Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Террористуудад барьцаалагдсан бүх хүнийг суллажээ

Хэсэг бүлэг босогчид баасан гарагт Мали улсын Нийслэл Бамако хотын “Radisson” зочид буудалд халдсан байна. Хэт давруу үзэлтнүүд 170 хүн барьцаалсны 140 нь гадаадын иргэд өргөнөөр үйлчлүүлдэг уг буудалд буусан хүмүүс байсан бол 30 нь зочид буудлын ажилчид байжээ.

Мали улсын тусгайгийнхан Францын хүчнийхний дэмжлэгтэйгээр үдээс хойш зочид буудалд дайран орж, ширүүн буудалцаан болж байсан дээд давхруудад босогчдыг шахаж гаргасан байна. Энэ үеэр Америкийн 20 цэргийн оролцоотой хүмүүсийг зочид буудлаас гаргаж эхэлжээ.

Терроризмтой тэмцэх ажиллагааны хамгийн аюултай үе шат дууссаныг Мали улсын Аюулгүй байдлын сайд Мали Салиф Траоре хэвлэлийн бага хурал зарлан мэдээлсэн байна. Тэрбээр мөн “террористуудын барьцаанд хүн үлдээгүй” болохыг мэдэгджээ.

Тус яамны мэдээлснээр, барьцаанаас суллагдсан хүмүүсийн дотор Малигийн 45 иргэн, мөн Франц, Бельги, Алжир, Герман, Моракко зэрэг гадаадын 14 орны иргэд байжээ. Барьцаанд байсан өөр хэдэн арван хүн зочид буудлаас өөрсдөө зугтаж чадсан байна.

Одоогийн байдлаарх мэдээллээр, террористууд халдлагад 22-27 хүн амиа алджээ. Энэ нь урьдчилсан байдлаарх тоо бөгөөд хэдэн хүн амиа алдсаныг тодруулж байна гэж хүчний байгууллагын төлөөлөгчид мэдээлсэн байна.

Зочид буудалд халдсан террористуудын хэн болохыг, мөн иргэний харьяаллыг нь тогтооход хугацаа шаардлагатай. Хамгийн сүүлийн мэдээллээс үзвэл, хүчнийхний явуулсан ажиллагааны үеэр зочид буудалд гурван босогчийг устгасан байна.

Бамакод болсон үйл явдалтай холбоотойгоор Мали улсын Ерөнхийлөгч Ибрагим Бубакар Кейта Чад улсад хийж байсан айлчлалаа цуцалжээ. “Radisson” зочид буудалд ажиллагаа явуулахад тусласан найрсаг орнуудад талархаж буйгаа илэрхийлээд барьцаалагдсан хүмүүсийг суллахад оролцсон “Мали улсын батлан хамгаалах болон аюулгүй байдлын хүчний мэргэжлийн ур чадварыг” сайшаажээ.

Бүс нутгийн зарим шинжээчийн урьдчилан таамаглаж байсанчлан Бамако хотын зочид буудлын халдлагын хариуцлагыг Малид байрладаг хэт давруу үзэлтэй лалын шашинтнуудын "Аль-Мурабитун" бүлэглэл хүлээсэн байна. Алжирын террорист Мохтар Бельмохтар гэгч толгойлдог тус бүлэглэл энэ оны тавдугаар сард “Лалын улс” бүлэглэлд үнэнч тангараг өргөжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан