Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Туркт сэтгүүлчдийг баривчиллаа


Туркийн засгийн газар Сири дэх алан хядагч “Лалын улс” зэвсэгт бүлэглэлд зэвсэг нийлүүлж байна гэж бичсэнийх нь төлөө “Бүгд найрамдах улс” сонины ерөнхий редактор Жана Дюндара, сэтгүүлч Эрдюм Гюля нарыг баривчилсан байна.
Хоёр сэтгүүлчийг туркийн засгийн газар алан хядагч байгууллагатай холбоотой, тагнуул хийсэн хэрэгт буруутгаж байгаа юм байна.
Сэтгүүлчид Туркийн засгийн газрыг буруутгасан нийтлэлээ өнгөрсөн зун бичсэн  юм байна. Үүнийх нь төлөө Туркйин ерөнхийлөгч Режеп Тайип Эрдагон тус сэтгүүлийн ерөнхий редактор Жан Дюндарыг шүүхэд өгч энэ нийтлэлийг бичсэн хоёр сэтгүүлчийг 42 жил шоронд хорихыг шаардаж байсан боловч энэ удаа баривчлуулахаар шийдсэн нь энэ юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан