Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Египет ОХУ-ын онгоцны ослын шалтгааныг нуусан уу

ОХУ-ын иргэний агаарын тээврийн онгоц Синай хойгоос хөөрч яваад 23 минутын дараа осолдсон. Ослын шалтгааныг техникийн элэгдэл, хорогдол гэх тайлбар, мэдээллүүд явсаар байгаа. Лалын дайчид ОХУ-ын онгоцыг сөнөөсөн гэж мэдэгдсэн боловч хүлээн зөвшөөрөх нь битгий хэл харин ч үгүйсгэсэн. Ямар шалтгаан нөхцөл онгоц сүйрэхэд хүргэсэн талаархи мэдээлэл асуулт болоод буй. Албан ёсоор ослын шалтгааныг нийтэд тайлбарлаагүй. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хоёр, гурван өдөр чимээгүй байгаа.

Оросын “Правда.ру” сайт “Синайн хойгт болсон үйл явдлын үнэн мөнийг Египет улс нуун дарагдуулсан аймшигт үйл явдалд болж байна” гэх мэдээлэл, нийтлэл гаргасан. ОХУ-ын Авиакомпаниудын тэргүүн Александр Нерадько онгоц маш өндөрт осолдсон гэж тайлбар өгсөн. Тус улсын олон улсын нислэгийн Авиакомпаниудын зөвлөлийн захирал Виктор Сороченко ч мөн ингэж онцолж буй. Онгоц агаарт олон хэсэг болж салсан учир ийм дүгнэлтэд хүрсэн гэж албаныхан тайлбарлаад байгаа юм. Ойролцоогоор 20 ам.метр орчим бүсээс онгоцны хэлтэрхийнүүд олдсон гэнэ. ЗХУ-ын үеийн ахмад нисгэгч, авиа нислэгийн холбооны мэргэжилтэн Олег Смирнов  “Яагаад орчин үеийн онгоц агаарт ингэж задардаг юм”  гэсэн асуудлыг хөндөж буйг хэвлэлүүд бичиж эхэлжээ.
Ослын газарт хийсэн дүн шинжилгээнээс харж үзэхэд онгоц өндөрт хэдэн хэсэг болж задарсан нь их гайхал төрүүлж байгаа аж. Онгоцны сэг олдсон газраас таван километрийн зайтай зорчигдын цогцос олдсон нь эргэлзээ төрүүлжээ. Олег Смирнов онгоц агаарт хэдэн хэсэг болох шалтгаан, байж болох хувилбаруудыг ингэж тайлбарлаж байна. Онгоцны бүтцээс болж агаарт хэдэн хэсэг болох магадлал бий гэв. Онгоц маш хачирхалтай байдлаар сүйрсэн гэж дүгнэсэн юм. Сүйрсэн онгоц ийм байдалтай байхыг өмнө нь нэг ч удаа харж байгаагүй гэдгийг тэрээр хэлж байлаа. Онгоц анх хөөрөх үед сүүл хэсгийн гурван хэсгээрээ газар шүргэсэн болохыг олж тогтоожээ.

Осолдсон онгоц хамгийн сүүлд хаана ямар газар, хэзээ засварт орсон гэдгийг яаралтай олж тогтоох ажил мөрдлөгийн явцад анхаарах ёстой гэж Олег Смирнов өгүүлсэн байна. Нислэгийн өмнө тийрэлтэт төхөөрөмжийг дахин шалгах, хэрэгцээтэй үйлчилгээг хийсэн дүгнэлтийг хэрэгт хавсаргах хэрэгтэйг албаныханд сануулав. Ямар нэг хэмжээгээр жижиг том гэлтгүй гадна дотно жижиг хэмжээний дэлбэрэлт болсон эсэхийг нягтлах ёстойг сануулсан юм.
Олег Смирнов Египет улсын улс төрийн нөхцөл байдлын талаар ярьж, онгоцны осолтой холбоотой эсэхийг хөндөж өөр нэг зүйл ярьсан байна. Египет улсын эрх баригчид болон Европын холбооны удирдлагуудаас онгоцны ослын хэргийг хурдан хаахыг хүсч байна гэх утга бүхий зүйл тэрээр ярьжээ. Зарим мэдээллийг нууж байгаа гэж тэрээр хардаж буйгаа илэрхийлсэн.

Хэдийгээр Синайн хойгт дайны ажиллагаа үргэлжилж байгаа ч энэ нөхцөл байдлыг талууд эртхэн мэдээд бүхнийг зогсоох ёстой байсан. Гэвч Египет улс тухайн осол гарсан бүс нутаг асуудал ихтэй хэсэг учраас тэд ослыг хурдан нэг тийш нь шийдэж, хэргийг хаах хүсэлтэй байгаа нь илт байсан гэж Олег Смирнов ярив. Тэр хэсгийн нутагт лалын дайчид байгаа нь үнэн төдийгүй Египет улсад төрийн эргэлт гарсанаас хойш ч байдал бүрэн намжаагүй байгаа. Египет ОХУ-ын онгоцны ослын шалтгааныг нууж байгаа юу гэсэн асуултыг хэд хэдэн эх сурвалж, хөндөж, гаргах тавих болсон нь цаанаа нэгийг өгүүлээд байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан