Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

70 дахь аварга 7 дахь түрүүгээ авлаа

Японы мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь Их аварга Харумафүжи Д.Бямбадорж Кюүшюү башё буюу 11 дүгээр сарын барилдаанд 13 даваа, хоёр унаатайгаар 2 жилийн дараа түрүүлж Японы эзэн хааны цомыг долоо дахь удаагаа хүртлээ.

Кюүшюү башёгийн 15 өдрийн барилдаанд 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, 71 дэх Их аварга Какүрюү М.Анандад унаснаар 3 унаатай болж түрүү бөхийн төлөө өрсөлдөх боломжгүй болов. Харин энэ өдөр Харумафүжи Д.Бямбадорж, озэки Кисенасатод унаж 2 унаатай болж энэ башёгийн хамгийн олон даваатай бөхөөр тодорч түрүүлсэн юм.

Дээд зиндаанд хүч үзсэн манай бөхчүүдээс Их аварга Какүрюү М.Ананд 9 даваа, 6 унаатай, озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 9 даваа, 6 унаатай, маэгаширагийн нэгээс босч барилдаж Ичиножёо А.Ичинноров 6 даваа 9 унаатай, маэгашира 7-гоос боссон Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 9 даваа 6 унаатай,  маэгаширагийн 9-өөс боссон Тамаваши Б.Мөнх-Оргил 8 даваа 7 унаатай, маэгаширагийн 16-гаас босч барилдаж байгаа Асасэкирюү Б.Дашням 3 даваа 12 унаатай гэсэн амжилтыг тус тус үзүүлж энэ башёг өндөрлөв.

Ийнхүү Монгол сүмочид мэргэжлийн сүмо бөхийн дээд буюу Макүүчи зиндаанд 10 жилийн турш түрүүг авсан амжилтыг тогтоогоод байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан