Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийгмийг судлах гол арга аналоги төсөө хийгээд тооноос чанарт шилжих түгээмэл зүй тогтол оршиж буй...

“Гэгээрэл” гэдгийн талаар...  

-Суут сэтгэгч И.Кант “Гэгээрэл гэж юу вэ?” эсседээ  “насанд хүрсэн хүн” гэж бидний ярьдаг энэ ойлголтын агуулгыг нь бодож эргэцүүлэн, нийтийн өмнө ард түмний өмнө тэдний зөв ухамсарт гэгээрэл – гэрлийн замд хөтлөх иргэний үүргээ хууль, журам, дүрэм төдийгүй даргын цаг үеийн даалгаврыг биелүүлэхдээ ч “бусдын тусын тулд ашигладаггүй”, ихэнхдээ зөв төлөвшөөгүй, бусдын үгийг үг дуугүй дагагч - “араатнаас долоон дор бэртэгчин иргэнийг” хэлсэн бололтой... Энд төрийн сайдаас эхлээд дарга даамал, жирийн иргэний үүрэг хариуцлагын эргэх холбоог хэлсэн нь ойлгомжтой.

Тэгэхээр “ГЭГЭЭРЭЛ” гэж эгэл жирийн хувь хүн төдийгүй эрдэм мэдлэгтэй судлаач бүрт хамаатай. Гэхдээ энэхүү бүхий л хувь хүний гэгээрлийн ач тус “нийтийн өмнөх үүрэг хариуцлага” хэмээх ойлголттой уялдан бууж байна. Ийм онцгой үүрэгт субъект, объектын нэгдлийг хангагч  гүйцэт сэтгэгч ховор төрдөг нь ч учиртай бөгөөд тэрээр өөрийн бодит эрхийн өчүүхэн хувийг эдэлж байж энэхүү хувь төөргөө дагадаг ажгуу...

Энэ утгаараа “Чанарын позитив өөрчлөлт буюу Шинэ шинжлэх ухааны хөгжлийн газрын зураг” нэртэй судлаач бидний Хүмүүнлэгийн техно­логийн хөтөлбөр дээр нэрлэсэн эссед буй “жам ёсны тухай” ойлголтыг жинхэнэ байгаль, нийгмийн оршин тогтнохуйн зүй тогтлын гүйцэж төрүүлсэн Шинэ парадигмын  үнэний мэдлэгийн утгаар энэхүү нийгэм, цаг эрин үед суурилуулах барианы хийгээд гарааны шинэхэн гносеологи утгатай...             
     
“Үнэт чанар”-ын суурь судалгааны тухайд...

-Ерөөс “Үнэ цэнэ бол орон, цагаас ангид дээд ухамсрын үзэгдэл. Хүний байгаль ёс­ны хэрэгцээний илрэл буюу байгалийн хуулийн бүхэл­дээ илэрч буй нь юм”. А.Камюгийнхээр “Үймээн, Сизиф, Хэмжээс” ойлголтуудын багц гаргалгаа басхүү хамааралтай байх жишээтэй.

Түүнчлэн ойлголтын багт­аамж, агуулга, Зан суртахууны мэдрэхүйн онол, Ёс суртахууны үнэлгээ, Үгүйсгэл, тусгал гэх зэрэг онолжихуйд урвах нь ингэж сэтгэх нь “цэвэр оюун ухааныг гүйцэтгэгч” тэрхүү онохуй болсон субъект, оног­дохуй болсон объектод /ухамс­рын нэгтгэгч төлөв бай­дал буюу гэгээрэл бүхэлдээ хүнийг хүн болгосон ёсзүйн хийгээд эргэцүүлэх чадварын шалгуур болсон гоо зүй юм.  Биднийхээр Монгол гэрийн аналоги төсөө бүтээх арга буюу зөвт ухамсарт прагматик үйлдэл. Хаалга нь аль ч утгаараа суурилаг. Монгол гэрийн шалны буйр буюу гносео­­логи, эпистемологи, онто­­логи нэгтгэгч мэдэгдэл ач хол­бог­­долтойд тооцогдохоос аргагүй.   
 
Нийгмийг судлах гол арга бол аналоги төсөө...
       
-Философи судлаач, эрдэм­тэн Ц.Гомбосүрэн “Нийг­мийн тухай философийн интеграль хувилбарыг боловсруулах эхлэл” номд тэмдэглэснээс үзвэл: Аналоги адил бус оног­дохуйн хоорондын зарим тал, чанар, холбогдолд адил тал байгааг тогтоохуй болой. Аналогиор дүгнэн бодохуй гэдэг бол сайхь адил талыг үндэс болгон дүгнэлт хийхүй мөн.

Аналогиор бодон дүгнэхүйн ердийн бүдүүвчийг үзүүлбэл: В объект а, в, с, d, e гэсэн шинжүүдтэй, C объект в, c, d, e гэсэн шинжүүдтэй байж. Тэгвэл C объект a шинжтэй байж болох юм. Нэгдүгээрт аналоги бол харьцуулан үзэж байгаа олон оногдохуйн чухам гол шинж, боломжийн хэрээр аль болох олон тооны ажилсаг шинжийг тулгуурлах ёстой. Хоёрт дүгнэлтийн үндэс болж буй уг шинж нь оногдохуйн нэгэн адил байгаа ерөнхий шинжүүдтэй аль болох нягт холбоотой байх ёстой. Гуравт аналоги нь оногдохуйн бүх талаар нь бус гагцхүү тодорхой нэгэн холбоонд тохирч буйг тогтоох зорилт тавина. Дөрөвт аналогийн эн тэргүүн зорилго нь оногдохуйн хоорондын адил талыг тогтоох явдал болох тул тэрээр мөн ялгавартай талыг нь заан үзүүлэх, улмаар түүнийг судалснаар бүрэн гүйцэт болж байх ёстой.

Энэхүү эрдэмтний бүтээлд мөн “Шударга ёсны хэрэгжилт болбоос зохих хүрээн дэх тэгш ёсыг заавал шаардаж, түүнийг өөртөө багтаадаг авч энэ хоёрыг адилтгах үндэсгүй юм. Тухайлбал, хүмүүс эдлэх эрхээрээ тэгш байдаг боловч, нийгмийн үйл хэрэгт оруулсан зохистой хувь нэмрийнхээ хэмжээнээс хамаарч нийгмийн баялгаас хүртэх хувь нь тэгш биш байхаас өөр аргагүй байдаг. Энд тэнцэтгэл хэрэглэвэл харин ч шударга биш шийдвэр ба үйлдэл байж таардаг. Шударга ёс бол тэгш ба тэгш бишийн диалектик нэгдэл мөн. Шударга ёсны шаардлага, зорилтуудыг дээдлэн хэрэг­жүүлэхэд хүмүүсийн зориудын идэвхтэй санаачилга, зохион байгуулалттай үйл ажиллагаа чухал төдийгүй заримдаа бүр шийдвэрлэх ач холбогдолтой байдаг. Энэ нь уг үйл хэрэг дэх субъектив хүчин зүйлийн ач холбогдлын тухай асуудал юм. Энд нийгмийн удирдлага, зохион байгуулалтын гол цөм байх ёстой төрийн үүргийг онцлох шаардлагатай.  Ардчилал бол иргэн бүрийн эрх чөлөөг хуульчлан баталгаажуулах хэрэгсэл мөн. Тэгэхдээ эрх, үүргээ болон ерөнхий, тусгайг интегралчлан сэтгэх  тэрхүү “байгаль ёсны хийгээд тийм позитив насанд хүрсэн хүний” тусламжтайгаар биелүүлнэ.
 
Прагматик шийдэл бодит ажил хэргийн үнэлгээ...       

“Чанарын позитив өөрчлөлт буюу Шинэ шинжлэх ухааны хөгжлийн газрын зураг” Хүмүүнлэгийн технологийн системийг хамарсан иж бүрэн мэдлэг бүхий хөтөлбөрт тусгагдсан шинэ санаа онооны заримаас нийтийн тусын тулд Монгол Улсын төр, Засгийн газар, холбогдох яамдуудын зүгээс ажил хэрэг болгоод байж болохуйц үйлсээс дурдвал:

Нэгэн зүйл баримт: Монгол гэр... зэрэг олон зүйлийг ЮНЕСКО-д бүртгүүлсэн ажил хэрэг 2010 оноос сая эрчим далайцтай шинээр шахуу өрнөсөн. Монгол үндэстнээрээ, монгол соёл, урлаг, монгол уугуул мэдлэг ухаанаараа омогшин бахархах, эдгээрийг шинэ нөхцөлд судлах янз бүрийн өнцгөөс тайлбар хийх явдал өргөжин, олон талаар эрчим үүсч хөдөлгөөнд орсон. Гиннест бүртгүүлэх тухайд санал, санаачилга “өдрийн од шиг” таг байснаа энгийн бодол санаа болж хөгжөөд, Монгол бөх... зэргээ зориуд бүртгүүлж амжсан. Реклам сурталчилгааны үг тайлбарт хүртэл зөвт хүмүүжил, зүй зохист бодол санаанд хөтлөх сэтгэлгээ шинж байдал ажиглагдах болсон. Гадаадын зарим сэтгүүл, ТВ зэрэг Монголд байр сууриа эзлэн, анхдагч санааны үндсэн дээр дэлгэрэн түгэх байдал ажиглагдаж буй.
Нэгэн зүйл баримт: 2011 оны эхээр Америкийн Цагаан ордноос Монгол Улсын Ерөнхийлөгчид “Хөгжлийн алтан түлхүүр” гэж гардуулсан нь “Монгол гэрийн аналоги төсөө бүтээх арга буюу орчин үеийн бичиг зохиолын онолын байгууламж” хэмээх Шинэ шинжлэх ухааны нээлт Америкийн эрдэмтэд анх удаа 2009 онд ингэж өндрөөр үнэлсэн  буюу үр дүнгийн өндөр технологийн үзүүлэлттэй холбогдох тал буй...

Монгол Улсын Ерөнхийлөгч хичээлийн шинэ жилд зориулан жил бүр “Иргэний эрх зүйн тухайд”, “Монгол гэрээр бүтээгдсэн байгууламжийн нэгтгэгч үзэл санааны тухайд”, “Санаа зөв бол заяа зөв”  зэрэг сэдэвт өгүүлэмжээр хичээл заасан нь тохиолдол биш байсан. Хүний бодол зөв байхаас ирээдүйн үйл хэрэг жолоодогдох түүхэн хувьт чанар үүсдэг.
Нэгэн зүйл баримт: 2014 оны сүүлээр ШУА-ийн Удирдлагууд “Ертөнцийн тухай Шинжлэх ухааны дүр төрхийн өөрчлөлт ба философи” сэдэвт хурлыг ЮНЕСКО-гийн МҮК-той хамтран зохион бай­­гуулсан нь Монголд ийм ши­нэ пара­дигм үнэний мэдлэг хүлээн зөв­шөөрөгдөж, сургалт-су­далгаа-аргазүйн хувьд бодит хэрэг­­­лээ болж буйн онч дохио мөн.

“Монголын Шинжлэх ухааны шинэчлэлд нэмэрлэх багц саналууд”, “Монгол брэнд түншлэлийн холбоо байгуулах” зэрэг шинэ шинжлэх ухааны үр дүнгийн бодит ажил хэрэгч санал, санаачилгын дагууд төрийн болон төрийн бус байгууллага, хамт олныг хамарсан “ийм хөдөлгөөн” олон чиглэлд өрнөөд буй.  
Нэгэн зүйл баримт: Монголын Боловсролын онол, аргазүйд системийн шинжтэй буюу сургалтын байгууллагын суурь боловсрол олгох гадаад бүтэц, зохион байгуулалтын төдийгүй дотоод хөтөлбөр, сэдэвт өгүүлэмжит агуулгын хувьд өөрчлөлт шинэчлэлт бодит ажил хэрэг болоод буй. Тухайлбал, “Бага боловсролын Цөм хөтөлбөр”, Монголын боловсролын системд нээлттэй боловсролын агуулга, хэлбэр нэвтэрч эхэлсэн. Мөн дэлхийд үнэлэгддэг сурах бичиг, ном бүтээлүүдийг англи хэлээр цуглуулж судлан үзэх, заримыг эх монгол хэлээр орчуулан залах ажил хэрэг бодит болсон.

Тухайлбал,  Боловсрол шинж­лэх ухааны яамны за­хиал­гаар Нээлттэй мэдлэг боловс­­­­ролын сан дэлхий даяар хамгийн өндөр хандалт, ашиг­лалттай онлайн, нээлттэй сургалтыг хэн ч хаанаас ч үнэ төлбөргүйгээр хэрэглэх боломжийг бүрдүүлсэн.

“Баримт гэж юу вэ? зэрэглэл бий болов уу...

-Мэдлэг, мэдээллийн ба­рим­тыг нэгд, шинэ мэдлэг, мэдээллийн анхдагч үнэ цэнэтэй баримт гэнэ. Хоёрт дашрамд дурдмаар баримтархуу мэдлэг, мэдээлэл гэж бий. Гуравт, цуурхал, ам дамжсан үнэн ба худал батлагдаагүй бэлгэдэлт сэтгэлгээнд түшсэн зүй зохист хийгээд зүй зохист бус аман яриан мэдээлэл байдаг.

Тухайлбал, судлаач миний бие “Эрин үеийн хөтөч онолын тайлал үзээрэй” эссе нийтлэлдээ А.Эйнштейний хамаарангуйн онолуудыг Мета-онол, аргазүйн гаргалгаанд тохирох талтайг нэгд хамаарах баримттай тайлсан.  Тэгвэл А.Эйнштейн нас барсан өдөр буюу нэгэн мөчлөг өнгөрөөд буй цаг үед энэ өдөр мэндэлсэн нь сүнслэг байдлын сонин баримт мөн үү,  11 гэдэг тоо түгээмэл хадгалагдаж буй нь тохиолдол уу гэх зэрэг асуулт гарч ирнэ.

Ертөнцийн юмс үзэгдлийн оршин тогтнохуйн зүй тогтол нь гуравхан зүйл дээр буй. Энэ нь орон, цаг болон тоогоор илрэх чанар юм.  Монгол гэр Дэлхийтэй адил дүрст гэдгээс гадна геометрийн гурвалжин дүрсээр төсөөлөгдөж болох. Энэ нөхцөлд суурь нь орон, цагийн хамаарал буюу гносеологи, эпистемологийн асуудал харин орой нь онтологи бодит мэдлэг буюу тооноос чанарт шилжсэн тогтвортой статик төлөв мөн. Цаашид К.Попперийн үнэний мэдлэгийн хязгаарын няцаах зарчим ёсоор Дэлхийн гэр позитив төлөвт шинэ шинжлэх ухааны зам мөр улам тодорхой шулуудах буюу динамик төлөв байдал эрчимт дохиоллын системт эволюцион байдлаар явагдах нь бодит онтологи мөн.

Эцэст нь, ЮНЕСКО энэ оныг “Гэрлийн он – 2О15” болгосон нь бидний эхэнд дурдсан гэгээрэл гэж  ойлголтод буюу гэр... гэрэл.. гэгээрэл... гэрээ... зэрэг “хүн болгох зөөлөн технологи”-той холбоотой.   Аливаа томоохон зорилт бол, нэгэнт бүтээгдсэн физикийн оптик гэрэлийн тухайд давтахыг сануулах гэхээсээ нэн шинэ хүмүүнлэгийн системт мэдлэг, шинэчлэлийн оюун санааны неопарадигмыг бүхэл олонхийн анхааралд оруулах нь төр, засгийн эрхмүүдийн зөвт сэтгэлгээний хувьд чухал бус уу...

“Нэгдсэн онол - Сүүлчийн барианы онолын төсөө”  гэдгийг “Монгол гэрийн аналоги төсөө бүтээх арга буюу бичиг зохиолын онолын байгууламж” Мета-онолын эссегээр орлуулж бүрнээ болох утгаар нь “Позитив гэр онол” хэмээжүхүй.      

Доктор Н.Энхтөр

7 Сэтгэгдэл
Дэлхийн Философийн өдөрт Дэлхийд анхдагч хүмүүнлэг технологийн учир... ТӨРИЙН гурван өндөрлөгт ... хэвлэгдсэн... Тэрчлэн Өдрийн сонин, 2022.11.23 Математик суурьтай байж л, судлал шүүмжлэлээс ажиллана... Ярилцлага үзээрэй
АРДЧИЛАЛ СОНИНД 2015.11.10-НЫ ӨДӨР АНХ ХЭВЛЭГДСЭН, НИЙГМИЙГ СУДЛАХ ГОЛ АРГА АНАЛОГИ ТӨСӨӨ БУЮУ ТООНООС ЧАНАРИ ШИЛЖИХ ТҮГЭЭМЭЛ ЗҮЙ ТОГТОЛ ОРШИЖ БУЙ
Ж.Даваасамбуу дарга: 2016 онд ШУТСШ-д эртхэн өгөөрэй... гэсэн ч, өгч амжаагүй... 2017 онд Технологийн дэвшлийн шагнал ... гээд... 2018.12.27-нд Дүгнэлт гаргалгаа, Ном зүй баяжин шинэчлэгдэн хэвлэгдсэн...
Ж.Даваасамбуу дарга: 2016 онд ШУТСШ-д эртхэн өгөөрэй... гэсэн ч, өгч амжаагүй... 2017 онд Технологийн дэвшлийн шагнал ... гээд... 2018.12.27-нд Дүгнэлт гаргалгаа, Ном зүй баяжин шинэчлэгдэн хэвлэгдсэн...
Нийгмийн гэгээрэл ба утга зохиол шинжлэл бүтээлийг 2017 онд БШУСЯам сайт дээрээ хэсэгчлэн ганцааранг нь байршуулж, дэмжсэн... Энэ үед цаасан хэлбэрээр 2 хувь өгөөд, хэвлүүлж амжаагүй учраас хойшилсон
Мета хэл бол, объект, субъект хоёр нэгдсэн байдгаараа дээд логик буюу шинжлэх ухааны формаль логик хэл мөн...
"Аналонги" үүднээс асуудалд хандахын тулд сэтгэлгээний системт чанар төлөвших гэж ойлгоож болох уу
"ШИНЖИНЭ" ГЭДЭГ СУУРЬ ЗӨВ БАЙХЫН НЭР... /ДР Н.Э/
СОЁЛ, УРЛАГ, ШИНЖЛЭХ УХААНЫ БҮТЭЭЛИЙН ҮНЭТ ЧАНАРЫГ: ХОСГҮЙ ДЭЭД ҮНЭТ ЧАНАР ШИНГЭСЭН., ҮНЭТ ЧАНАР ШИНГЭСЭН., ЕРДИЙН ГЭЖ ГУРАВ ХУВААДАГ...
Данзанноровын Хүү /МУБИС-ийн харьяа Багшийн сургуулийн Тэргүүлэх профессор/: “Нийгмийг гэгээрүүлэхийг аль болох удаашруулахын тулд тодорхой бөлөглөл үүсч, оюун санаанаас урваж байгаа гэгддэг энэ цагт эрдэмтэн судлаач таны “Нийгмийн гэгээрэл ба утга зохиол шинжлэл” сэдэвт шинэ номууд, онолын байгууламж шинэчлэлтэй үгүүллүүд тэнь, хуучин байдлаас зохиол бүтээлийн бичлэгийг чөлөөлөхөд төдийгүй түүнийг шинээр туурвигч зохиолч нөхдөд түшиг, дэм болсоор байгаа... Түүнчлэн миний ажигласнаар тэртээх 2009 оноос л монгол оюун ухаан нийгэмших төсөө загвар үүсэн тогтворжуулах нээлт 21 дүгээр зууны эхэн үедхи утга зохиол шинжлэлийн Монгол загвар болж эхэлсэн санагддаг юм. Танд амжилт хүсье.” /Эх сурвалж: comment 2017.03.10 болон “Монголын үнэн сонин”-д 2017.05.10 № 089 (23355) хэвлэгдсэн: “Утга зохиолын мета онол ба, нийгмийн гэгээрэл” сэдэвт бүтээлүүдийн тухай.,/
ЗДТГ – М.Отгонбаяр болон бусад /Албан тоот 111020001822/2017.05.05/., Америкийн эрдэмтэд “Шинэ шинжлэх ухааны нээлт” /New Scientific Discovery/ бүхий хэмээн үнэлсэн гол үр дүнг англи хэл дээрх сэтгүүлд хэвлүүлэн мянга мянган хувиар гадаад, дотоодод түгээсэн “Нийгмийн гэгээрэл ба утга зохиол шинжлэл-4 дэвтэр” онолын бүтээлээ /2009, 2017 он/ pdf файл хэлбэрээр болон хэвлэмэл байдлаар хэлэлцүүлсээр байна /Нэгэн баримт: 2016 оны эхээр Шинжлэх Ухааны Академийн Тэргүүлэгчдийн газраар уламжлан, Их чуулганы албан ёсны хурал дээр харьяа Хүрээлэнгүүдийн захирал, нарийн бичгийн дарга нарт Сэтгүүлийн үр дүнгийн Тусгай дугаарыг гардуулан барьсан/. Эдүгээ Мета онол, аргазүйн гол үр дүнгийн Тусгай дугаар бүхий сэтгүүлийг англи-монгол хэл дээр эхийг бэлтгэн, өргөн хүрээнд хэлэлцүүлж байна. Монгол улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн 2017 оны сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшигч, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд “Монгол төр – Монгол гэр” мөрийн хөтөлбөртөө судлаачийн “Монгол гэрийн аналоги төсөө бүтээх арга буюу Орчин үеийн бичиг зохиолын онолын байгууламж” Мета онолын эссе –үр дүнг, “Улс төр –Эдийн засгийн Шинэ Шинжлэх ухааны хэрэглээ“ болгох анхны алхмыг хийлээ. Энэ бол, судалгааны үр дүнгийн Тусгай дугаар бүхий үр дүнг 2016 оны эхээр Монгол Улсын Их Хурлын 50 гаруй гишүүдэд нээлттэй хэлэлцүүлсний нэгэн бодит үр дүн мөн. Түүнчлэн эдүгээ нэр дэвшээд буй “Байгаль, нийгмийн шинэ үзэгдэл, зүй тогтлыг шинээр нээсэн иргэнд олгох” үндсэн заалт бүхий бодлогын нэгд жагсах шагналд /Google: Шударга ёс болон эрхзүй хэзээ хангагдах тухайд – Зохиогчийн ярилцлага/ Дэлхийн шинжлэх ухааны түүхэн дэх “Хүний нийгмийн хөгжлийн орчин үеийн оновчтой төсөө загвар” Шинэ үзэл баримтлал бүхий парадигмын хамгийн хамгийн өргөн хүрээний хийгээд квантлаг чинадын үзүүлэлтүүдээрээ нэр дэвшиж буй орь гагц үнэ цэнэ орших материалуудаа мөн адил танилцуулсны үр дүн бололтой. /2/ Google: New Paradigm Change by Enkhtur Nasanjargal /Scientific Revolution/
Google: Неопарадигм., Мета онол, аргазүй., Paradigm Shift.,
Мета-онол, аргазүйн төслийн удирдан гүйцэтгэгч, Чанарын позитив өөрчлөлт буюу Шинэ шинжлэх ухааны хөгжлийн газрын зураг тэргүүтэн Хүмүүнлэгийн технологийн хөтөлбөрийг таниулсан гэх зэрэг үзүүлэлтээр: Бага сургуульд “Цөм технологи” гэдгээр нэвтрүүлээд байгаа гэх мэт баримт олон...
Эл саналыг Засгийн газар, Эдийн засгийн хөгжлийн яамнаас дэмжиж, холбогдох яамдад хуваарилаад байна. Эдийн засгийн хөгжлийн яам: Хариу хүргүүлэх тухайд Шинэчлэлийн Засгийн газрын “11-11” төв-д ирүүлсэн 2013 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 13007205071 тоот хүсэлттэй танилцаж, дараах хариуг хүргүүлж байна. “Монгол брэнд түншлэлийн холбоо байгуулах” тухай Таны саналыг хариуцсан чиг үүргийн дагуу дараах яамдад хүргүүлснийг үүгээр мэдэгдэж байна. 1. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам- Экологийн цэвэр ноос, ноолууран эдлэл болон арьсан эдлэл хэрэгсэл, Монгол малын мах, бэлэн бүтээгдэхүүн, Дээд сортын чацаргана; 2.Боловсрол, шинжлэх ухааны яам- Монгол гэрийн аналоги онол; 3. Соёл, спорт, аялал жуулчлалын яам- Монгол гэр хийгээд нүүдлийн соёл, иргэншлийн зарим үнэт өв, Монгол язгуур урлаг, Монгол эрийн гурван наадам, Диназавр тэргүүтэн түүх., Менежмент: Кластерийн буюу Системийн эмх цэгцийн тухай.,
DEERK TRACTAT NI "ARDCHILAL" SONIND 2015.11.10-ND KEVLEGDSEN...
“ЦУВЖ ЯВАА БАРААС ЦУГЛАЖ СУУСАН ШААЗГАЙ ДЭЭР” ХЭМЭЭХ ҮГИЙН УЧИР
Хамгийн их уншсан