Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хар тамхины хэргээр цааз сонссон Н.Золзаяагийн хурал өнөөдөр болно

Монгол Улсын иргэн Н.Золзаяа Малайзад хар тамхины хэрэгт холбогдон тус улсын шүүхээс цаазын ял сонсоод байгаа юм. Харин тэрбээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандсан. Тэгвэл уг шүүх хурал өнөөдөр болох юм байна. Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын дарга Б.Болд "Хар тамхины хэргээр Малайзад цаазын ял сонсоод буй Н.Золзаяагийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно. Шүүх хурлын шийдвэрийн дараа хэвлэлийнхэнд шаардлагатай мэдээллийг өгнө" гэв.

Уг хэрэгт Монгол Улсын Ерөнхийлөгч, Хууль зүйн Сайд, Гадаад хэргийн  сайд анхаарлаа хандуулан хэргийн эдрээтэй байдлыг дахин нягталж үзэх, хэргийг хуулийн дагуу шударгаар шийдвэрлэхэд Малайзын холбогдох байгууллага, албан тушаалтны анхаарлыг хандуулахаар захидал хүргүүлж байв. Мөн Н.Золзаяагийн давж заалдах шатны шүүх хуралд зориулж буюу түүний эрх ашгийг нь хамгаалах, эрх зүйн туслалцаа үзүүлэх өмгөөлөгч хөлслөхөд шаардагдах 68.6 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргасан байдаг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан