Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Классико” дахин тайзнаа

УДБЭТ өнөөдөр нэгэн үеийн, шилдэг, залуу дуучдын амжилт, амьдралын талбар болж, чухамхүү энэ дуучдаараа дамжуулан дэлхийн улс орнуудад Монголын сонгодог урлагийг сурталчлан бахархуулж байгаа билээ. Өнгөрсөн зургадугаар сард үзэгчдэдээ зориулан тус театрын хамт олон  шинээр гаргасан “Сонгодог пүрэв гараг” хөтөлбөрийн хүрээнд хийсэн гоцлол дуучдын нэгдсэн гала тоглолтоор бэлэг барьж байсан удаатай.

Тэгвэл энэхүү тоглолт нь  үзэгчдийн таашаалд ихээхэн нийцсэн учир дахин тоглохоор болсон байна. Энэ бямба гарагт ганц удаа тоглогдох дуурийн шилдэг уран бүтээлчдийн “Классико” гала концертын тасалбар ч худалдаанд гарчээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан