Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОХУ-ын ачааны хөлөг онгоц Шотландын эргийг “мөргөв”

ОХУ-ын 7000 тонн жинтэй хөлөг онгоц Шотландын эргийг хамаг хурдаараа мөргөж зогссон гэсэн мэдээлэл ирээд байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар тэрхүү хөлөг онгоцыг жолоодож явсан ахмад согтуурсан байдалтай байсан болохыг олж тогтоожээ. Нийт 129 метр урттай 7000 тонн жинтэй хөлөг онгоц байдаг хурдаараа ийнхүү эзэнгүй эрэг мөргөсөн нь ОХУ-ын далай тэнгист худалдаа наймаа эрхлэх асуудлыг хөндөв бололтой. Хагас литр архи уусан болохыг мэргэжилтнүүд тогтоосон бөгөөд Люсблинк хөлөг нь Белфастаас Хойд Ирландыг зорьж байсан болохыг албаныхан тодруулсан.

Хөлөг онгоц сүйдтэй эвдрээгүй ч доогуураа хадан хясаанд цохигдсон байдалтай байсан талаар эх сурвалжууд онцолжээ. Согтуу 36 настай хөлгийн ахмадыг ОХУ-ын зүгээс дахиж хөлөг онгоц жолоодох эрхийг нь хасаж, мөнгөн торгууль ноогдуулж арга хэмжээ авсан талаар Риа Новости агентлаг мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан