Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үлэмж ховордсон цагаан хирс дэлхийд гуравхан үлдлээ

Америкийн Сан-Диегогийн амьтны хүрээлэнд байсан, дэлхий дээр ердөө дөрөвхөн үлдээд байсан эм цагаан хирс Нола 41 насандаа өөд болсон байна. Ингээд цагаан хирс манай гариг дээр гуравхан үлдэж байгаа нь энэ.
Нолагийн бие өнгөрсөн долоо хоногоос муудаж байгаад амьтны хүрээлэнгийнхэн арга хэмжээ авсан ч сүүлийн хоногтоо бүр дордсон байна.
Нола хирсийг 1989 онд зүүн Европоос Сан-Диегод аваачсанаар дэлхий дахинд танил болсон юм байна.
1960 онд умардын цагаан хирс 2200 байсан бол хулгайн анчид энэ хугацаанд бүрэн устгасан нь энэ. Өнгөрсөн оны сүүлч гэхэд тавыг тоолж байжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан