Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ромын Папад үнсүүлсний дараа хавдар нь багасчээ

Америкийн Филаделфи мужийн Кристен Масиантонио өөрийнхөө нэг настай охин Жаннагийн тархины хорт хавдар нь Ромын папад үнсүүлснийхээ дараанаас багассан гэж мэдээлсэн байна. Ромын пап Франциск 2015 оны есдүгээр сард АНУ-д айлчлах үедээ охиныг үнссэн юм байна гэж CBS Philadelphia хэвлэлд бичжээ.
Кристений хэлснээр бол охины найм, арваннэгдүгээр сард авхуулсан тархины томографийн зургийг харьцуулж үзээд эмч нар хавдар нь багассаныг хэлж бие нь харьцангуй сайжирч байна гэж хэлсэн гэнэ.
Католик шашны тэргүүний үнсэлт нь үнэхээр гайхамшиг байлаа хэмээн охины эцэг эх нь баяртай байна.
Ромын пап Франциск нь 2013 оны гуравдугаар сард сонгогдсон католик шашны 266 дахь тэргүүн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан