Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Аргентины шинэ ерөнхийлөгч Маурисио Масри


Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдөр Аргентин улс Ерөнхийлөгчийн сонгууль, бүх нийтийн санал хураалт явуулсан. Одоогийн Ерөнхийлөгч хатагтай Крис­тина Фернандез, сөрөг хүчнээс Маурисио Масри болон Даниел Сциоли нар өрсөлдсөн байна. Сонгогчдын 98 хувь нь санал хураалтад оролцож, сөрөг хүчний тэргүүн, консерватив үзэл баримтлалтай Маурисио Масри 51.4 хувийн санал авч ялалт байгуулжээ. Харин 48.6 хувийн саналыг үлдсэн нэр дэвшигчид хуваан авчээ.
Дөрвөн жил Аргентины Ерөнхийлөгчийн албыг хашсан Кристина Фернандез АНУ-д төлөх өрийн асуудал, банкны зээлийг шийдэж чадаагүй бөгөөд олон улсаас авч болох зээлийн эрхийг нээлгэж чадаагүй гэж шүүмжлүүлдэг. Түүнийг улсаа удирдаж байх үед Латин Америкийн улс орнуудтай сайн харилцаатай байсан хэдий ч эдийн засаг нь тийм ч ахицтай байж чадаагүй учир ард түмэн нь дахин дөрвөн жил итгэл үзүүлэхгүй гэж үзсэн бололтой. Эдийн засаг нь хүчирхэг улс байхын тулд Аргентин бүс нутгийн хэмжээнд л үйл ажиллагаагаа тэлсэнээс цаашгүй гэж ард иргэд шүүмжилж. Тиймээс энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний тэргүүнийг дэмжсэн гэж ажиглагчид үзэж байна.
Аргентин улс их өрийн асуудлаас болж АНУ болон Латин Америкийн хөрөнгийн зах зээлд тоглолт хийж, худалдаа наймаанд чөлөөтэй оролцож чадахгүй байгаа нь үнэн. Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Маурисио Масри хуучны нийслэл Буенос Айрес хотын дарга байсан юм. Мөн Бока Жунион хөл­бөмбөгийн багийн эзэн байжээ. Аргентин улс кон­сер­­­­­­ватив замаар хөг­жих болсон гэж тэрээр сонгуу­лийн санал хураалтын дараа хэл­сэн үгэндээ онцлов. Аргентин улсын эдийн зас­гийг сэргээхийн тулд тэрээр бүхнийг хийж, улс орноо хүчирхэг болгохын тулд хичээх болно гэдгээ илэрхийлжээ. Санал хураалтын өмнө буюу өнгөрсөн баасан гарагт Масри ядуурлын эсрэг авах арга хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхийн хажуугаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх тухай төлөвлөгөөг танилцуулсан юм. Энэ үеэрээ “Би дэлхийн өнцөг булан бүрт байгаа ахан дүүстэй хамтран ажиллах хүсэлтэй байна. Мөн Латин Америкийн холбооны харилцаа сайтай орнууд болон түншүүдтэй эхний ээлжинд бизнесийн хөгжлийг хэлэлцэхээр болсноо дуулгахад таатай байна” хэмээн хэлэв.

Аргентин улсын Засгийн газрын шинэчлэлийн хүрээнд хийж буй ажлууд одооноос бүрэн хэрэгжиж эхлэл тавигдаж байгааг тайлбарлав. Хамгийн гол нь Аргентин Америкийн улс орнууд зөвхөн тивийн хэмжээндээ бус бүс нутгийн хэмжээнд илүү ашигтай байх нөөц бололцоо, боломж байгаа гэдгийг Маурисио Масри ард иргэдэд ойлгуулахын хичээж байжээ. Одоогийн Ерөнхийлөгч Кристина Фернандез сонгуульд ялалт байгуулсан Маурисио Масрид баяр хүргэж захидал илгээснийг “Ройтерс” агентлаг мэдээллээ. Энэ долоо хоногийн пүрэв гарагт шинэ Ерөнхийлөгчийг хүлээн авахад бэлэн гэдгийг зарлаж ирэх сард багтаан үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх юм байна.

Аргентины  шинэ ерөнхийлөгч Маурисио Масри “Зүрхэн нутаг” тун удахгүй

"Хан Хэнтий-2015" аяллын гайхамшигтай бүтээлүүд тун удахгүй та бидний мэлмийд хүрэхээр болжээ. Гэрэл зурагчдын дуранд “Зүрхэн нутаг” хэрхэн буусныг харж болох энэхүү үзэсгэлэнгийн гол зорилго нь тус нутгийн байгалийн гайхамшиг, аж ахуйгаар дамжуулан олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх, аялал жуулчлал хөгжүүлэх гарцыг эрэлхийлэх явдал байсан талаар зохион байгуулагчид нь ярьж байна.
Эзэн Чингисийн мэндэлсэн газар, өнгө алагласан навчис, өдөр бүр очих голуудын бэлчир, Батноровын алдарт Тожил дарханы хийцтэй эмээл, хазаар, гоёл, эрийн хийморь сэргээсэн адуун сүрэг, төрийн торгон сүргийг харж мэдрэмжээ баярлуулах энэ боломжийг Б.Цогтбаатар, Н.Эрдэнэ-Очир, Н.Сүх­­бат, Н.Цолмон, Б.Цээпил, Д.Октябрь, Г.Баясгалантөгс, З.Эрдэнэ, Н.Гансүх, Ж.Мөнхжаргал, Д.Батболд нарын гэрэл зурагчин олгож буй юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан