Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ-т шалгагдаж байгаа Халхгол сумын удирдлагууд юу хэлэв

Б.ШИРНЭН

Дорнодын талыг дов болгож байгаа “Петрочайна” асфальтан замаа хэзээ дуусгах вэ

Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү, ХХААЯ-ны мэргэжилтнүүд Дорнод аймгийн Чойбалсан хотод хийсэн уулзалтын дараагаар буюу энэ сарын 6-ны өдөр Халхгол сумыг зорьж, тэр оройдоо Ялалт багийн иргэдтэй уулзсан юм. Аймгийн төвөөс Халхгол сум явах замд “Петрочайна Дачин Тамсаг” компанийн 21 дүгээр талбай байдаг тул бид тус компанийн кемпээр оров. Өмнө нь энэ талбайд Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү хоёр удаа ирж байсан. Тэгэхдээ тус компанид ажиллаж байгаа монгол ажилчдын ахуй нөхцөлийг сайжруулах болоод автозам барих ажлаа түргэсгэхийг шаардаад буцсан аж. Тиймээс энэ удаад дээрх шаардлагын дагуу ямар ажил хийгдэж байгааг лавлах санаатай байсан ч 21 дүгээр талбайд автозамын талаар тодорхой мэдээлэл өгөх удирдлага байгаагүй. Гэхдээ үйлдвэрлэлийн баазыг хариуцаж байгаа Кан Тэчан өөрийн хэмжээнд албан бус мэдээлэл өгөхөөр болсон юм.

Тэрээр “19 дүгээр талбайгаас Баянхошуу боомт чиглэлийн 200 км асфальтан замыг дөрвөн хэсэгт хувааж, 1, 2 дугаар хэсгийг Хятадын, 4 дүгээр хэсгийг Монголын компани хариуцан ажиллаж байгаа. Хятадын хариуцсан хэсгийн зам дуусч, машин чөлөөтэй явах боломжтой болсон” гэсэн юм. Харин 4 дүгээр хэсгийн замыг барьж байгаа монгол компани өнгөрсөн дөрөвдүгээр сараас замын ажилдаа оржээ. Ингээд нийт дөрвөн хэсэг замын ажлыг 2016 оны аравдугаар сарын 31 гэхэд бүрэн дуусгахаар Зам тээврийн яамтай тохиролцсон юм байна.
Гэхдээ монгол компанийн зүгээс “Петрочайна Дачин Тамсаг” компани санхүүжилтээ өгөөгүй учраас замын ажлыг түр зогсоогоод байгаа гэлээ. Энэ асуудлаар Кан Тэчан хариуцаж байгаа хүнтэй нь холбогдож, лавлахад удахгүй санхүүжилтийн асуудлыг шийднэ гэсэн хариу өгсөн байна.

Мөн тус компани 19 дүгээр талбайгаас Баянхошуу боомт хүрэх 200 км автозамаас гадна Халхголоос Чойбалсан чиглэлд 68 км зам тавих амлалттай. 200 км зам нь тэдний олборлож буй газрын тосыг Хятад руу гаргах зам учраас 68 км нь нутгийн иргэдэд зориулагдсан гэхэд болно. Одоогоор эхлэлийн болоод төгсгөлийн цэгийг хатгасан учир, гэрээгээ хийж дуусгавал замын ажлыг эхлүүлэх юм байна. Хэдийгээр 19 дүгээр талбайгаас Баянхошуу боомт чиглэлд 100 км асфальтан зам тавьсан ч газрын тос тээвэрлэж буй машинууд Мэнэнгийн талаар шинэ зам, харгуй гарган давхисаар хөрсний элэгдэл, эвдрэл үүссэн байгаа юм. Газрын тос тээвэрлэж буй машин 60-70 тонн даацтай учир Халхголын эмзэг хөрс сүйдэж, олон салаа замын дагуу өвс, ногоо ургах боломжгүй болж байгаа аж. Ямартай ч, “Петрочайна Дачин Тамсаг” 200 км асфальтан замаа 2016 оны сүүлийн улиралд, орон нутагт зориулсан 68 км замаа гэрээ хэзээ хийгдэхээс шалтгаалан ажлыг нь эхлүүлэхээр товложээ.

Нутгийн удирдлагууд иргэддээ “дархан цаазтай” юм байна

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмааг Халхголын хамар даваанаас цааш нэвтрүүлээгүй нутгийн иргэд Өргөдлийн байнгын хороогоор ахлуулсан багийг ч найрсаг дотноор хүлээж авсангүй. Уулзалт болох тов тараасан Сумын соёлын төвөөр ороход нутгийн иргэдэд “75 дугаар тогтоолоо цуцал” гэсэн бичигтэй цаас тарааж байсан бөгөөд соёлын төвийн ханаар “Халхгол өрийн төлөөс биш”, “Эрх мэдэлтнүүд эх орноо зарахаа боль” зэргээр УИХ-ын 75 дугаар тогтоолыг эсэргүүцэн бичиг наасан байв. Ингээд уулзалт эхлэхэд иргэд “75 дугаар тогтоолоо цуцал” гэсэн цаасаа нэгэн зэрэг өргөж, Өргөдлийн байнгын хорооны болоод ХХААЯ-ны тайлбарыг сонсохыг хүсээгүй юм. Мөн энэ үеэр нутгийн хоёр иргэн “Сумын удирдлагуудын газрын наймааг зогсоо” гэсэн лоозон өргөсөн ч бусад нь тэднийг соёлын төвөөс хөөж гаргаад, захиалгатай лоозон өргөсөн хэмээн цагдаад өгнө гэсэн юм. Харин Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү талцаж, хуваагдахгүй байхыг хүсээд бүх хүн энд сууж мэдээлэл сонсох эрхтэй гэсэн ч нутгийн иргэд сонсохыг хүсээгүй. Ингээд О.Баасанхүү гишүүн “75 дугаар тогтоолоо цуцал”, ярих зүйл байхгүй гэж үзэж байгаа бол ингээд дуусгая гэсэн ч иргэд үгээ хэлэх эрхтэй хэмээн эсрэг, тэсрэг ойлгомжгүй байдлаар уулзалтыг үргэлжлүүлсэн юм.

Ингээд Р.Бурмаа сайдын гомдлын дагуу АТГ-т шалгуулж байгаа тус сумын ИТХ-ын тэргүүлэгчээр ажиллаж байсан Ц.Насанхүү “Манай сумын иргэд УИХ-ын дарга З.Энхболдод хандаж, энэ тогтоолыг цуцлуулах хүсэлт хүргүүлж байгааг гардуулан өгье” гээд нутгийн иргэдийн дэмжлэгийг хүлээсэн. Халхголчууд түүнийг ямар ч буруугүй гэж үзсэн бөгөөд мөн тойргоос нь сонгогдсон гишүүдээ Халхгол чөлөөт бүсийн талаар мэдээлэл өгсөн, одоо цуцлуулахаар явж байгаа хэмээн сайшаасан билээ. Харин мэдээлэл өгч, асуусан юм бол, Н.Номтойбаяр, Х.Болорчулуун нар яагаад 75 дугаар тогтоолыг батлалцсан юм бэ гэхэд, хариулах хүн олдсонгүй. Гэхдээ тэд Халхгол сумын одоогийн Засаг дарга В.Мөнхтайван, 2008-2012 онд ИТХ-ын тэргүүлэгчээр ажиллаж байсан Ц.Насанхүү, Ц.Сүхбаатар болоод Н.Номтойбаяр, Х.Болорчулуун нарт хир халдаахыг огтхон ч хүссэнгүй. Түүнчлэн Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн нь Чойбалсанд болсон уулзалтын үеэр “Бид 75 дугаар тогтоолыг цуцлаад өг л гэсэн болохоос ирж, тайлбар тавьж, батлагдсан үйл явцыг ярь гээгүй” хэмээн УИХ-ын хууль сурталчлах, тайлбарлах, мөрдөх зэрэг үйл явцыг үл тоомсорлож байлаа.
       
Халхголчууд ч гэсэн чөлөөт бүсийн талаар ямар ч ойлголтгүй байв

Чойбалсан хотын иргэдтэй адил халхголчууд хөдөө аж ахуйн чөлөөт бүсийг эдийн засгийн чөлөөт бүсээс ялгаж, салгаж чадахгүй байна. Тухайлбал, 2008-2012 онд Халхголынхоо ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан сумын I багийн иргэн Д.Эрдэнэсайхан “Би Замын-Үүдэд очиж үзсэн. Улаан элс нь хэвээрээ, ард түмэн нь шороотой хоол унд хийсэн, ядарсан л улс байна лээ. Чөлөөт бүс байгуулаад сайхан болдог бол Замын-Үүд ч сайхан болох л байсан. 75 дугаар тогтоолыг л цуцлаад өг” гэсэн юм. Түүний үгийг сумын иргэд уухайлан дэмжсэн явдал нь иргэд чөлөөт бүсийн талаар буруу ойлголттой, сумын Засаг дарга, ИТХ нь ч буруу тайлбарлаж өгч байгааг харуулж буй хэрэг. Тэдний энэ үйлдэлд О.Баасанхүү гишүүн тайлбар хэлсэн бөгөөд Засгийн газрын санал болгосон чөлөөт бүс, хилийн чөлөөт бүс хоёрын зааг, ялгааг тайлбарласан ч, Р.Бурмаа сайдыг дэмжихээр, ухуулахаар ирсэн байна гээд мөн л үгийг нь сайтар сонссонгүй. 

Мөн тэд 75 дугаар тогтоолыг цуцлаад ямар үр дүн гарах вэ болон Дорнод аймагт олгогдох гэж байгаа газрын тосны хайгуул, олборлолт болоод хөдөө аж ахуйн чөлөөт бүс хоёрын аль нь хохиролтой талаар сэтгүүлчийн асуултад хариулж мэдэхгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, УИХ-ын 75 дугаар тогтоол цуцлагдсанаар ямар үр дүн гарахыг мэдэхгүй байна.

Тухайлбал, Халхгол сумын иргэн “500 мянга га газар бүгд л Хятадад очно. Ажиллах хүч нь хүртэл Хятадаас орж ирнэ. Энэ 500 мянга газарт орохын тулд хятад хүн визгүй, монгол хүн визтэй орно гэж байгаа. Намайг жаахан байхад Мэнэнгийн талд ороход жолооч нь хүрдээ тавиад унтаад өгдөг. Машин нь очно гэсэн газраа очдог тийм л сайхан тал гэж ярьдаг байсан” гээд 75 дугаар тогтоолыг цуцлахыг шаардав. Гэвч бодит байдал дээр Халхгол чөлөөт бүсэд ажиллах, түр оршин суух гадаадын иргэд нь тус чөлөөт бүсэд ажиллагсдын гурван хувиас илүүгүй байхыг тогтоолд тусгасан байгаа. Жишээлбэл, тэнд 1000 ажлын байр шинээр бий боллоо гэхэд түүний гурван хувь буюу 30 хүн л гадаадын иргэн байх юм. Тэр дундаа, нарийн мэргэжлийн буюу зөвхөн эрчимжсэн газар тариалан, мал ахуйн үйлдвэрлэлд шаардлагатай тусгай мэргэжлийн инженер, технологич, судлаачид байх ёстой гэж Засгийн газар үзэж байгаа билээ.

Тогтоолыг цуцлуулснаар ямар үр дагавар гарахыг тооцсонгүй

Мөн энэ тогтоол батлагдахгүй байснаар 500 мянган га газрыг иргэд нь хамгаалах бус харин ч харийн мэдэлд өгөх гэж байгаагаа ухамсарлахыг, албаны тайлбар сонсохыг хүсэхгүй байна. Гэтэл бодит байдал дээр 22 дугаар талбай буюу Дорнодын 783 мянган га газарт газрын тосны хайгуул хийх, олборлолт явуулах лиценз зарлагдсан. Бэлчээр, хадлан, тариалангийн бүс нутагт хохиролтой гэж үзсэн учраас үүнээс 300 мянган га талбайг нь хөдөө бүст оруулснаар хайгуул явуулах боломжгүй болгож байгааг ч ойлгохыг хүсэхгүй байгаа юм. Мөн хамар хашааныхаа айлаар гарч, орохдоо зөвшөөрөл авч, 500 мянган га хашаалсан талбайгаар орж гарах талаар ойлголттой байгаа нь ч буруу. Одоо байгаа жишгээр ч гэсэн Сэлэнгэ, Булган зэрэг газар тариалангийн бүс нутагт мал аж ахуй эрхлэх нь бий. Үүнээс болж мал, амьтан тариалангийн бүс рүү орж, үр тариаг талхлах явдал гардаг. Харин Халхголд байгуулах хөдөө, аж ахуйн чөлөөт бүс нь хөдөө аж ахуй болоод мал аж ахуйг хослуулан хөгжүүлэх учраас мэдээж, хорио цээрийн бүстэй байна. Гэхдээ 26 мянган га талбайд хашилт хийхээр байгаа нь 500 мянган га газрын 5.2 хүртэлх хувьтай тэнцэж байгаа юм. Мөн энэ бүс нь иргэд, малчдыг нүүлгэх ямар ч шаардлагагүй байхаар төлөвлөлтөд тусгасан байна. Адаглаад иргэд аль хэдийнэ ашиглагдахаа болсон аргаар нэг секунтэд Халхголын гүнийн 2.5 тонн усыг шахаж, хөвж гарч ирэх тосыг соруулж авдаг технологитой “Петрочайна Дайчин Тамсаг” компани чөлөөт бүсээс илүү хор хохиролтой юу, гэдгийг харьцуулан харахыг хүсэхгүй байна. Ингэснээр Засгийн газарт үүрэг болгосон УИХ-ын 75 дугаар тогтоол хэрхэн хэрэгжих журмыг өөрсдийн оролцоогүйгээр батлуулах боломж нөхцөлийг үлдээж байх талтай. Хэдийгээр хөдөө, аж ахуйн чөлөөт бүсийг Халхголд байгуулах хэдий ч энэ нь ганцхан Халхголынхны бус төрийн бодлого болоод нийт ард иргэдийн хамтын шийдвэр байх ёстой билээ.

Ц.Насанхүү: “Хансолмо” гэдэг компани үйл ажиллагаа явуулаагүй  

Солонгосын “Хансолмо” гэх компанид 30 мянган га газрыг эрх мэдлээ хэтрүүлэн өгсөн гэх үндэслэлээр АТГ-т шалгагдаж байгаа Халхгол сумын ИТХ-ын тэргүүлэгч асан.

-Солонгосын “Хансол­мо” компанид эрх мэд­лээ хэтрүүлэн газар ашиг­луулсан гэж таныг шалгуулж байна. Та тайлбар хэлэх үү?
-Би 2008-2012 онд Халхгол сумын ИТХ-д ажилласан. 2012 оны сонгуулиар үүрэгт ажлаа өгсөн. Харин 2009 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Хансолмо” гэдэг компанид сумын ИТХ-ын шийдвэрээр 17 тоот тогтоолоор 30 мянган га газар эзэмшүүлэхээр тогтоол гаргаж өгсөн нь үнэн. Зориулалт нь эрчимжсэн мал аж ахуй эрхлэх байсан. Гэхдээ би ИТХ-д шинээр орсон байсан юм. Тийм учраас аймгийн ИТХ-д хүсэлт гаргаж, хийсэн ажилд маань үнэлэлт, дүгнэлт гаргаж өгөөч гэж урьсан.
Үүний дагуу 2009 оны аравдугаар сард аймгийн төвөөс шалган туслах групп ирж, бидний ажилтай танилцсан. Ингээд сумын ИТХ-ын 17 дугаар тогтоолыг хүчингүй юм байна гэж үзсэн. Учир нь 30 мянган га газар сумын газар зохион байгуулалтын 2009 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй байсан. Тиймээс үүнийг хүчингүй болго гэсэн. Ингээд 2009 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар хүчингүй болгосон.

-“Хансолмо” үйл ажиллагаа явуулаагүй гэсэн үг үү?
-“Хансолмо” гэдэг компанийг таван жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан гэж ярьж байна лээ. Гэхдээ энэ компани нэг ч удаа үйл ажиллагаа явуулаагүй. Ажиллахаас нь өмнө бид 30 мянган га газар олгосон шийдвэрээ цуцалсан учраас гадаадын хүн ирж ажиллаагүй. Харин дотоодын бэлчээрийн мал аж ахуй эрхлэх зорилгоор дотоодын иргэн аж ахуй нэгжид тав орчим мянган га зэргээр газар эзэмшүүлж байгаа.
Тэгвэл Халхгол сумын Засаг дарга В.Мөнхтайван “Бидэнд мэдэгдэлгүйгээр чөлөөт бүс байгуулсан. Ялангуяа, 500 мянган га газарт. Халхголд үе, үеэрээ амьдрах гэж байгаа 3000 гаруй иргэн энд бий. Тиймээс иргэдээс санал хүсэлт аваад, сайн ярилцаад энэ асуудлыг бодитоор шийдэж, олйголцох ёстой байсан. Хү­чээр түрэмгийлж байгаад дур­­гүйцэж байна” гэж хэлсэн юм.

0 Сэтгэгдэл
ОХУ-РУУ НЭВТЭРЭХЭД АВДАГ ЦЭНХЭР БИЧИГНИЙ НАЙМААЧИД БОЛОХ АПУ Г.БАТХҮҮГИЙН ХӨЛ ГАР БОЛСОН NARTAM-ЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ НАРАНПҮРЭВ ТҮҮНИЙ ҮҮДНИЙ ХҮН ХҮН ЗАГНАСАН ХҮҮХЭН НАРЫГ ШАЛГУУЛМААР БАЙНА.ХЭД ХОНОГИЙН ӨМНӨ ТУС БАЙГУУЛЛАГА ЦЭНХЭР БИЧГИЙГ 700 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ШАГЛАДАГ НЬ БАРИГДАЖ УЛС ОРОН ДАЯАР ЗАРЛАГДСАНААС ХОЙШ ЭНЭ ОНЫ КВОТ БОЛГОЖ ОХУ-ЫН ТАЛААС 2000 ШИРХЭГ ИРСЭН НЬ ДУУСЧИХСАН ГЭЭД БАЙСАН ӨНӨӨХ БИЧГЭЭ УЛААН-ҮД БАЙГАЛЬ ДАЛАЙ РУУ АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛДАГ МОНГОЛ АЯЛАЛ, БУБУСТУР, ТЭНГЭР ТРЭЙВЭЛ ЗЭРЭГ 9 ХӨН БАЙГУУЛЛАГА АВЧ БАЙХААР БОЛГОЖ ҮГСЭН ХУЙВАЛДАЖ ОЛГОЖ ЭХЭЛСЭН НЬ ЭНЭ ТББ ХИЧНЭЭН НО-ТОЙ БАЙГУУЛЛАГА БОЛОХЫГ ДАВХАР БАТАЛЖ ӨГЛӨӨ. МОНГОЛЫН АВТО ТЭЭВЭРЧДИЙН НЭГДСЭН ХОЛБОО НЭРТЭЙ АПУ Г.БАТХҮҮ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ЭНЭ ТББ АВТО ТЭЭВЭРЧДИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛЖ БАЙХААР БАЙГУУЛЛАГА НЬ ХАРИН Ч АВТО ТЭЭВЭРЧИД АРД ИРГЭДИЙН ШҮДНИЙ ӨВЧИН БОЛЖ ОХУ-ЫН ТЭЭВРИЙН ЯАМНААС ЗТЯ-НД ИРҮҮЛСЭН ЦЭНХЭР БИЧГИЙГ ЗАМААС НЬ ЧЭНЖИЛСЭН НАЙМААЛСАН ХҮНД СУРТЛЫН ҮҮР УУРХАЙ БОЛСОН ЛУЙВАРЧИД БАЙНА . ЗАСГИЙН ОНОШИЛГООНД ОРООД ТЭНЦЧИХСЭН ХУВИЙНХАА АВТОБУСААР, ЦАГДААГЫН ШАЛГАЛТ ӨГӨӨД АВСАН ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХТЭЙ ЗА БҮР ТУХАЙН АНГИЛАЛЫН МЭРГЭШСЭН ҮНЭМЛЭХТЭЙ ЖУУЛЧИН ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ТЭЭВЭРЧИД , АХ ДҮҮ , НАЙЗ НӨХӨД , АЛБАН БАЙГУУЛЛАГААРАА, ОРОН НУТГААРАА ОХУ УЛААН-ҮД БАЙГАЛЬ ДАЛАЙ ИТГЭЛТ ХАМБАРУУ АЯЛАХ ГЭСЭН АРД ТҮМНИЙ ЭРХ АШГИЙГ ЭНЭ ХЭДЭН БАТХҮҮГИЙН ГӨЛӨГНҮҮД БООМИЛЖ ЗӨВХӨН ТЭР OUTBOND-ЫН ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ГЭЭД БАЙГАА ТЭНГЭР ТРЕЙВЭЛ , МОНГОЛ АЯЛАЛ МЭТИЙН 9 ХӨН КОМПАНИЙН АМАНД ОЧИЖ МӨНГӨӨ ТӨЛЖ ЯВАХААС ӨӨР БОЛОМЖГҮЙ БОЛГОЖ ҮГСЭН ХУЙВАЛДАЖ БАЙГААГ ШАЛГАЖ ӨГӨХ БОЛИУЛАХ ГАЗАР БАЙНА УУ? ЗТЯ-НЫ САЙД ЗОРИГТ, АТҮТ-ЫН ДАРГА ПУНЦАГ НАР Г.БАТХҮҮГЭЭС АЙГААД БАЙЛГҮЙ АЖЛАА ХИЙМЭЭР БАЙНА. ОДОО ӨГЧ БАЙГАА НӨХЦӨЛ НЬ NARTAM-ЫН ХЭДЭН ХУВЬ ХҮМҮҮСИЙН БОДОЖ ОЛСОН ЯМАРЧ ХҮН АВАХЫН АРГАГҮЙ МАШ ОЛОН ШАЛГУУР, БИЧИГ БАРИМТ БҮРДҮҮЛХЭЭР УИХ-ЫН ГИШҮҮН, ЕРӨНХИЙ САЙД, ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХООС Ч ХҮНД НӨХЦӨЛ ШАЛГУУР ЗААСАН БАЙДАГ .ЭНЭ ДАВАРСАН ГӨЛӨГНҮҮДИЙГ ДАРЖ ӨГӨХ АТГ, ШӨХТГ, ЗТЯ-НЫ САЙД НЬ ЭНЭ ТББ-ЫН ЧЭНЖҮҮДИЙГ БОЛИУЛМААР БАЙНА. ГАРГАЛГАА НЬ ТУХАЙН АНГИЛАЛТАЙ, МЭРГЭШСЭНТЭЙ, ЖУУЛЧИН ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ЗЭРЭГ БИЧИГ БАРИМТЫН ШААРДЛАГА ХАНГАСАН ЖОЛООЧЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЗТЯ ЮМУУ АТҮТ-ИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД СҮҮЛИЙН 6 САРЫН ДОТОР ОНОШИЛГООНД ОРСОН ЭСЭХ, МАШИНЫ ДУГУЙН ХЭЭ, НӨӨЦ ДУГУЙ, ДОМКРАТ, ТРОСС, ИВҮҮР, ГАЛЫН ХОР, ОСЛЫН ЗОГСОЛТЫН ТЭМДЭГ, АПТЕК, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ГАДНА ДОТНО ҮЗЭМЖ ЗЭРГИЙГ НЬ ШАЛГАЖ ДҮГНЭЛТИЙН ХУУДАС БИЧЭЭД ШААРДЛАГА ХАНГАСАН ЖОЛООЧЫГ ЗТЯ-НЫ ДАНСАНД 150.000 ТӨГРӨГ ТУШААЛГАЖ ЦЭНХЭР БИЧИГИЙГ НЬ БИЧИЖ ӨГӨХ, ЦЭНХЭР БИЧИГ ДЭЭР БИЧИГДСЭН ЭЭЛЖИЙН ЖОЛООЧЫН ОВОГ НЭР БИЧИГ БАРИМТЫГ АЛТАНБУЛАГ ДЭЭР ШАЛГАДАГ АВТОТЭЭВРИЙН БАЙЦААГЧ ДАВХАР ШАЛГААД Л ХИЛИЙН ЗООНРУУ ОРУУЛДАГ БАЙХАД ЭНЭ АСУУДАЛ ХЭВИЙН БОЛНО.
Хамгийн их уншсан