Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бусдын зовлонгоор бизнес хийж хөлжигчид


Оросын А-321 онгоц Синайи хойгт осолдсоны дараа оросын интернет сүлжээнд энэ онгоцны “гол зорчигч” гэж нэрийдсэн 10 сартай Дарина Громовагийн гэрэл зурагтай бэлэг дурсгалын зүйл хямд зарна гэсэн зар цуварч эхэлжээ. Бусдын зовлонгоор бизнес хийж ашиг олдог ийм булай явдал ганц энэ биш.

“Гол зорчигч”-ийн зурагтай малгай

Интернетийн “ВКонтакте” сүлжээнд 2015 оны аравдугаар сарын 31-нд сүйрсэн А-321 онгоцны хамгийн залуу зорчигч 10 сартай Дарина Громова охины зурагтай малгай зарна, үнэ 1228 рубль гэсэн зар гарчээ. Бас ч болоогүй үйлдвэрийн захиргаа энэ осолдсон онгоцонд явсан зорчигчдын төрөл төрөгсөд, ар гэрийнхэнд энэ малгайгаа 15 хувь хямдруулан өгнө гэсэн аж.

Олон нийт ийм булай явдал, бизнесээ зогсоо, бусдын зовлогоор бүү ашиг хонжоо хар  хэмээн бичицгээсэн байна.

“Шарли Эбдо” энэ зовлонгоор багагүй ашиг олжээ

Сириэс дүрвэж яваад далайд живсэн нь хөвөөд эрэг дээр гараад ирсэн гурван настай жаал хүүгийн зургаар шоглол зурсан францын “Шарли Эбдо” сэтгүүл багагүй ашиг олсон гэнэ. Сэтгүүлийн өөрийн нь байранд болсон халдлагын даргаар эднийхэн 10 сая илүү еврогийн ашиг олсон гэдэг. Гэлээ ч эднийхэн усан живж амиа алдсан хүү, оросын А-321 онгоцны сүйрлийн талаар шог зураг тавь ж байж хаалгаа барих уу яахав гэдэг дээрээ тулаад байсан санхүүгийн бэрхшээлээсээ түр ч болов гарч байгаа гэнэ.

                                Живж амь алдсан хүүгийн тухай шог зураг
                               
                                Оросын сүйрсэн онгоцны зураг

Хүүгий чинь суллаж өгнө

Украины иргэн Галина Скибийн хүү нь Донбасст болж байгаа зэвсэгт мөргөлдөөний үеэр амь алдаж. Танигдахгүй болсон цогцосыг гэртээ авчирч авсанд хийгээд “залуус хүүгийн минь цогцосыг таньсан” хэмээн нээх ч үгүй уйлан сууж байтал  байтал хаалгыг нь хүн тогшиж. Танихгүй тэр хүн “танай хүү олзонд байгаа. Мөнгө төлбөл гаргаж авч болно” гэжээ.

                                        Донбасс дахь дайн

Ингээд хүүгээ амьд байгаасай гэсэн бяцхан ч гэсэн найдвар тээсэн хөөрхий  эхээс  5000 доллар нэхсэн гэнэ.  Үүнтэй зэрэгцээд утсаар “мөнгөө хурдан төлөхгүй бол хүүг чинь буудлааа” гэж хэлжээ.
Хожим мэдвэл утсаар дарамталсан тэр хүн эдний хөрш нь байсан гэдэг.

Шуналтай таксичид

2010 онд Москвагийн Домодедовын нисэх буудалд  халдлага болж 35 хүн нас барсан аймшигт хэрэг гарсан. Энэ үеэр нисэх буудалд байсан хүмүүсийн ар гэрийнхэн сандралдаж тийшээ хошуурцгаахад таксины жолооч нар үнээ гурав дөрөв дахин нэмж 10-15 мянган рубль болгож байсан гэдэг. Мөн 2010 оны гуравдугаар сард метронд болсон дэлбэрэлтийн дараа ч Москвагийн таксичид үнээ ийн нэмж ихээхэн ашиг олсон. Харин интернет сүлжээнд “Ийм гамшиг тохиолдоод байхад хөөрхий сандарсан хүмүүст үнэгүй үйлчилчихэж болно доо” гэсэн сэтгэгдлүүд хөвөрч байсан билээ.

Шаналсан дүр эсгэж мөнгө  луйвардагчид

2009 онд Пермийн “Хромой лощадь” /Доголон морь/ цэнгээний газарт түймэр болсны ердөө маргааш өглөө нь утсаар мөнгө, хандив тусламж гуйж дансаар шилжүүлнэ үү гэсэн мэдээлэл түгэж эхэлсэн. “Би түлэгдээд эмнэлэгт байна. Хэдэн рубль ч болов утсаар шилжүүлнэ үү”, “Би ухаан санаа орж гараад байна, 1000 рубль энэ дугаар луу илгээнэ үү” гэсэн мессэж пермчүүдэд ирж байлаа.

Чухамдаа хөөрхий хүмүүст туслах гэсэн сайхан сэтгэлийн тэр мөнгө луйварчдын халаасанд орсон. 

Жүжигчинд зориулан хөрөнгө цуглуулах нь

Немцийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан жүжигчин Андрей Гайдулянаар мөнгө олох санаа бас л луйварчдад төрж. Тэд Instagram-д аккуант нээж хавдар туссан жүжигчинд туслах аян өрнүүлж эхэллээ, хандив цуглуулж байна гэсэн зар тараасан.

                                            Андрей Гайдулян

Харин хожим нь Андрейн найзууд нь төрөл төрөгсөд, шүтэн бишрэгчид нь бүх хөрөнгийг нь гаргасан, нэмэлт ямар ч мөнгө, хандив хэрэггүй байсан гэжэ мэдэгдсэн гэдэг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан