Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оросууд Сирид 1400 тонн бөмбөг хаяжээ


Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу  энэ сарын 20-нд ОХУ-ын Дээд ерөнхий командлагч Владимир Путинд илтгэхдээ оросын цэргийн нисэх хүчин Сири дэх “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийн байрлалд агаараас цохилт өгч эхэлснээс хойш тэдний байрлал руу 522 удаагийн нислэгээр 1400 тонн бөмбөг хяасан гэжээ. Агаарын болон тэнгисийн баазуудаас 101 далавчит пуужин харваж дайсны 826 байрлалд цохилт өгсөн гэнэ. Энд голдуу зэвсэгт бүлэглэлийн санхүүгийн эх үүсвэр болдог байрлалыг бөмбөгдсөн гэжээ.
Нефть агуулах 15 объект, 525 авто цистернийг устгасан хэмээн илтгэсэн байна. Энэ хугацаанд дайсны 600 зэвсэгт дайчныг устгажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан