чухам энэ байдлын улмаас хүрэлцэн ирж амжаагүй судлаачдын багшаархан дараалал үүссэн гэдгийг өмнө хэлсэн. Сүүлийн жилүүдэд хуралдаанд оролцож буй эрдэмтэн судлаачид илтгэлийн товчлолоо олон улсын хэл дээр хийсэн байх шаардлага тавигдсан нь хоёр талт үр дагавартай байх шиг.

Тухайлбал шинжлэх ухааны түвшинд ойлгогдохоор хийж чадаж буй эсэх гэсэн асуудлыг бий болгож байна. Секцийн хуралдаанууд, тухайлбал байгалийн шинжлэх ухааны салбар, философи, хүмүүнлэгийн ухааны салбар дахь илтгэлүүдийг хэлэлцэхэд надад нэлээн хүндрэлтэй санагдаж байсан. Энэ нь оролцогчдын илтгэлийн тоог цөөн байхад нөлөөлсөн биз. Нэг секцид л гэхэд цөөн хэдэн илтгэл амаар хэлэлцэгдэж байсан. Нэг талаасаа энэ нь илтгэлүүдийг зэрэгцүүлж, хоршуулж сонсоход сонирхолтой байсан ч харамсалтай нь илтгэлүүдийн талаар дотор нь орж дүн шинжилгээ хийх, өргөн хэлэлцүүлэг, харилцан яриа өрнүүлэх, ялангуяа Монголын угсаатны зүй, археологийн салбарын нарийн ширийнийг уудлах боломж хомс байлаа. Энэ нь жаахан тоогүй. Дараагийн хуралдаанд төрөл бүрийн салбарын судлаачид, мэргэжилтнүүдийн оролцоог нэмэгдүүлэх, илүү өргөн хүрээлэлтэй болгох нь зүйтэй гэж бодогдож байна.

Бас нэг асуудал гэвэл бүс нутгийн хүрээнд хуралдаануудыг төлөвлөхдөө харилцан хэл ул авалцаж байж шийдэл гаргаж байх нь зүйтэй санагдаж байна. Тухайлахад Горно-Алтайскийн улсын их сургууль дээр 10 дугаар сарын эхээр “Археологи, угсаатны зүйн судалгааны интеграцчилал” хэмээх олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдахар бэлтэл хангагдсан байсан. Гэтэл Ховдын хурал түүнтэй маш ойрхон хугацаанд болсон болохоор нэн ялангуяа хуралдаанд тогтмол оролцдог Барнаул, Горно-Алтайн зарим судлаачдын хувьд Монголын хуралд оролцож амжихгүйд хүрч, хуралдааны ач холбогдол саармагжих тал бас ажиглагдсан. Холбоо харилцаандаа хайнга хандсанаас энэ мэтчилэн хийдэл гарах болзошгүй олон улсын хурал зохион байгуулахдаа хамтран ажиллагч орнууд өөр хоорондоо харилцан холбогдол бүхий календарчилсан төлөвлөгөө гаргаж байх нь зөв биз.

- Та энэ хуралдаанд яг хэд дэх удаагаа оролцож байна вэ?
- Аль эртнээс л оролцсон. Би зөвхөн 2013 оны хуралдаанд л оролцож чадаагүй. Бусад бүх хурлуудад оролцож, амаар болон ханаар илтгэл хэлэлцүүлж байсан.

- Хуралдаан дээр өөрийн тавьсан илтгэлийн тухай болон судалгааны ажлынхаа талаар сонирхуулахгүй юу?
- Миний илтгэлийн гол зүйл нь археологийн асуудалд зориулагдсан. Угсаатны зүйн судалгааны чиглэлд хамаатай зарим нэг зүйлүүд, тухайлбал судалгааны тодорхой обьектуудтай холбоотой зүйлүүд бий. Амаар хэлэлцүүлсэн хэсэг маань ерөнхийдөө мэдээллийн шинж чанартай. Өнгөрсөн хугацаанд нээж олсон хөшөө дурсгалууд, түүнчлэн судалгааны үйл явцын тухай байсан. Түүхэн дурсгалуудын нарийвчилсан судалгаа болоод шинжлэх ухааны талаасаа тулгамдаж буй асуудлуудыг хөндсөн нарийн зүйлүүд бий л дээ.

2005 онд Кызылд болсон “Баруун Монгол түүний хил залгаа нутгийн байгалийн нөхцөл, түүх соёл” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал дээр тавигдсан миний илтгэл хийгээд баруун Монгол түүний эргэн тойронд хийсэн судалгааны ажлыг маань Монгол Алтай судлалын институтын захирал, профессор К.Цоохүү ихэд сонирхож, анхаарсан юм. Түүнээс хойш бид байнгын харилцаатай болж, Монгол Алтай судлалын институд миний хүндэтгэн ханддаг эрдэм шинжилгээний гадаад түнш маань байсаар байна. Чухам энэ үеэр бид баруун Монголын таван аймгийг хамруулсан археологийн дурсгалуудыг судлах, үүнийхээ үр дүнг харуулсан ном бүтээл хэвлүүлэх зорилготой эрдэм шинжилгээ судалгааны хөтөлбөр гаргаж ажилласан юм. Манай экспидицийн даалгавар эрэл хайгуул, судалгаа боловсруулалт тэрчлэн Ховд аймгийн хойт хэсгийн хоёр сумын /Эрдэнэбүрэн – Ховд/ археологийн дурсгалын тухай мэдээллүүдэд анализ хийх явдал байлаа. Экспедиц маань 2010-2012 онд “Баруун Монголын нүүдлийн соёлын олон янз байдал ба нэгдэл” хэмээх олон улсын хөтөлбөрийг гүйцэтгэж үр дүнг нь Оросын Хүмүүнлэгийн шинжлэх ухааны сан /Российским гуманитарным научным фонд /РГНФ/ болон Монголын Боловсрол Соёл Шинжлэх ухааны яаманд /МинОКН/ өргөн барьсан. Хээрийн судалгааны маань бас нэг хэсэг нь эрэл хайгуулын үр дүнд олдсон эртний болон дундат зууны үеийн дурсгал, чулуу, металл хийгээд эд зүйлүүдийг лабораторийн аргаар шинжлэх явдал юм. Манай экспидиц нэрэлсэн хоёр сумын нутагт 4000 гаруй обьектийг илрүүлсэн. Шинжлэх ухааны үүднээс илэрхий болоогүй нарийвчлан судлах шаардлагатай зүйлүүд маш их бий. Эдгээр түүхэн дурсгалуудын тухай мэдээ баримтыг шинжлэх ухааны эргэлтэд оруулах үүднээс миний бие Монгол Оросын эрдэмтэн судлаачидтай хамтран 73 эрдэм шинжилгээний үгүүлэл бэлтгэж, Голланд, Хятад, Солонгос, Монгол, Орос, Турк болон Японд хэвлүүлсэн.

- Энэ удаагийн хуралдааны онцлогийн тухайд ямар бодолтой байна?
- Хурлын мэдээллүүд надад болон миний судалгааны обьектуудтай ойрхон холбогдож байгаагаараа миний хувьд онцлог байлаа. Яг хоттой зэргэлдээ газруудын дурсгалуудын судалгаан дээр би одоо ажиллаж байна. Энэ ажил маань эрдэм шинжилгээний хурал дээр хэлэлцэгдсэн, одоо судлагдаж байгаа цаашид судлагдах хэд хэдэн сонирхолтой дурсгалуудтай нягт холбоотой зүйлүүд юм. Энд эртний хүмүүсийн хойтын буянд зориулсан тахилын байгууламж, баримал, хэрэм цайз, дацан сүм болон бусад томоохон дурсгалууд орно.

- Монголын шинжлэх ухаан дээд, боловсролын байгууллагууд түүний дотор Ховд их сургууль болон ОХУ-дахь таны харьяалагддаг хамтран ажилладаг байгууллагуудын хоорондын цаашдын харилцаа хамтын ажиллагааны тухайд юу хэлмээр байна?
- Юуны түрүүнд Ховд их сургууль болон Томскийн улсын их сургуулийн хоорондын хамтын ажиллагаа улам гүнзгий хөгжих учиртай гэж бодож байна. Улам олон төрөл хэлбэрээр хамтран ажиллахаас гадна шинээр хийгдэж байгаа хамтарсан судалгаануудыг чанаржуулах, үр дүнг нь гүнзгийрүүлэх тал дээр ч цаашид хамтарч хийх ажлууд бий. Хамтын ажиллагааг ийн хөгжүүлэх хүчтэй обьектив шалтгаануудын нэг нь бие биендээ энэ тэргүүнд хэрэгцээтэй, шаардлагатай байгаа явдал юм.

- Энд олон удаа ирж танил дасал болсон хүний хувьд манай баруун Монгол нутаг хийгээд манай хотын тухайд ямар сэтгэгдэлтэй явдаг бэ? Одоо дахиж ирэхэд ямар шинэ сонин сэтгэгдэл төрж байна.
- Энэ удаагийнхтай нийлээд би Монгол оронд арван найм дахь удаагаа ирж байна. Олон жилийн туршид Монголын баруун чиглэлийн бүх аймгуудын нутгаар, уул нурууд, говь, цөл, хээр тал гээд хаа сайгүй явж ажиллалаа. Нэг удаа Ховдоос Улаанбаатар ороод дахиад Ховдод буцаж ирсэн. Хаана ч надтай таагүй юм тохиолдож байгаагүй. Ер нь Монголд ажиллахад надад их таарамжтай байдаг. Монголын ийм гайхалтай сайхан оронтой бүх талаар харицаатай амьдрах болсон хувь заяандаа талархдаг шүү. Энэ орны байгаль газар нутаг, болон хүмүүстэй танилцах бололцоо олдсоныг би хувь заяаны бэлэг гэж боддог.

Ховдын тухай сэтгэгдэл гэснээс би энэ хотыг 1997 оноос хойш мэдэх юм. Тухайн үед Ховд хотын цахилгаан дулаан, түлш, шатахуун, усан хангамжийн нөхцөл хүнд. Орон сууцнуудын цонхоор яндан гаргачихсан утаа бургилж харагддаг, байшингийн хана туурга нь утаанд харлаад түймэрт өртсөний дараахан юм шиг л санагддаг байлаа. Түүнээс хойш намайг ирэх бүрийд энэ нутаг асуудлуудынхаа ард бага багаар гарсаар байгаа нь илхэн мэдэгддэг байв. Сүүлийн 6-7 жилийн хугацаанд Ховд хот эрс өөр болж ирсэн. Гудамж талбай байшин барилгуудын өнгө зүс сайжирч, орон сууцны барилгууд баригдан, орчин үеийн дэлгүүрүүд, зочид буудлууд, гудамжинд хөлхөлдөх төрөл бүрийн маркийн машинууд нь нэн олширчээ. Орчин үеийн хотын түвшинд хүрэхэд ойртсон дэд бүтэцтэй болж, хүмүүсийн амьдралын түвшин ч харьцангуй сайжирсан бололтой. Тэрчлэн надад нэн таалагддаг зүйл нь хотын тайван, амар жимэр байдал төрх. Цаашид ч энэ нутаг миний ирэх дуртай дотны сайхан газар маань байх болно.

Ярилцсан Г.Төрмөнх
ЭХ СУРВАЛЖ: http://www.tsahim-toli.mn


0 Сэтгэгдэл
oortoo iamar ch ogoojgui uls orniig sudlah iumaa ta. herev ta hiatad arabiin ornuudiig sudalsan bol oort chini ich unatstai baihaar bailaa. taniig ondor tsalingaar uramshuulj sudalgaanii buh zardliig chini daah bailaa. uher mongol bol baiarlalaa gej ch helehgui. sohor Zoos ch hialailgahgui. ted shinjleh uhaan sudalgaa geh metiig ogt medehgui. mongol hun mongol ulsiin horongoor sanhuujsen gants shirheg sudalgaa baihgui
Baruun zuuneer ni huvaah ni ldee novshnuud. Daraa ni tov urd hoid, hot huduu geed olon heseg taslah bodlogo yavuulj bgaa yum hooj garga
Хамгийн их уншсан