Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Канад Сирийн 25 мянган дүрвэгчийг хүлээж авна


Канад улс 2016 оны гуравдугаар сар хүртэл Сирийн 25 мянган дүрвэгчийг нутаг дэвсгэртээ хүлээж авна гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Жейн Филпотт мэдээлжээ.

“Сирийн 10 мянган дүрвэгч 2015 онд багтан Канадад ирнэ. Үлдсэн 15 мянгыг нь ирэх оны 1-2 дугаар сарын хооронд тараан байрлуулна” гэж тэрбээр мэдээлсэн байна. Дүрвэгсдийг тээвэрлэх болон тараан байрлуулах зардлыг Засгийн газар гаргана гэж Жейн Филпотт хэлсэн боловч хэдий хэмжээний зардал гарахыг тодорхой дурдаагүй байна.

Түүний хэлснээр, Канадад оруулахын өмнө бүх дүрвэгчид эрүүл мэндийн нарийн үзлэг хийх аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан