Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийт татварын 98 хувийг бүрдүүлдэг гол компаниудын 50 хувь нь татварын зөрчилтэй байна

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль хэрэгжиж дуусахад 43 өдөр үлджээ. Энэ хугацаанд нуун дарагдуулсан, бусдын нэр дээр хадгалсан, гадаад дахь данс, үл хөдлөх хөрөнгө зэргээ ямар ч татвар, алдангигүйгээр өөрийн нэр дээр бүртгүүлэх боломжтой бол компаниуд  татварын маргаанаа цэгцлэх ёстой юм.
Харин өчигдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийн ажлын хэсгийн хуралдааны үеэр Татварын Ерөнхий газрын дарга Б.Ариунсан Өршөөлийн хуулиудын хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл өгчээ. Тэрээр “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилт үр дүнтэй байгаа бөгөөд олон татвар төлөгч хамрагдах хүсэлтэй байгааг тоо баримтаас харж болно. Нийт татварын 98 хувийг бүрдүүлдэг гол компаниудын 50 хувь нь өнөөдрийн байдлаар татварын холбогдолтой зөрчилтэй байгаа. Энэ нь эдийн засгийн тогтолцооноос үүдэлтэй хэмээн үзэж байгаа бөгөөд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль болон Өршөөл үзүүлэх тухай хуулийн хүрээнд тэнцвэртэйгээр шийдэх боломжтой” гэсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан