БҮХ ХЯТАДЫН ХАМТАРСАН СУРВАЛЖЛАГЫН БАГ ШИ АНЬ ХОТОД АЖИЛЛАЖ БАЙНА
Монгол Улс, БНКУ-ын Иx Xурлын дарга нар xэлэлцээр xийв
Улаанбаатарт өдөртөө ялимгүй хур тунадас орно
Хэл, бичгийн шалгалтад босго даваагүй сурагчдын багш нарт хариуцлага тооцно гэжээ
ҮАГ: 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Хуульч Ч.Өнөржаргал: Нэр дэвшигчид өдөр тутмын сонинд сурталчилгаагаа нийтлүүлэх нь шударгаар өрсөлдөх боломжийг бий болгоно
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ
14 нас хүрээгүй тохиолдолд скүүтер унаж, замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог
Хүүхэд, залуучуудын театр энэ пүрэв гарагт нээлтээ хийнэ
Монгол, ОХУ-ын хилийн таван боомт энэ сарын 28-наас түр хаагдана
Хишиг буян урин дуудах даллага болно
Амарбаясгалант хийд энэ сарын 21-23-нд, наймдугаар сарын 09-11-нд Гонгорын бумбын их тахилгатай аж. Энэ тахилга нь ажил үйл бүтээх, санасан хүсэл нь биелэх, хишиг буян урин дууддаг байна. Тахилгад оролцогч сүсэгтэн олон тавгийн идээ, даллагын уут бэлдэж очдог ёстой. Уг тахилгыг жил бүр хийдэг бөгөөд гурван өдөр болдог. Амарбаясгалант хийд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг Бүрэнхан уулын өвөр Ийвэн голын эхэнд байгалийн үзэсгэлэн бүрдсэн газарт оршдог билээ. Оройгүй сүм гэдгээрээ алдартай тус хийдийн барилга уран хийцтэй, монгол дарханы ухаан шингэсэн хосгүй бүтээл гэгддэг. Үүнээс гадна Өндөр гэгээн Занабазарын хийд ч хэмээн нэрлэдэг билээ.
Т.Жанцан
0 Сэтгэгдэл