Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Манай хөлбөмбөгчид Солонгосын багт 7:3-аар хожигдлоо

Ази тивийн футзалын аварга шалгаруулах тэмцээний зүүн бүсийн урьдчилсан шатны хэсгийн тоглолтууд Улаанбаатар хотноо хоёр дахь өдрөө боллоо. Өчигдөр манай шигшээ баг БНСУ-ын багтай тоглож, 7:3-аар хожигдлоо. Харин өнгөрөгч бямба гарагт ХонКонгийн багтай тоглож, 8:3-аар хожсон юм. БНХАУ, БНСУ тэргүүлж, Тайвань, Монгол, ХонКонг удаалж байна. ХонКонгийн багийн хувьд Монгол, БНХАУ-ын багуудад хожигдсоноор хэсгийн сүүл мушгиж байгаа юм.    

Тэмцээний гурав дахь өдөр буюу маргааш  БНХАУ-Тайвань, ХонКонг-БНСУ-ын багуудын тоглолт болно. Манай шигшээ баг хоёр дахь өдрийн 20.00 цагаас БНХАУ-ын багтай гурав дахь тоглолтоо хийх юм.

Тоглолтын хуваарь ба дүн:

XI.14 (Бямба)

17.00 Тайвань-БНСУ 6:4
20.00 Монгол-Хонконг 8:3
XI.15 (Ням)

17.00 ХонКонг –БНХАУ 0:5
20.00 Монгол-БНСУ 3:7
XI.16 (Даваа)

17.00 БНХАУ – Тайвань
20.00 Хонконг –БНСУ
XI.18 (Лхагва)

17.00 Тайвань – Хонконг
20.00 БНХАУ- Монгол
XI.19 (Пүрэв)

17.00 БНСУ – БНХАУ
20.00 Монгол-Тайван тус тус тоглоно.

МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан