Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Парист халдагсад автомат буугаа Германаас интернетээр худалдан авчээ


Энэ сарын 13-ны шөнөөр Францын нийслэл Парист хэд хэдэн цуврал халдлага үйлдэж энгийн номхон олон хүний аминд хүрсэн алан хядагчид энэ үеэр ашигласан зэвсэг болох автомат буугаа интернетээр захиалж Германаас худалдан авсан байна хэмээн германы Bild  хэвлэлд бичжээ. Парисын энэ аймшигтт хэрэг явдал германы нутаг дэвсгэрт гарахаас урьдчилан сэргийлж, парист болсон хэргийн нөхцөл байдлыг мөрдөн шалгаж байсан германы мөрдөн байцаах албаныхан парист халдсан алан хядагчид ашигласан автомат буугаа интернетээр захиалж зэвсгийн наймаачдаас германд худалдан авсан болохыг тогтоосон байна.  
Арваннэгдүгээр сарын 13-ны шөнө Парист алан хядагчид хэд хэдэн удаагийн цуврал халдлага үйлдэж  130 хүний аминд хүрсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан