Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёод “Чингис хаан” одон хүртээлээ


Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор зохиолч, яруу найрагч, Соёлын гавьяат зүтгэлтэн Гомбожавын Мэнд-Ооёог шагналаа.

Төрийн ёслол хүндэтгэлийн их өргөөнд болсон энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тэргүүтэй улс төрчид, нийгэм соёлын алдартнууд байлцлаа.

Жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлст үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан