Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд чуулганы дундуур телевизээр мэдээлэл хийнэ

Засгийн газар огцрох эсэх талаар яриа өрнөөд удаж байна. Тэгвэл Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэхүү асуултад өнөөдөр телевизээр хариулт өгөхөөр болжээ. Нэг жилийн нүүр үзээд буй "Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг" уриатай Шийдлийн Засгийн газрыг ажлаа хангалтгүй хийсэн гэж үзэж огцруулах асуудлыг хөндөөд байгаа.

Тухайлбал, Шударга ёс эвслийн бүлгийн гишүүн Г.Уянга нь Ерөнхий сайдыг Дубайн гэрээг хууль бусаар гарын үсэг зурсан гэх шалтгаанаар огцруулах бичигт гишүүдээс гарын үсэг цуглуулж яваа. Үүнтэй зэрэгцээд Засгийн газрын "гал тогоог" хариуцаж яваа ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг Үндсэн хуулийн Цэцэд их хэмжээний мөнгө гаргаж өгсөн гэж О.Баасанхүү гишүүн огцруулах тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан. Ингэхдээ тэрбээр, "Би С.Баярцогттой нэг ширээний ард хэзээ ч суухгүй. Эвслийн тараагаад ч хамаагүй түүнийг огцруулна" гэж мэдэгдсэн.

Хамгийн сүүлийн мэдээллээр Г.Уянга гишүүний огцруулах бичигт 16 гишүүн гарын үсэг зураад байна. Дашрамд дуулгахад өчигдрөөс Ерөнхий сайд огцрох өргөдлөө өөрөө өгч магадгүй гэх яриа гарч эхлээд байна.

Ямар ч байсан дээрх бүх асуултуудын хариултыг Ерөнхий сайд өөрийн биеэр олон нийтэд өгөх юм байна.

0 Сэтгэгдэл
Erunhii said gej iim hun Mongold baidag yum uu, he he he
Юу шийдсэн Засгийн газар юм бол доо, өөрсдийнхөө л амьдралыг шийдэж байгаа байх аа даа.
Хамгийн их уншсан