Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдүүд пуужингаар тоглож байгаад амиа алджээ

Афганистан улсад хүүхдүүд пуужингаар тоглож байгаад амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Хэргийг Кабул хотын цагдаа нар шалгаж байгаа бөгөөд ямар учир шалтгааны улмаас пуужин хүүхдүүдийн гарт орсныг олж тогтоохоор хэргийг мөрдөж байгаа аж. Нийт долоон хүүхэд амиа алдсан бөгөөд 10-14 насны хүүхдүүд байжээ. Мөн золоор хоёр хүүхэд амьд гарсан байна.

Хүүхдүүд пуужингийн хошуугаар тоглож байсан болохыг эцэг эх нь мэдэж байсан гэнэ. Мөн Афганистан улсын Дотоод хэргийн сайд ямар улсын хаанахын пуужин байсан эсэхийг тогтоохоор хэргийг нарийвчлан шалгаж байгааг хэвлэлээр өгүүлжээ. Тус улсад иймэрхүү байдлаар сүүлийн жилүүдэд олон хүн, хүүхэд амиа алдсаар байгааг эх сурвалжууд онцолж аюултай нөхцөл байдалд амьдарч байгаагийн нэг жишээ гэдгийг цохон тэмдэглэсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан