Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БНХАУ, Тайванийн шинэ харилцаа

Б.БААТАР

БНХАУ-ын эзэмшилд байсан гэх Тайвань өнөөдөр “Хятадын Тайвань” гэсэн нэрээр олон улсын тэмцээн уралдаанд оролцдог нь их хачирхалтай. Гэсэн хэдий ч олон улсад үйл ажиллагаа явуулж буй талаараа бие даасан ч юм шиг. Хоёр улс 1949 онд өрх тусгаарласан байдаг бөгөөд Тайвань өнөөдрийг хүртэл олон улсад бие даасан, бүрэн тусгаар улс болж чадаагүй л явна. Гэхдээ эдийн засгийн хувьд хүчирхэг гэдгийг зүүн Азийн орнууд төдийгүй дэлхийн их гүрнүүд хүлээн зөвшөөрдөг.

Өнгөрсөн амралтын өдөр буюу ням гарагт Сингапур улсад БНХАУ-ын дарга Си Жин Пин болон Тайваний Ерөнхийлөгч Ма Юунг Жеоу нар уулзажээ. Энэхүү уулзалт дэлхий нийтийн хувьд тийм ч чухал анхаарал татах зүйл биш ч гэсэн зүүн Азийн улс орнууд, төв Азийн улс орнуудын хувьд чухал уулзалт юм. БНХАУ-ын иргэний дайны үед салан тусгаарлаж өнөөдрийг хүртэл талууд нэгдсэн нэг улс гэж олон улсад явдаггүйн шалтгаан олон. Тухайн үед буюу 1949 онд БНХАУ-ын Коммунист нам эрх мэдлийг гартаа авч байсан бол Чианг Кай Шекийн үндэстнүүд тайвань руу явж, тэндээ бие даасан байдалтай хөгжиж байсан түүхтэй. Их газар “Бүгд найрамдах Хятадын ард түмэн” гэсэн нэрийг зүүж байсан бол Тайвань “Бүгд найрамдах Хятад” гэсэн нэрээр ардчилсан нийгэмд шилжсэн гэж түүхчид үздэг.

Сүүлийн жилүүдэд хоёр талын хувьд арлын маргаан үүссэн нь үнэн. Их газрын эрх баригчид эдийн засгийн хүчирхэг байдал Тайваний эдийн засгийг хэд нугалсан бөгөөд АНУ-аас ирж буй эдийн засгийн урсгалыг Тайванаар аль болох дамжин өнгөрүүлэхгүй байх бодлого баримталсан нь үнэн. Талууд энэ удаагийн уулзалтаар “ноён” гэсэн нэр томьёо ашигласан гэдгийг хэвлэлүүд онцолсон. Учир нь БНХАУ-ын тал Тайванийг өмнө нь үл хүндэтгэж байсан хэд хэдэн  тохиолдол бий. Өчигдөр болсон хэвлэлийн бага хурал дээр Тайваний Ерөнхийлөгч Ма Юунг Жеоу “хоёр улс цаашид тооцоогоо хувааж төлөх болно” гэсэн утгатай зүйл хэлжээ. Тэрээр энэхүү өгүүлбэрээр “Тайваньчууд үеийн үед өрх тусгаарласан байх болно” гэсэн үгийг өчих шиг боллоо.

Тайвань барууны улс орны хөгжлийг Азид нэвтрүүлж байгаа улс орнуудыг нэг. Тэд сүүлийн үеийн бүхий л шинэ загварын бараа бүтээгдэхүүнийг Тайваний арал дээр үйлдвэрлэж, Азид хүчтэй өрсөлдөгч байж чадсаар ирсэн. Мөн эдийн засгийн бүрэн бие даасан байдал нь тэднийг их газрын бодлогоос бага ч гэсэн хөндийрүүлж чадаж байгаа. Талуудын уулзалтаар ямар ашиг өгсөн гэдгийг хэвлэлийнхэн онцлон дүгнэх болсон. Хятадын Си дарга “Өнөөдөр хоёр талын харилцаанд шинэ зураас татсан үйл явдал тохиож байна. Шинэ хуудас, шинэ бүлэг нээгдэж байна” хэмээн хэлсэн юм. Түүний хувьд тайванчуудыг их газартай нэгтгэх бодлого баримталж байгаа нь тодорхой ч хэрхэн гэдэг аргаа олсон бололтой. БНХАУ аливаа улс орныг өөртөө нэгтгэхэд хэзээ ч яаравчилж, улайрдаггүй гэдгийг түүх гэрчилнэ. Тайванчууд ч гэсэн хөгжлийн замаа өөрөөр сонгосон хэдий ч нутаг нэгтэй хэвээр байгаа гэдгийг ажиглагчид цохон тэмдэглэв.

Тайваний БНХАУ-ын иргэд иргэний дайны үед олон гэр бүл салж нийлсэн түүхтэй. Тиймээс өнөөдөр өвгөн эмгэн болсон хөгшчүүд хоёр улсад тайван, чөлөөтэй нэвтрэх, нэгдмэл байдалтай байх ёстой гэсэн байр суурийг далд утгаар Си Жин Пин өгүүлсэн. Тайвань улсын хөгжлийг үйлдвэрлэл, жижиг дунд бизнес л өдийг хүртэл авч явсан байдаг. Тиймээс үйлдвэрлэл гэдэг ямар ч улс орны хувьд хөгжлийн гарц, хөгжлийн зөв чиг баримтлал гэдгийг Тайваний Ерөнхийлөгч хэвлэлийн бага хурал дээр хэлжээ. Хоёр тал эдийн засгийн хамтын ажиллагаан дээр хамтран анхаарч, 21 дүгээр зууны шинэ торгоны зам хөтөлбөрт тайваньчууд өөрсдийн гэсэн байр суурьтай байх ёстой гэдгийг ч хэлэлцжээ. Ма болон Си дарга нар уулзаж байх үед Тайваний гудамж талбайд тэдний уулзалтыг эсэргүүцэн жагсаал хийж байсан гэдгийг онцлох хэрэгтэй. Эсэргүүцлийн жагсаал тайван замаар болж байсан хэдий ч Тайваний Ерөнхийлөгчийн сонгуульд их газрын бодлого үйлчлэхгүй гэхийн баталгаа байхгүй хэмээн эсэргүүцэгчид хэлж байсан юм. Талууд уулзаж болно, гэхдээ Тайвань гэсэн арал хэзээ ч БНХАУ-ын дор, нэг муж адил байхгүй гэсэн байр суурийг арлын иргэд дэлхий нийтэд хэлсээр байна.

Ирэх оны нэгдүгээр сард Тайваний Ерөнхийлөгчийн сонгууль болно.   Их газрын бодлого Тайванд ямар зүйл дагуулах, ямар зүйл дээр чухалчлан ажиллах ёстойг одоогийн Ерөнхийлөгч үлдсэн хэдхэн сарын хугацаанд шийдвэрлэж, хоёр улсын, хоёр талын харилцаан дээр гол анхаарлаа хандуулж дээд хэмжээний уулзалт хийж байгаа бололтой. 

Ерөнхийдөө Ерөнхийлөг­чийн сонгуульд ардчилсан нам ялалт байгуулах юм бол цэвэр барууны улс орнуудыг дэмжсэн улс төрийн хүчин эрхийг авна. Тайваний ард түмэн ямар зүйлийг хүсэж мөрөөдөж байгаа нь бас тодорхой бус байсаар байна. Нэг зүйл тодорхой тэр нь БНХАУ-ын хөгжлийг дагах биш харин бие даасан байдлаа хадгалах. Тайваний арал бусад улс орны гэх пуужингууд арлын 22 сая хүнийг эрсдэлд оруулж байгаа учраас нөгөө талаараа төр засгийн эсрэг жагсаалд оролцогчид тайван амьдралын төлөө дуу хоолойгоо нэгтгэж байгаа гэсэн мэдээлэл бий. Жишээ нь, БНХАУ-ын  пуужингууд Тайваний арал дээр байрлаж байгаа нь нууц биш. Үүнийг л Тайваний ард түмэн аюул дагуулж байгаа талаар онцолсон юм. Мөн БНХАУ-ын нутгийн хойд хилийн орчимд дэлбэрэх аюултай цөмийн хөтөлбөрийн болон сансарын пуужингууд, химийн үйлдвэр байдаг нь хөрш орнуудыг аюултай байдалд хөтөлж байгаагийн нэг тод жишээ гэдгийг ажиглагчид тайлбарлав.

Си Жин Пин дарга шуудхан хэлсэн үг байдаг. Нэг улс, хоёр биш. Тэрээр үүгээрээ “Тайван бол Хятадын нэг хэсэг”  гэсэнтэй утга ижил юм. Хоёр талын дунд ганц хоёр жижиг арлууд байдаг. Үүнийг иргэний дайнаас хойш “манайх танайх” гэж булаацалдсан үе бий. Магадгүй түүхэн он жилүүдэд Тайвань Хятадын бодлогыг, хөгжлийг тоолгүй өөрсдийн замаар явсан байж болно. Гэхдээ тэд цагаа тулвал Хятад улсаас тусламж авах хамгийн эхний бие даагч. Өөрөөр хэлбэл, гай гамшиг, аюул нүүрлэвэл БНХАУ л Тайванд тусламжийн гараа сунгадаг. Хүмүүнлэгийн тусламж илгээдэг байсан үе бий. Харин ирээдүйд магадгүй Тайваний төр засгийн удирдлага, эрх мэдэлтнүүд БНХАУ-ын Коммунист намын төв хороо, хөдөлмөрийн намын гишүүд, улс төрийн хүчнийхэнтэй эвсэл байгуулахгүй гэхийн баталгаа байхгүй. Өөрөөр хэлбэл БНХАУ-ын парламентад Тайваний төлөөлөл болсон гишүүд сууж магадгүй.

Тайваний арал хэмжээгээрээ тийм ч жижиг биш. Далайд гарцтай хөгжлийн таатай боломж тэдэнд бий. Талууд Сингапур улсад уулзахдаа ямар ч гэрээ хэлэлцээрт гарын үсэг зураагүй гэдгийг онцолсон. БНХАУ-ын хувьд Хонг Конг, Тайвань, Шинжаан, Шанхай зэрэг эдийн засгийн төвлөрсөн газруудад өөрсдийн оролцоог хамгийн их байлгах хүсэлтэй байдаг. Тиймдээ ч өнөөдөр эдгээр газраар эдийн засгийн асар их хөрөнгө мөнгө урсан дамжин өнгөрч байдаг нь нууц биш. Ирээдүйд Тайвань БНХАУ-ын талууд эдийн засгийн тал дээр хамтран ажиллахыг үгүйсгэхгүй ч их газрын бодлогод автахгүй гэсэн байр суурь хэвээр байгааг хэвлэлүүд онцоллоо.   

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан