Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БАРИМТ БАС БАРИМТ

“McKinsey & company”  залруулга шаардаж байв

“Монголын төмөр зам” төрийн өмчит компанийн данснаас гадаад шилжүүлгээр хийгдсэн гүйлгээний түүвэр гэх тайлбартай хүснэгт хаанаас ч юм гарч ирэв. Хүснэгтэд, “McKinsey & consulting company” руу 2011 онд дөрвөн удаагийн шилжүүлгээр нийт 3.2 сая ам.доллар шилжсэн гэдгийг бичжээ. Харин “Монголын төмөр зам” төрийн өмчит компанийн гүйлгээнээс онцолж, ганц хоёрыг нь олон нийтэд харуулж байгаа нь цаанаа мөнгө угаах гэмт хэргийг илчилж байгаа үйлдэл гэнэ. Өөрөөр хэлбэл, “Монголын төмөр зам” компанийн удирдлагууд (2011 оны) нэр бүхий компаниуд руу мөнгө шилжүүлэн гадаадад очиж угаагаад, буцаагаад хувийн дансаараа авдаг гэдгийг нотлох баримт гэж барин тавин хэлж байгаа юм. Гэхдээ энэ шуугиан гэнэтхэн эхэлчихсэн юм биш. Аль 2011 онд ч “Шинэ төмөр зам” төслийн ТЭЗҮ бэлтгэх нэрийдлээр мөнгө угаасан гэх шүүмжлэл гарч байсан.
Тухайлбал, “Өглөөний сонин”-ы 2014 оны есдүгээр сарын 24-ний дугаарт “...2011 оны гуравдугаар сарын 1-ний өдөр “Монголын төмөр зам” төрийн өмчит компанийн ТУЗ хуралдаж, АНУ-ын алдарт “McKinsey& company” гэдэг компанийг Даланзадгад-Чойбалсангийн чиглэлийн 1100 км замын зөвлөхөөр авсан. ...АНУ-ын “McKinsey” гэдэг дэлхийд алдартай зураг төслийн компани бол бий. Харин тэдний охин юм уу, хараат “McKinsey & company” гэсэн нэртэй Хятад улсад бүртгэлтэй компани байдаггүй гэх яриа хүчтэй гараад байгаа юм. ...“McKinsey” компанийн нэр дээр төгсгөл нэмээд Хятадад бүртгүүлэн зөвлөх үйлчилгээ авсан юм биш байгаа...” гэж бичжээ. Мөн “..МИАТ-ийн экс удирдлагууд Хонконгт даатгалын компани хуурамчаар байгуулаад тэр рүүгээ мөнгө шилжүүлж байсан билээ. Тэгээд тэр мөнгөө Хонконгт очин хувааж авсан” шиг зүйл болохгүй байгаа гэдгийг хууль, хяналтын байгууллагад сануулсан байгаа юм.

Гэхдээ энэ нийтлэл ташаарсан гэдгийг тус компанийн Ази дахь Олон нийтийн харилцаа хариуцсан захирал Пэнни Бөрт нийтлэл гарсны дараа долоо хоногийн дотор мэдэгдсэн байдаг. Тухайлбал, “”Монголын төмөр зам” төрийн өмчит компани нь олон улсад зөвлөх үйлчилгээ үзүүлдэг, үнэн бодит “McKinsey & company”-тай төсөл хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын хууль эрх зүйн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн гэрээ байгуулж ажилласан бөгөөд энэ төслийг “McKinsey & company”-ийн Шанхай  ба Бээжингийн салбар болох “McKinsey & consulting company” хариуцан гүйцэтгэсэн билээ” гэж мэдэгдээд хуурамч компани гэсэн мэдэгдлийг залруулахыг шаардаж байсан. Олон улсад нэр хүндтэй компанийг мөнгө угаасан эсвэл хуурамч зэргээр хэвлэлээр бичих нь тус компанийн нэр хүндэд халтайгаас гадна, явуулж буй үйл ажиллагаанд нь саад бэрхшээл тулгарах бодит аюул бий. Тиймээс хэрэг нэгэнт эцэслэн шийдэгдээгүй бол компани болоод хувь хүний нэр хүндэд халдах нь хуулиар хориотой байдаг билээ. Гэвч, энд дахин нэг хуурамч компани Монголын томоохон бүтээн байгуулалтын ажилд оролцсон гэх шуум тархав.

“McKinsey & company”  залруулга
шаардаж байв



“Samsung CT corporation” компанитай Энержи Ресурс эхлээд
гэрээ хийжээ


“Шинэ төмөр зам” төслийн хүрээнд төмөр зам барих компаниар шалгарсан “Samsung CT corporation” компанийг хуурамч гэх албан бус мэдээлэл тарж байна. Мөн “Samsung CT corporation” нь 2012 оны арванхоёрдугаар сарын 26-нд байгуулагдсан байхад эрх үүрэг шилжүүлэх гэрээнд 2012 оны арванхоёрдугаар сарын 11-нд шалгаруулж эцэслэн тохиролцсон тухай бичигдэж. Өөрөөр хэлбэл, энэ компанийг байгуулагдаагүй байхад төмөр зам барих ажилд шалгаруулсан гэх. Гэвч, энэ компанитай холбоотой хэргийг прокурорын газраас шалгаж, хэрэг үүсгэхээс татгалзсан тухай баримт байдаг.

Тухайлбал, иргэн Л.Даваапил гэгч БНСУ-ын “Samsung CT corporation” компанийг Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлээр төмөр замын ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулахдаа хэт өндөр төсөв буюу 3.6 тэрбум төгрөгөөс их хэмжээний хөрөнгийг луйвардаж байна гэж хуулийн байгууллагад хандан шалгуулсан юм. АТГ болоод нийслэлийн прокурорын газраас энэ гомдлыг шалгаж, Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Харин хэрэг үүсгэхээр цуглуулсан баримтад нэг сонирхол татах зүйл байгаа. Энэ нь тус компанийг байгуулаагүй байхад төмөр зам барих ажилд шалгаруулсан гэдэгтэй холбоотой байсныг тодруулъя.

“Samsung CT corporation” нь 2012 оны арванхоёрдугаар сарын 26-нд байгуулагдсан байхад эрх үүрэг шилжүүлэх гэрээнд 2012 оны арванхоёрдугаар сарын 11-нд шалгаруулж эцэслэн тохиролцсон нь ашиг сонирхлын зөрчилтэй тухай “Өдрийн сонин”-ы өчигдрийн дугаарт нийтлэгдсэн.

Гэвч,  БНСУ-ын “Samsung CT” компанитай “Энержи ресурс” компани нь 2012 оны аравдугаар сарын 11-ний өдөр гэрээ хийсэн байдаг аж. Өөрөөр хэлбэл, БНСУ-ын компани нь эхлээд “Энержи ресурс” компанитай төмөр замын суурь бүтэц байгуулах гэрээ хэдийнэ хийсэн байсныг Прокурорын тогтоолд дурдсан байгаа юм. Харин дараа нь буюу 2012 оны арваннэгдүгээр сарын 03-ны өдрийн Засгийн газрын 121 дүгээр тогтоолоор төмөр замын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрлийг Монголын төмөр зам төрийн өмчит компанид олгосон билээ. “Монголын төмөр зам” компанид Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын ажил шилжихэд “Samsung CT” болоод  “Энержи ресурс” хоёрын хооронд хийгдсэн гэрээнд заасан үнийн дүнд ямар ч өөрчлөлт ороогүйг мөн нийслэлийн прокуророос тогтоожээ.

Тэгэхээр төмөр замын бүтээн байгуулалтад хэдий хэмжээний мөнгө зарцуулж, ямар компаниар хийлгэх вэ, гэдгийг “Монголын төмөр зам” компаниас өмнө “Энержи ресурс” шийдчихсэн байсан гэдгийг Нийслэлийн Прокурорын газрын 2013 оны арваннэгдүгээр сарын 28-ны тогтоолоос харж болох юм.

0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
Женко төмөр зам хөгжүүлэх нөгөө олон цааснаасаа хэвлээд эхэллээ
ОХУ-РУУ НЭВТЭРЭХЭД АВДАГ ЦЭНХЭР БИЧИГНИЙ НАЙМААЧИД БОЛОХ АПУ Г.БАТХҮҮГИЙН ХӨЛ ГАР БОЛСОН NARTAM-ЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ НАРАНПҮРЭВ ТҮҮНИЙ ҮҮДНИЙ ХҮН ЗАГНАСАН ХҮҮХНҮҮДИЙГ АТГ, ШӨХТГ-ААР ШАЛГУУЛМААР БАЙНА. 10-Р САРЫН ЭХЭЭР ТУС БАЙГУУЛЛАГА НЬ ЦЭНХЭР БИЧГИЙГ 600- 700 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ШАГЛАДАГ НЬ БАРИГДАЖ УЛС ОРОН ДАЯАР ЗАРЛАГДСАНААС ХОЙШ МХЕГ , АУДИТЫН ШАЛГАЛТ ОРЖ ЦЭНХЭР БИЧГИЙГ ЗТЯ-НААС ОЛГУУЛХААР БОЛГОСОН БАЙСНЫГ Г.БАТХҮҮ АЗАРГАЛААД БОЛИУЛСАН БАЙНА. 10 САРЫН ДУНДААС ЭНЭ ОНЫ КВОТ БОЛГОЖ ОХУ-ЫН ТАЛААС 2000 ШИРХЭГ ИРСЭН НЬ ДУУСЧИХСАН ГЭЭД БАЙСАН ӨНӨӨХ БИЧГЭЭ УЛААН-ҮД БАЙГАЛЬ ДАЛАЙ РУУ АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛДАГ МОНГОЛ АЯЛАЛ, ТЭНГЭР ТРЭЙВЭЛ, БУБУС ТУР ЗЭРЭГ 9-ХӨН БАЙГУУЛЛАГА АВЧ БАЙХААР БОЛГОЖ ТЭДЭНТЭЙ ҮГСЭН ХУЙВАЛДАЖ ОЛГОЖ ЭХЭЛСЭН НЬ ЭНЭ ТББ ХИЧНЭЭН НО-ТОЙ БАЙГУУЛЛАГА БОЛОХЫГ ДАВХАР БАТАЛЖ ӨГЛӨӨ. МОНГОЛЫН АВТО ТЭЭВЭРЧДИЙН НЭГДСЭН ХОЛБОО НЭРТЭЙ АПУ Г.БАТХҮҮ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ЭНЭ ТББ АВТО ТЭЭВЭРЧДИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛЖ БАЙХААР БАЙГУУЛЛАГА НЬ ХАРИН Ч АВТО ТЭЭВЭРЧИД , АРД ИРГЭДИЙН ШҮДНИЙ ӨВЧИН БОЛЖ ОХУ-ЫН ТЭЭВРИЙН ЯАМНААС ЗТЯ-НД ИРҮҮЛСЭН ЦЭНХЭР БИЧГИЙГ ЗАМААС НЬ АВЧ ЧЭНЖИЛСЭН НАЙМААЛСАН ХҮНД СУРТЛЫН ҮҮР УУРХАЙ БОЛСОН ХҮМҮҮС БАЙНА . ЗАСГИЙН ОНОШИЛГООНД ОРООД ТЭНЦЧИХСЭН ХУВИЙНХАА АВТОБУСААР, ЦАГДААГЫН ШАЛГАЛТ ӨГӨӨД АВСАН ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХТЭЙ ЗА БҮР ТУХАЙН АНГИЛАЛЫН МЭРГЭШСЭН ҮНЭМЛЭХТЭЙ ЖУУЛЧИН ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ТЭЭВЭРЧИД , АХ ДҮҮ , НАЙЗ НӨХӨД , АЛБАН БАЙГУУЛЛАГААРАА, ХӨДӨӨ ОРОН НУТГИЙНХАН ОХУ УЛААН-ҮД БАЙГАЛЬ ДАЛАЙ ИТГЭЛТ ХАМБАРУУ, ӨВЛИЙН ОРОС ОРНЫГ ҮЗЭЖ АЯЛАХ ГЭСЭН АРД ТҮМНИЙ ЭРХ АШГИЙГ ЭНЭ ХЭДЭН БАТХҮҮГИЙН ГӨЛӨГНҮҮД БООМИЛЖ ЗӨВХӨН ТЭР OUTBOND-ЫН ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ГЭЭД БАЙГАА ТЭНГЭР ТРЕЙВЭЛ , МОНГОЛ АЯЛАЛ МЭТИЙН 9-ХӨН КОМПАНИЙН АМАНД ОЧИЖ ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ТӨЛЖ ЯВАХААС ӨӨР БОЛОМЖГҮЙ БОЛГОЖ ҮГСЭН ХУЙВАЛДАЖ ТУС АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН КОМПАНИУДААС ТАТААС АВЧ БАЙГААГ ШАЛГАЖ ӨГӨХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА БАЙНА УУ? ЗТЯ-НЫ САЙД ЗОРИГТ, АТҮТ-ЫН ДАРГА ПУНЦАГ НАР Г.БАТХҮҮГЭЭС АЙГААД БАЙЛГҮЙ ХАРИУЦСАН АЖЛАА ХИЙМЭЭР БАЙНА. ОДОО ТУС БИЧГИЙГ ӨГЧ БАЙГАА НӨХЦӨЛ НЬ NARTAM-ЫН ХЭДЭН ХУВЬ ХҮМҮҮСИЙН БОДОЖ ОЛСОН ЯМАРЧ ХҮН АВАХЫН АРГАГҮЙ МАШ ОЛОН ШАЛГУУР, БИЧИГ БАРИМТ БҮРДҮҮЛХЭЭР УИХ-ЫН ГИШҮҮН, ОНГОЦНЫ НИСГЭГЧ, ВАГОНЫ МАШИНИСТ ,УРАН НУГАРААЧ, ИЛБЭЧИН БОЛОХООС Ч ХҮНД ХЭНЧ АВЧ ЧАДАХААРГҮЙ НӨХЦӨЛ ШАЛГУУР ЗААЖ 70118638 УТСААР НЬ АСУУХААР ӨГЧ БАЙГАА ГЭЭД ИНЭЭД НЬ ХҮРЭЭД СУУЖ БАЙДАГ . ЭНЭ МАФИЖСАН ДАВАРСАН ЛУЙВАРЧДЫГ ДАРЖ ӨГӨХ АТГ, ШӨХТГ, ЗТЯ-НЫ САЙД НЬ ЭНЭ ТББ-ЫН ЧЭНЖҮҮДИЙГ БОЛИУЛМААР БАЙНА. ГАРГАЛГАА НЬ ТУХАЙН АНГИЛАЛТАЙ, МЭРГЭШСЭНТЭЙ, ЖУУЛЧИН ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ЗЭРЭГ БИЧИГ БАРИМТЫН ШААРДЛАГА ХАНГАСАН ЖОЛООЧЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЗТЯ ЮМУУ АТҮТ-ИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД СҮҮЛИЙН 6 САРЫН ДОТОР ОНОШИЛГООНД ОРСОН ЭСЭХ, МАШИНЫ ДУГУЙН ХЭЭ, НӨӨЦ ДУГУЙ, ДОМКРАТ, ТРОСС, ИВҮҮР, ГАЛЫН ХОР, ОСЛЫН ЗОГСОЛТЫН ТЭМДЭГ, АПТЕК, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ГАДНА ДОТНО ҮЗЭМЖ ЗЭРГИЙГ НЬ ШАЛГАЖ ДҮГНЭЛТИЙН ХУУДАС БИЧЭЭД ШААРДЛАГА ХАНГАСАН ЖОЛООЧЫГ ЗТЯ-НЫ ДАНСАНД 150.000 ТӨГРӨГ ТУШААЛГАЖ ЦЭНХЭР БИЧИГИЙГ НЬ БИЧИЖ ӨГӨХ, ЦЭНХЭР БИЧИГ ДЭЭР БИЧИГДСЭН ЭЭЛЖИЙН ЖОЛООЧЫН ОВОГ НЭР БИЧИГ БАРИМТЫГ АЛТАНБУЛАГ ДЭЭР ШАЛГАДАГ АВТОТЭЭВРИЙН БАЙЦААГЧ ДАВХАР ШАЛГААД Л ХИЛИЙН ЗООНРУУ ОРУУЛДАГ БАЙХАД ЭНЭ АСУУДАЛ ХЭВИЙН БОЛНО.
Хамгийн их уншсан