Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Францын “Батаклан”-д алан хядагчдын барьцаанд байсан бүсгүйн яриа


Францын театрт баасан гарагт болсон аймшигт хядлагын талаар тэнд байсан 22 настай британи бүсгүй Изобель Бодери ингэж ярьжээ. Өмнөд африкийн Кейптуны их сургууль төгссөн бүсгүй өөрийгөө тэр аймшигт аллага хядлагын дундаас ёстой азаар амьд гарсан гээд тэнд юу болсон талаар өөрийн интернет хуудаснаа бичсэн байна.
“Ийм явдал хэн нэгэнд, ялангуяа өөрт чинь тохиолдоно гэж та санаанд орохгүй байх. Эргэн тойронд хүмүүс хөгжилдөж, бүжиглээд л инээлдэж л байлаа. Гэтэл гол хаалгаар хэдэн эрэгтэй орж ирээд л буудаж эхэлсэн. Эхлээд л бид хөгжмийн ямар нэгэн шоу гэж бодсон. Гэтэл энэ бол зүгээр ч нэг террорист халдлага биш ёстой бөөнөөр нь алах хядлага байлаа. Намайг харсаар байтал хэдэн арван хүн буудуулж газар унасан. Танхим бүхэлдээ цусанд умбах нь тэр. Хэн нэгний цогцосыг тэвэрсэн  эрэгтэй хашгираад л .....Хосууд, гэр бүлээрээ нэг дор л амь тавьж байсан.

Амь тавьчихсан тэр хүмүүсийн дунд цусан дотор би бараг нэг  цаг гаруй хэвтсэн. Амьсгалаа бариад л хөдөлж ч болохгүй, уйлж ч чадахгүй хэвтсэн дээ. Хэдхэн минутын өмнө хөгжилдөж, цэнгэж байсан ямар ч буруугүй хүмүүс эргэн тойронд минь  үхчихсэн хэвтэж байлаа.
Гэм зэмгүй энэ олон хүнийг хайр найргүй буудан хороосон тэр  лаан хядагчийн дүр төрх намайг насан эцэсэлтэл нүдэнд минь харагдсаар байх биз ээ.
Зүгээр л байсан хүмүүсийг хайр найргүй буудан хороосон тэр аймшигт зүйл жинхнээсээ болсон гэдэгт итгэхийн аргагүй.
Энэ аймшиг маань надад болж өнгөрсөн явдал, тэнд байсан баатарлаг хүмүүсийн тухай ярих боломж олгосон.

Буун дуу тачигнаад л намайг уйлаад хэвтэж байхад нэгэн эрэгтэй миний дээр хэвтээд халхалж байлаа. Хэдэн зуун хүний амийг аварсан цагдаагийнхны тухай хэлэхгүй байхын аргагүй. Нэгэн залуу намайг тайвшруулахыг оролдоод л, нэгэн танихгүй хүн намайг зам дээр гаргаж өгч байлаа. Бас нэг эрэгтэй “бүх зүйл сайхан болно” гэж намайг тэврээд л.....Нэг эмэгтэй хаалгаа дэлгээд сандарч зугтсан хүмүүсийг нуухаар гэртээ оруулж байсан.
Цамц минь нэл цус болихсон байтал нэг нь гарч яваад надад цамц худалдан авчирсан байлаа. Тэр аймшигт мөчид эгэл хүмүүсийн ийм сайхан сэтгэл үнэхээр бүх юм сайхан болно гэсэн итгэл өгч, ийм явдал дахиад хэзээ ч давтагдахгүй байх гэсэн найдвар төрүүлж байсан юм.
Харамсалтай нь надад тохиосон энэ аз тэнд байсан 80 гаруй хүнд таараагүй юм. Хөөрхий тэд тэр танхимд амь тавьсан. Тэд хэдхэн минутын өмнө л амьд сэрүүн байж, миний дэргэд хөгжилдөж байсан гэхэд итгэмээргүй.

Цусан дунд хаэвтэж байхад минь намайг сумнаас хамгаалан өөрийгөө золин дээр минь хэвтэж байсан тэр танихгүй хүнд би “чамд хайртай” гэж шивнэж байсан. Өмнө өгүүлсэн бүх баатруудад би дахин дахин “та нарт хайртай шүү” гэж хэлж байна. Тэгэж хэвтэж байхдаа өөрийнхөө 22-хон насны амьдралыг, би хүнд тус болох сайн сайхан зүйл юу хийлээ гэж бодогдож байсан.
Тэр шөнө олон хүний амьдралыг орвонгоор нь өөрчилж, хүмүүсийн төлөө сайн зүйл хийхсэн гэсэн эрмэлзэл төрүүлсэн байх. Гэхдээ харамсалтай нь олон хүн өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлж чадахгүй болсон доо. Бурхан минь энх амгалан л байгаасай билээ” гэж Изобель Бодери бичжээ.

0 Сэтгэгдэл
Ингэхэд манай хууль сахиулагчид ямар шүү сургамж авч, ямар гээчийн бэлтгэлтэй байдаг бол.Тойрч гарахгүй дайрч өнгөрөхгүй харуусал гэж байдаг. Ийм эмгэнэл дэлхийг бүрхлээ шүү
ee burxan mini,ex delxii maani enx amgalan baix boltugai!!!!!!!!!!!!!!
Хамгийн их уншсан