Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Мөнхбаясгалан: Жирийн сэтгүүлч би айж байна


"Онги гол" хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаярыг "Цензургүй яриа" нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн нэвтрүүлгийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаярын хэлсэн энэ хэдэн үг цахим ертөнцийнхний бухимдлыг хүргээд авав.

Тэрээр "Монгол Улсын Ерөнхийлөгчийн талаар гүтгэлгийн шинжтэй, худал мэдээллийг захиалгат нэвтрүүлгээр дамжуулан олон нийтэд хүргэж байгааг Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөхийн хувьд та хэрхэн харж байна вэ?" гэсэн сэтгүүлчиийн асуултад "-Иймэрхүү захиалгат нэвтрүүлэг, гүтгэлэг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэрэгжүүлж байгаа бодлого үйл ажиллагааг харлуулах гэсэн явуургүй бодлого. Үүний ард цөөн хэдэн хүний жижиг явцуу ашиг сонирхол бий. Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн тэргүүний хувьд Монгол Улсын нийтлэг, том эрх ашгийг нэн тэргүүнд тавьж хүнд хэцүү шийдвэр гаргах нь бий. Тийм ч учраас Монгол Улсын Ерөнхийлөгч рүү чиглэсэн гүтгэлэг, дайралт ирэх нь олон байдаг. Энэ бүхнийг манай Үндсэн хууль тогтоогчид холч ухаанаар угтан харж Монгол Улсын Үндсэн хуулийн гучинзургадугаар зүйлийн 2-т Ерөнхийлөгчийн нэр төр, халдашгүй байдлыг хуулиар хамгаалахаар заасан нь санамсаргүй хэрэг биш гэж би ойлгодог." гэж хариулсан юм.

Тэгвэл үүний дараа сэтгүүлч Л.Мөнхбаясгалан өөрийн фэйсбүүк хуудсандаа "За ёстой жинхэнээсээ айлаа... Юун хэвлэлийн эрх чөлөө мөлөө ... би одоо яах ёстой вэ. Ерөнхийлөгчийнхөө өмнө сөгдөн мөргөж хадаг бариад очих уу. Энэ ярилцлага захиалгатай биш ээ. Ерөнхий сайд Сайханбилэг өчигдөр нэвтрүүлэгт орох ёстой байснаа эмийн чөлөөтэй гээд ирээгүй. Тэгэхээр нь Мөнхбаярыг оруулчихсан юм. Гэтэл Ерөнхийлөгчийн уурыг хүргэчихнэ чинээ санасангүй. Хэвлэлийн эрх чөлөө байгаа гэдэгт итгээд л ийм юм боллоо. Ноён Ц.Элбэгдорж ТЕГ, АТГ аараа шалгуулна биз дээ....Харин жирийн сэтгүүлч би айж байна. Ц.Элбэгдорж гуайг сэтгүүлчдийнхээ эрхийг ямар ч үед хамгаална гэж бодож явсан эндүүрчээ.... Үнэнээсээ айж байгааг минь хүлээн авна уу. Үзэгнээс өөр зэвсэггүй надад өөр хэлэх юм алга. Миний мэдэлд хэдэн асуулт л байдаг... Харин Ерөнхийлөгчийн мэдэлд ТЕГ нь зэвсэгт хүчинтэйгээ байж байдаг. Тийм болохоор дотор жихүүцэм айдсыг би мэдэрч байна. Харин үнэн юм ярьсан Мөнхбаярыг битгий дахиад шоронд хийчихээрэй л гэж гуйя... " гэсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан