Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Халамцуу бүсгүй нисч байгаа онгоцны хаалга онгойлгохыг завдав


Лондонгийн Хитроу нисэх буудлаас АНУ-ын Бостоон хот руу нисч явсан британийн агаарын тээврийн British Airways компанийн нисэх онгоцонд зорчиж явсан нэгэн бүсгүй нислэгийн үеэр онгоцны хаалгыг онгойлгохыг оролдсон байна. Азаар энэ оролдлого нь бүтээгүй болохоор нислэгт саад болж чадсангүй онгоц хүрэх газраа амжилттай хүрч буужээ.
“”Биеэ хянах чадваргүй зорчигч осолтой үйлдэл хийхээр завдсан учир бид Бостонд цагдаагийн ажилтнуудыг нисэх буудалд бэлэн байна уу гэж хүссэн. Манай нисэх баг, зорчигчид аюулгүй байдалд байх ёстой” гэж агаарын тээврийн компани мэдэгдэлдээ дурджээ.
Зөрчил гаргасан 30 настай бүсгүй халамцуу байсан гэж Reuters агентлаг мэдээлжээ. Зарим хэвлэл энэ эмэгтэйг нисгэгчдийн  бүхээг рүү орохыг оролдсон гэсэн ч энэ батлагдаагүй байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан