Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Перуд 7.5 баллын хүчтэй газар хөдөллөө

Перу улсын нийслэл Лима хотын хэвлэлийнхэн өчигдөр Перу, Бразиль болон Боливи гэсэн гурван улсын хилийн дунд 7.5 баллын хүчтэй газар хөдөлсөн талаар мэдэгдсэн. Нийслэл Лимад чичиргээ мэдрэгдсэн гэдгийг албаныхан өгүүлсэн. Газар хөдлөлт ойн ширэнгэн дунд болсон бөгөөд бүс нутгийн цагаар 17:45-ийн үед болжээ.

Одоогоор ноцтой гэмтэл хохирол гараагүй ч хөрсний гулгалт явагдсан байж болзошгүй учраас нутгийн иргэд болгоомжтой байхыг сануулсан мэдэгдэл албаныхан хийсэн байна. Газар хөдлөлт хөрсний гадна биш гүнд болсон гэдгийг эрдэмтэд олж тогтоосон аж. Газар хөдөлсөн бүс нутагт 1000 гаруй нутгийн иргэг оршин суудаг бөгөөд байгалийн гамшигт хүн өртсөн гэсэн мэдээлэл ирээгүй байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан