Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Франц лалын дайчдыг агаараас сөнөөх төлөвлөгөөг санал болгов


Франц улсын нийслэл Парис хотод лалын дайчид террорист үйл ажиллагаа явуулж 153 хүний амийг хөнөөсөн хэрэг гарсан. Энэ гэмт хэрэгтэй холбогдуулан Францын тал Сирид байрлах лалын дайчдын эсрэг агаарын довтолгоог явуулах зөвшөөрөл хүсч улмаар ОХУ болон Сирийн армид шинэ агаарын төлөвлөгөөг танилцуулж санал болгосон байна. Францын агаарын нисэх хүчин Сирийн газар нутагт агаарын довтолгоо явуулах зөвшөөрлийг парламентаас асууж 515-ын дөрөв нь үл зөвшөөрч бусад 511 нь ажиллагааг дэмжжээ.
ОХУ-ын Батлан хамгаалах яам болон агаарын нисэх хүчний баазтай холбогдож Франц хаанаас нь лалын дайчдад довтолгоо өгөх заавар зөвлөгөөг авах болсон талаар эх сурвалжууд мэдээлж байна. Түүнчлэн Сирийн газар нутагт байгаа лалын дайчдыг цэвэрлэсний дараа Ирак, Леван руу орж магадгүй гэсэн мэдээллийг ч эх сурвалжууд онцолсоор байгаа юм.

0 Сэтгэгдэл
chi ochood tusalaach
amid uldsen alan hyadagchidii ni turkluu huuj oruul.
Турктай нь хамт устга.
chi ochood tusalaach
Хамгийн их уншсан