Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нью-Йоркт гурван сая хүн жагсах нь

АНУ-ын “Талархлын баяр”-ын өдөр удахгүй болно. Энэ өдөртэй холбогдуулан “Хар баасан гараг” худалдаа энэ долоо хоногийн баасан болон амралтын өдрүүдэд үргэлжлэх нь. Нью-Йоркт болох талархлын баярын өдөрт гурван сая хүн оролцох төлөвтэй байгаа аж. Энэ үеэр хотын цагдаагийн ажилтнууд баярлах биш иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс бүтэн харуул хамгаалалтад гарна. Учир нь, лалын дайчид “АНУ руу дайрна”, “Олон хүнийг хөнөөх болно” гэж заналхийлж байсан. Тэгвэл энэ өдөр цагдаа, тусгайгийнхан сонор сэрэмжтэй байх хэрэгтэй болж байх шиг байна.

Тухайн өдөр 2500 цагдаагийн албан хаагчид үүрэгт ажлаа хийх бөгөөд хагас өдөр үргэлжлэх баярын жагсаалд худалдаа үйлчилгээний олон арга хэмжээ болох нь ойлгомжтой. Цацагт хяруул ширээн дээрээ тавьж талархлын баярын өдрийг тэмдэглэдэг АНУ болон зарим барууны орны хувьд энэхүү баярыг өргөн тэмдэглэж ирсэн түүхтэй. Гэхдээ аюулгүй байдал дээрээ олон нийт анхаарал хандуулах ёстой гэдгийг эрх баригчид нь сэрэмжлүүлж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан