Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

В.А. Моцартын бүтээлүүд эгшиглэнэ

Монгол Улсын Филармони 4-р улирлын уран бүтээлүүдээ “Сонгодог хөгжим” төслийн дор дэлхийн шилдэг хөгжмийн зохиолчдийн бүтээлүүдийг хүргэж ард иргэдийнхээ хөгжмийн боловсролд үнэтэй хувь нэмэр оруулан амжилттай тоглолтуудаа тоглосоор байна.

Өнгөрсөн бямба гарагт 46 дахь жилийнээ нүүрийг үзэж байгаа “Баян Монгол” жазз найрал хөгжмийн “City Swing” тоглолт үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлж, хөгжмийн цангааг нь тайлсан гайхамшигт жазз тоглолт байж чадлаа. Монголынхоо жазз хөгжмийн хөгжлийг тодорхойлж байдаг Баян Монгол жазз найрал үнэхээр гайхамшигтай.

Улсын Филармонийн дараагийн үзэгчдэд зориулах нэгэн гайхалтай тоглолт бол симфони найрал хөгжмийн бүтээл болох “В. А. Моцартын бүтээлүүд” тоглолт энэ сарын 27-нд тоглоно. Мөн гайхалтай тоглолт байх нь ойлгомжтой.
Тоглолтын Удирдаачаар СТА Д. Нямдаш, тоглолтын хөтлөгч тайлбарлагчаар төгөлдөр хуурч, “Virtuoso” академийн тэргүүн, олон нийтийн хөгжмийн боловсролд зориулсан “Агаар” цуврал номын зохиогч, лектор, хөгжим судлаач М.Цогбадрах, гоцлол хөгжимчнөөр С. Мөнхзаяа СТА, З. Отгон СТА нар гоцлон хөгжимдөнө.
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ: 70118012, 70148012, 99045517
WWW.MGL-PHILHARMONIC.COM

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан