Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тунис улсад аймшигт халдлага болж 15 хүн амиа алджээ

Тунис улсын Ерөнхийлөгчийн харуул хамгаалалтын автобус дэлбэрч15 хүн амиа алдсан харамсалтай мэдээлэл ирлээ. Энэхүү халдлагаар уг нь Тунис улсын Ерөнхийлөгчийг хөнөөх гэж байсан бололтой. Ерөнхий сайдын байшингийн гадаа Ерөнхийлөгчийн харуул хамгаалалтынхан автобусаа байрлуулах гэж байхад дэлбэрэлт болсон гэдгийг албаныхан өгүүлсэн байна.
 
Тунис улсын цагдаа тусгайгийнхан хэргийг шалгаж байгаа бөгөөд террорист халдлага болохыг олж тогтоогоод байна. Гэхдээ хэргийг үргэлжлүүлэн мөрдөж, ямар гэмт хэрэгтэн дээрх халдлага, дэлбэрэлтийг зохион байгуулсан гэдгийг олж тогтоохоор ажиллаж буй талаар эх сурвалжууд мэдээллээ. 2011 оны Арабын хувьсгалаас хойш  Тунис улсад иймэрхүү томоохон хэмжээний нарийн зохион байгуулалттай террорист халдлага болж байгаагүй юм. Энэ үеэр лалын дайчид Тунис улсад дээрх халдлагыг үйлдсэн гэж мэдэгдэж амжив.

Харин хэвлэлээр лалын дайчид энэхүү халдлагыг үйлдэх ямар ч утга учир байхгүй, сэжигтэй гэх хүмүүс ч хэргийнгазар байгаагүй бололтой. Тэдний хэлж байгаагар энэ бол зүгээр лалын дайчид хэргийг өөрсдөө үүрч бусдад гайхуулах гэсэн оролдлого гэдгийг Тунисийн албаныхан өгүүлсэн. Ямартай ч хэргийг шалгаж дуусаагүй байна.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан