Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үндсэн хууль өөрчлөх асуудлаар бүх нийтийн санал асуулга болж магадгүй


 Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Батбаяр ердөө өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг Ардчилсан нам, Монгол ардын нам, ИЗНН, “Шударга ёс” эсвэл, бие даагчид гээд нийт 47 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан байна.  Өөрөөр хэлбэл  УИХ-д суудалтай бүх нам эвсэл, мөн гишүүдийн 61.8 хувь нь Үндсэн хуульд  өөрчлөлт оруулахыг дэмжиж байна гэсэн үг. Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор энэ сарын 26 буюу анхны Үндсэн хууль батлагдсан түүхт өдрөөр эцэг хуулийг өөрчлөх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төслийг мөн УИХ-д өргөн бариад байна. Энэ тогтоолын төслийг мөн 47 гишүүн дэмжиж гарын үсэг зуржээ.
Тэгэхээр УИХ энэ тогтоолын төслийг дэмжвэл Үндсэн хуулиа өөрчлөх үү, үгүй гэдэг асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулж магадгүй байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан