Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Төрийн албаны шалгалтын бүртгэл тавдугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ
77 иргэн сонгуульд бие даан нэр дэвшихээр ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Дөрөвдүгээр сарын 25-28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Морьт эргүүлийг зуслангийн бүсэд ажиллуулна
Улаанбаатарт 6 градус дулаан байна
БҮХ ХЯТАДЫН ХАМТАРСАН СУРВАЛЖЛАГЫН БАГ ШИ АНЬ ХОТОД АЖИЛЛАЖ БАЙНА
Монгол Улс, БНКУ-ын Иx Xурлын дарга нар xэлэлцээр xийв
Улаанбаатарт өдөртөө ялимгүй хур тунадас орно
Хэл, бичгийн шалгалтад босго даваагүй сурагчдын багш нарт хариуцлага тооцно гэжээ
Японд GPS бүхий гутал худалдаалж эхэллээ
Япон улс хиймэл дагуулын системээр байршил тогтоох GPS бүхий гутал худалдаалж эхэллээ. Энэ гутлыг үйлдвэрлэсэн Киото хотын “Вишхиллз” компани энэ бүтээгдхүүн нь санах ой муудсан өндөр настнууд, хүүхэд, том хотод төөрчихдөг хүмүүст тустай гэж үзэж байна.
Хийц нь ердөө хялбар хиймэл дагууллаас хянах зориулалттай бяцхан төхөөргийг л гуталд байрлуулсан байх юм. Энэ мэдээллийг гар утас юм уу, компьютерээр хянаж хаана байгааг нь тодорхойлж болох аж. Интернетийн зориулалтын тусгай сайтад бүртгүүлж, нэвтрэх эрх авсны дараа үүнийг тухайн хүний төрөл төрөгсөд төдийгүй танилууд нь, эмнэлгийн ажилтнууд ч ашиглаж байж болно гэнэ.
Хүн ам нь хөгширч байгаа гэгддэг Япон улс өнөөдөр уг нь GPS бүхий медальон ашигладаг ч настайчууд түүнийгээ гэртээ мартах юм уу, гээж үрэгдүүлээд байдаг байна. Тухайн хүний байршлыг гар утасаар нь тогтоох оролдлого ч бас нэг их үр дүнтэй биш байгаа юм.
Ийм болохоор гуталд нь байрлуулах нь илүү их найвартай гэж бүтээгчид нь үзэж байна.
Японы цагдаагийн байгууллагын мэдээлснээр зөвхөн 2014 онд гэхэд л тус улсад 430 хүн сураггүй алга болсны ихэнх нь настайчууд байгаа юм.

0 Сэтгэгдэл