Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Маргааш Лааганы Найдангийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан болно

Монгол бөхийн өргөөнд энэ сарын 22, 26, 29-ний өдөр  бөхийн барилдаан болно.

 Харин маргааш буюу  ням гарагт  Ховд аймгийн арслан Лааганы Найдангийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан болно. Энэ нь аймгийн цолтой бөхөд зориулсан анхны барилдаан гэдгээрээ онцлог аж. Ирэх долоо хоногийн пүрэв гаригт буюу 11 дүгээр сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах улсаа тунхагласны ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан болно. Баянгол дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан энэ сарын 29-ний өдөр болох юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан