Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МоАХ, “Ардчилал” сонины төлөөлөл Л.Гансүхийг эргэлээ

Н.ТҮВШИНБАТ

“Ямар л сайн байв гэж дээ, тэр газар орсон хүнд. Сайхан инээж угтсан ч нүүрэндээ гал, нүдэндээ цоггүй болчихдог хойно. Хоригдохоосоо өмнө Солонгост эмчилгээ хийлгэж байсан хүн эмчилгээгээ ч дуусгалгүй хоригдсон доо. Бие нь гайгүй л байдаг байгаа. Өвчин нь хүндрээд хуруугаа тайруулсан ш дээ хөөрхий. Сэтгэл санаа, эрүүл мэндээрээ хохирч байгаа түүнд одоо л журмын нөхөд нь үзэгдэж харагдаж байх хэрэгтэй. Ардчиллын маань анхдагчдын л нэг. Чамд нөхөд бий шүү гэсэн сэтгэл өвөрлөн очих шиг сайхан юм гэж юу байхав. Хоол унднаас илүүтэй сэтгэл санааны дэм гэдэг тэнд байгаа хүнд их тэнхээ өгдөг юм” гэж хөөрөлдсөөр бид хорих 461 дүгээр ангид очлоо. Биднийг эхлээд Л.Гансүхтэйгээ гар барьж, энгийн ярилцаж болох өрөөнд оруулсан ч, гэнэт “энэ өрөөнд уулзахгүй юм байна, хажуугийн өрөөнд уулзах юм байна шүү” гэж харгалзагч хэлээд хүүе гэхийн завдалгүй Л.Гансүхийг буцаагаад аваад явчихав. Юутай ч гар барьж амжлаа.

Хамт явсан Пүүжээ /МоАХ-ны партизан Д.Пүрэвбаатар/ ах маань “ийшээ юм байна” гэсээр өөр өрөөнд оров. Уг нь эхний өрөөнд өөд өөдөөсөө харж суугаад ярилцаж болох байсан юмсан. Харин энд нийтээрээ ярилцах боломжгүй нь.
Хүний эрхийн хязгаар болсон шилэн хаалт, хананы хоёр талд харилцуур утас дүүжлээстэй. Энэ өрөө үнэхээр л хязгаарлагдмал эрхтэй хүн гэдгийг мэдрүүлнэ. Л.Гансүх “Намайг “онцгой” хэрэгтэн болохоор ийм сайхан анхаарал, халамж тавьдаг юм ш дээ” гэж утасны цаанаас ёжлонгуй инээн хэлж байгаа нь Пүүжээ ахын ард зогсоо бидэнд бүдэгхэн сонсогдоно. Үнэхээр л уулзалтын өрөөг нь хүртэл “онцгой анхаардаг” бололтой. Ахархан хугацаанд уулзахдаа утас барьсан Пүүжээ ахаар дамжуулан “Таны бие гайгүй юу, хэзээ давж заалдах шүүх хурал нь болох юм гэх мэт ойр зуурхан яриа л дэлгэлээ...
-Ахын нь бие гайгүй дээ. Бөөр л өвдөөд байх юм. Тэсч гарна аа.

-Ар гэрийнхэн нь сайн уу?
-За гайгүй дээ.

-Давж заалдах шүүх хурлын хугацаа товлогдоо юу?
-Шүүх хурлын тов гараагүй л байна. Намайг чинь “онцгой” анхаардаг учир дор хаяж сар, бүр гурван сар хүлээлгэдэг юм шүү дээ. /инээв/

-Энэ жил Ардчиллын 25 жилийн ой болж байгаа шүү дээ. Тэгээд МоАХ-ныхонтой хамт зорилго нэгтэй зүтгэж явсан таныг эргэж ирж байгаа нь энэ...
-Баярлалаа. “Ардчилал” сониныхоо хүн бүрт мэнд дам­жуулаарай. Ах нь зүгээр дээ.  

-Таны шүүх хурлыг шоронд хийх шахав даа. Өмгөөлөгч чинь “шүүх хурлыг шүүхэд биш шоронд хийх гэж байна. Манай Монголд ийм практик байж болохгүй. Шүүх хурлыг шүүх дээр л хийх ёстой” гэж байсан?
-Тиймээ, шүүх хурлыг ганцад хийж, таслагдах шахлаа. Гэхдээ нээлттэй хийснээр Ганц худагт шүүх хурал хийж хүнд ял оноодгийг болиулсан. Цаашдаа ч хэн нэгнийг харанхуй шоронд харанхуйгаар яллахгүй болгохын төлөө тэмцсэн гавьяа байгуулах шив дээ.

“МоАХ хэзээд ардчиллын төлөө цохилсон зүрх, урсгасан хөлсийг мартдаггүйн учир ийн ардчиллын анхдагчдын нэг Л.Гансүхдээ сэтгэл санааны дэм өгч үнэний талд үргэлж хамт гэдгээ илэрхийлэхээр ирсэн юм шүү”  гэж МоАХ-г төлөөлөн очсон Пүүжээ ах маань нөхдийнхөө өмнөөс мэнд дамжууллаа. Хуучны хоёр маань энэ мэт үлдсэн ахархан хугацааг хөөрөлдөн өнгөрөөсөн юм.
Юутай ч ард түмний нуруун дээрх ачааг хөнгөлөх “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр “хохирогчгүй” гэх эл хэргээр Л.Гансүх 4.6 жилийн хорих ялаар шийтгүүлээд байгаа.

Гэхдээ Л.Гансүх хийгээд түүний өмгөөлөгч анхан шатны шүүхийн эл шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй Нийслэлийн давж заалдах шүүхэд давж заалдах гомдол гаргасан. Одоогоор давж заалдах шүүх хурлын тов тодорхойгүй л байна. Орон даяар нээлттэй болсон анхан шатны шүүх хурал хэрхэн болж өнгөрснийг уншигчдад тайлбарлах нь илүүц биз ээ. Гэхдээ энэ бол улс төрийн гүжир гүтгэлэг, хилс хэрэг гэдгийг удаа дараа хариуцлагатайгаар мэдэгдэж байсан ч Монголын шүүх, прокурорын өмнө хүчин мөхөсдсөн Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зарим нэг хэлсэн үгээс нэхэн сануулъя.

Тэрээр: “Авлига хээл хахуулийн асуудлаар ярьдаг том хүмүүстэйгээ ноцолддоггүй, тэгэхдээ авилга байна шүү гээд улаан цайм ард түмний нуруун дээр байсан ачааг хоёр дахин хөнгөлсөн хүнийг шоронд хийчихлээ. Би их харамсаж байна. Үнэхээр энэ монголын нийгэм ялзарчээ, нам дамнасан хэдхэн хүний гарт орж” гэж хэлсэн. Түүнчлэн энэ хэргийн учир шалтгааныг тайлбарлахдаа “Засгийн газрыг огцруулах асуудлыг гаргаж ирэхийн тулд давхар дээлний асуудлыг гаргаж ирсэн юм. Давхар дээл нь Их хурал дээр унасан. Их хурал дээр унахаар Гансүхийн асуудлыг босгосон юм. Тэгээд шоронд гурван сар тарчлаасан. Гансүхтэй холбоотой таван залууг шоронд тамлан зовоосон. Одоо үүнийг олон түмэнд ил тод дахин дахин хэлэх тэр цаг нь болсон. Монгол бол ардчилсан улс болохоос биш нам дамнасан хүний захиалгыг биелүүлдэг улс биш. Би тэрний захиалгыг биелүүлэхгүй, ард түмнийхээ талд байсан учраас л ийм олон талын дайралтад өртөж байгаа” гэж хэвлэлийнхэнд хэлж байсан юм. Түүнчлэн Н.Алтанхуяг “Л.Гансүх ямар ч буруугүй. Өвөл боллоо нүүрсний үнийг бууруулж өгөхийг иргэд өөрсдөө хүссэн. Шинэчлэлийн Засгийн газраас сэтгэл зүрхээ гарган ажиллаж, 200 мянган төгрөгийн нүүрсний үнийг 80 мянган төгрөг болгож хоёр дахин багасгасан. Энэ их ажлыг сайн зохион байгуулахыг Л.Гансүхээс хүсч түүнд даалгасан юм. Тэрнээс биш энэ хөтөлбөрт Л.Гансүх мөнгө төгрөг олгодог, гарын үсэг зурдаг хүн биш. Бүх шийдвэрийг Шинэчлэлийн Засгийн газрыг удирдаж байсан Н.Алтанхуяг миний бие гаргасан. Энэ хэрэгт хо­хи­рогч байхгүй. Хохирогч гээд байгаа “Багануур” компа­ни анх удаагаа ашигтай ажил­ласан юм шүү. Надад маш зузаан нотлох баримт бий” гэж мэдэгдэж байсан билээ.

Үнэхээр ч нээлттэй шүүх хурлыг орон даяар дамжуулахад иргэд шүүх, прокурорынхонд итгэх итгэл алга боллоо гэж хэргийн талаар нийтэлсэн цахим хэвлэлүүдийн сэтгэгдэл, телевизийн шууд нэвтрүүлгийн үеэрх сэтгэгдлээс хангалттай харагддаг билээ.

0 Сэтгэгдэл
Бүлтийчээд хөөрхөн шд Наад акулуудын дэргэд чинийх юу ч биш юм бна лээ ХӨӨРХИЙ АМЬТАН НЭЭРЭЭ БАРАГ ХЭЛМЭГДСЭН ГЭЭД БАЙГАА ЧИНЬ Ч ГЭСЭН БАРАГ Л ЗӨВ бүлтийчээд ХӨӨРХИЙ МИНЬ КК КК
Бүлтийчээд хөөрхөн шд Наад акулуудын дэргэд чинийх юу ч биш юм бна лээ ХӨӨРХИЙ АМЬТАН НЭЭРЭЭ БАРАГ ХЭЛМЭГДСЭН ГЭЭД БАЙГАА ЧИНЬ Ч ГЭСЭН БАРАГ Л ЗӨВ бүлтийчээд ХӨӨРХИЙ МИНЬ КК КК
Ардчиллын буяныг их л хүртэх юм даа. Хайр даасангүй дээ даанч
Ардчилал сониныхон Гэмт этгээдийг өрөвддөг мөртлөө гэм хийгээгүй ардчилалыг ариун тунгалаг байлгахын төлөө зүтгэдэг хүмүүсээсээ нүүр буруулдаг нь жигшмээр.Нийслэлийн иргэдэд нүүрс дамалчхаад мөнгийг нь авч идээд бүх иргэдийг хохироосныг хохирогчгүй гэж хамт идсэн хүн л хэлэх байх даа.Ардчилалын нэр барьж албан тушаалд очичхоод гам хийсэн хүн бүр цээрлэл хүлээх ёстой
ene hulgaich tsarailsa nobshnuud ochnoon mongo idcheed neg l ih enhiin tsagaan tagtaa shig hutsahiim daa ene nobshiin yl bagadsiim bna l daa nobshoor ulsiig hohirolgui bolguul ardchilal soninii setguulchid unnii toloo ybah heregtei hulgaichiig gemgui meteer bichhee bolioch ichgebter sanagdjeen hulgai hiisen bolhoor n yllasan bizdee
луйварчид гэмгүй гэж даврах юм аа тэр үнээр нүүрс авий гээд олон хүн очиход урдаас нь багануур ***** энэ үнээр зарахгүй алдагдалтай гээд л байга шүү дээ
хууль нь гууль шүүх нь зүүх болжээ.
монгол шүүх 2015 онд Гансүх сайдыг хятад улсын шүүх 1919 онд манлай баатар Дамдинсүрэнг тус тус шүүжээ хөөрхий инээдтэй
МОНГОЛД 2 ТОМ ФРАКЦИ БАЙНА.НЭГДЭХ НЬ. ТАВАН ТОЛГОЙН НҮҮРСДИЙН НАМ ДАМНАСАН ФРАКЦИ НӨГӨӨ НЬ: ЭГЭЛ БОРЧУУДАД ХЯМД НҮҮРС ТАРААСАН НҮҮРС ШУУДАЙЛАГЧДЫН ФРАКЦИ. ЭХНИЙХЭН НӨГӨӨДӨХӨӨ ШОРОНГООР ДАРАМТАЛЛАА.
Багануур” компа­ни анх удаагаа ашигтай ажил­ласан юм шүү. Надад маш зузаан нотлох баримт бий
МОНГОЛД 2 ТОМ ФРАКЦИ БАЙНА.НЭГДЭХ НЬ. ТАВАН ТОЛГОЙН НҮҮРСДИЙН НАМ ДАМНАСАН ФРАКЦИ НӨГӨӨ НЬ: ЭГЭЛ БОРЧУУДАД ХЯМД НҮҮРС ТАРААСАН НҮҮРС ШУУДАЙЛАГЧДЫН ФРАКЦИ. ЭХНИЙХЭН НӨГӨӨДӨХӨӨ ШОРОНГООР ДАРАМТАЛЛАА.
Н.Алтанхуяг “Л.Гансүх ямар ч буруугүй. Өвөл боллоо нүүрсний үнийг бууруулж өгөхийг иргэд өөрсдөө хүссэн. Шинэчлэлийн Засгийн газраас сэтгэл зүрхээ гарган ажиллаж, 200 мянган төгрөгийн нүүрсний үнийг 80 мянган төгрөг болгож хоёр дахин багасгасан. Энэ их ажлыг сайн зохион байгуулахыг Л.Гансүхээс хүсч түүнд даалгасан юм. Тэрнээс биш энэ хөтөлбөрт Л.Гансүх мөнгө төгрөг олгодог, гарын үсэг зурдаг хүн биш. Бүх шийдвэрийг Шинэчлэлийн Засгийн газрыг удирдаж байсан Н.Алтанхуяг миний бие гаргасан. Энэ хэрэгт хо­хи­рогч байхгүй. Хохирогч гээд байгаа “Багануур” компа­ни анх удаагаа ашигтай ажил­ласан юм шүү. Надад маш зузаан нотлох баримт бий”
Тиим
Шүүх амьдралгүй харалган шиидвэр гаргасан.
hereg hiisen ni unen uu. gemgui huniig yallaad baigaa yum bishuu
Гэгээн тунгалаг нарны илч гэрлийг мэдэрч Гэр бүлийнхээ жаргалд удахгүй чи ирнэ хар дарсан зүүднээсээ хурдхан сэрж өндий Халуун дулаан амьдрал чамайг хүлээж байна
Novsh bn yy. Ooroo byydyylaad yxchiv. Er xymyysiin zamiin xyryy yrt shyy
гансүх танд амжилт хүсье шүүххурал гэж жинхэн бантан болдог юм байна лээ шүүгч прокурор ичиж амьдар ичиг ичиг
гансүх танд амжилт хүсье шүүххурал гэж жинхэн бантан болдог юм байна лээ шүүгч прокурор ичиж амьдар ичиг ичиг
гансүх танд амжилт хүсье шүүххурал гэж жинхэн бантан болдог юм байна лээ шүүгч прокурор ичиж амьдар ичиг ичиг
Муусайн тэнэг луйварчдийн хамсаатангууд негеедехее бараг баатар гэх юм. Баримттай нотлогдсон зуйлийг мушгиж гуйвуулахаа больж уз. Харин ч бага ял егсен. Мал шиг болждээ цайрсан луйварчид.
их л дээрээс зохион байгуулсан гэх юм
Муу хүн Үйлийн үр
turiin munguur huviin kompani baiguulj terbumaar ni mungu zavshaad 4.6 jil tolgoig ni ileed ungursun
Jargaltai yaltan baina daa?
ард түмэндээ тусалсан биш гай боллоо л доо
хохирогч нь тэгээд хэн болж таарсан бэ
нам дамжсан бүлэглэл байдаг л гэх юм толгойлогч нь хэн юм
дэмжиж байна шүү андаа
шүүх хурал ч гэж дээ. бүлэг гүтгэлэг л байсан ш дээ
Багануурын муу нуурсийг ард иргэдэд хямд унээр огсон хун ийм ял авдаг Таван тологойн нуурсийг хятадад зарж хувьдаа ашигласан хумуус яагаад зугээр явдаг юм вэ
Жирийн ардын хүүхэд энэ нөхөр шиг 3,2 тэрбум төгрөг хулгай хийвэл авах ял нь ижил үү, ийм бага ял өгдөг болсон уу
тэр шүүх хурлыг хараад мөн ч их инээд хүрсэн, дараа нь монголынхоо төрийг өрөвдсөн шүү. цөвүүн цаг болж дээ
Хуруугаа биш толгойгоо тайруулах ёстой хятадын шээс үхээсэй шоронгийн гарууд явуулчих хэрэгтэй шулганасан хар *****
Нүүрсний үний болон жингийн зөрүүнээс улсад 3 тэрбумын хохирол учруулсан. Үүгээр 3 цэцэрлэг барьж болох байсан. Цэцэрлэгт ард түмний хүүхэд явдаггүй гэж үү? Тэд хохироогүй гэж үү? Ирэх онд сонгуулийн дараа энэ хэрэгт Алтанхуягийг холбогдуулан хорих хэрэгтэй.
Үнэн мөн нь хэзээ нэгэн цагт ялах болно оо бүү шантар харин ч би таныг шүүх хуралдааны өмнө идсэн тодорхой гэж харж байсан боловч бүгд ямар гоё зохиол бэ эмгэнэлт уянгын драммын гол жүжигчнээр таныг тогнуулсныг ойлгосон. Тиймээ би тантаа удаан ажиллаагүй ч гэсэн бага хугацаанд ажиллсан одоо таны толгойлж байсан яам авлига, хууль бус үйлдэл, янхандалт замаа алдсан яам яам байхаа больсон гэдгийг дахин дахин хэлий
Багануурын муу нуурсийг ард иргэдэд хямд унээр огсон хун ийм ял авдаг Таван тологойн нуурсийг хятадад зарж хувьдаа ашигласан хумуус яагаад зугээр явдаг юм вэ
Шүүх хурал гэгч процесс нь шал буруу явагддаг юм шиг санагдсан
чиний юуг хулгайлсан хаха чи зүгээр л эби зизи нарын бууны нохой байхгүй юу
Энэ хулгайчид харин ч бага ял өгсөн. Хулгайч нарыг эргэж тойроод л та нар чинь юун ч нялуун юм бэ дээ. Энэ муу өгөр Гансүхийг буудаж алаагүй нь их юм. Мөн ч их хулгайлсан даа муу *****
Novsh bn yy. Ooroo byydyylaad yxchiv. Er xymyysiin zamiin xyryy yrt shyy
чиний юуг хулгайлсан хаха чи зүгээр л эби зизи нарын бууны нохой байхгүй юу
жоохон хүйтрсэн шуудай нүүрс 5000 болчихлоошд уг нь бидэнд хэрэгтэй л хөтөлбөр байсийн ёстой бүү мэддээ
Ёстой онигоо шүүсэн шүүх прокурор ичээсэй. Хямд нүүрс авч хөлдөж үхээгүй монголчуудыг шүүсэн хулхи мэдлэг чадваргүй прокурор шүүх өөрсдийгөө шүүсэн шүү дээ. Л.Гансүх хэлмэгдсэн омгийнхон гэгч болсон.Тэр шүүгч прокурор нарыг нэн даруй халж дахин хуулийн байгууллагад ажиллах эрхийг нь хасах хэрэгтэй
дэмжиж байна шүү андаа
Монгол бол ардчилсан улс болохоос биш нам дамнасан хүний захиалгыг биелүүлдэг улс биш. Би тэрний захиалгыг биелүүлэхгүй, ард түмнийхээ талд байсан учраас л ийм олон талын дайралтад өртөж байгаа гэж хэнийг хэлж байна
Монголчууд үргэлж бие биенээ хэмэлж байдаг ард түмэн. өнөөдөр ардчиллынхан нэг нэгнээ хэмлэсээр байгаад 4 жилийг үдэж байх шив
хохирогчгүй хэрэг гэдэг бараг л үнэн дээ. харин ч хожсон нь ард түмэн байсан. түмэндээ үйлчилсний төлөө хэлмэгдэх ч гэж дээ
шүүх хурал гэж элгийн юм болдын байлээшдээ.
арай л хэлсдүүлсэн шүү
Тиим
Хамгийн их уншсан