Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

Аргын тооллын 11 сарын 16, Сумъяа гараг. Билгийн тооллын 5, Суулга одтой, улаан бич өдөр. Өдрийн наран 8 цаг 20 минутад мандан, 17 цаг 32 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан