Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АНУ-ын агаарын нисэх хүчин лалын дайчдын хэсгийг сөнөөлөө

АНУ-ын агаарын нисэх хүчнийхэн даваа гарагаас мягмар гарагийн хооронд лалын дайчдын газрын тосны 238 автомашиныг сөнөөсөн гэсэн мэдээлэл ирээд байна.
Сирид явуулсан энэхүү ажиллагааг Сирийн эрх баригчид болон ОХУ “худлаа жүжиг” гэж тайлбарлажээ. Учир нь худалдан авагч худалдагчийнхаа барааг сөнөөж буй баримт нотолгоо гэх зүйл нэг ч байхгүй бөгөөд газрын тос тээвэрлэж байсан гэсэн баталгаа байхгүйг эх сурвалж онцоллоо.

Харин ч хямд үнэтэй газрын тос худалдан авч байгаа хэргийг баллах гэж тэд хоосон автомашнуудыг бөмбөгдөж дэлхий нийтэд худлаа террористуудтай тэмцэж байгаагаа харуулсан бололтой.

АНУ-ын арми дээрх бөмбөгдөх ажиллагааг зохион байгуулсан гэж мэдэгдсэн. Агаараас явуулсан бөмбөгдөх үйл ажиллагааны баримт, бичлэгийг олон нийтэд харуулж болно гэсэн тайлбарыг өгсөн нь хачирхалтай. Харин Пентагон 116 газрын тос тээвэр­лэгчийг агаараас сөнөөсөн талаар өгүүлжээ. Ямар ч байсан агаараас явуулсан ажиллагааны үеэр “нэг ч энгийн иргэн амиа алдаагүй” гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан