Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Таийп Эрдоган: ОХУ-аас уучлалт гуйхгүй, харин тэд уучлалт гуйх ёстой

Б.БААТАР

Турк улсын Ерөнхийлөгч Таийп Эрдоган ОХУ-ын СУ-24 онгоц болон ОХУ-ын харилцаатай холбоотой чухал сэдвийн талаар сонирхолтой бөгөөд томоохон ярилцлага хийсэн байна. Энэхүү ярилцлагыг  Францын “24-р суваг” олон нийтэд цацсан бөгөөд та бүхэнд орчуулан хүргэж байна.


-ОХУ-ын СУ-24 онгоц Турк улсын агаарын хилээр нэвтэрсэн үү. Танд энэ талаар баттай баримт нотолгоо байна уу?
-Надад цэргийн нэгж, ангийн баримт нотолгоо байгаа. Шаардлагатай тохиолдолд би НАТО болон олон улсын өмнө түүнийгээ бариад зогсож чадна. ОХУ-ын СУ-24 онгоц Турк улсын агаарын хилээр хууль бус нэвтэрсэн. Манай улсад давхар тагнуулын ажил хийсэн гэж бид сэжиглэн устгасан.

-Та чинь ОХУ-ын онгоц мөн байсан эсэхийг мэдээгүй, агаарт хууль бусаар нэвтэрсэн онгоцонд анхааруулга өгч гал нээсэн талаар мэдэгдэж байсан санагдах юм?
-Бид манай улсын агаарын хилд хууль бусаар нэвтэрсэн онгоцонд удаа дараа анхааруулга өгч улмаар гал нээсэн. Гэхдээ бид ОХУ-ын онгоц байсан гэдгийг сануулга өгч байхад мэдээгүй. Харин дараа нь ОХУ-ын онгоц болохыг олж тогтоосон. Тиймээс энд нээх онцын ялгаа байхгүй. Тэд манай улсын агаарын хилийг нэвтэрч, Турк улсын тусгаар тогтнол, эрх чөлөөнд аюул дагуулсан учраас бид дээрх шийдвэрийг гаргасан.

-Турк улс ОХУ-тай болсон үйл явдлаас болж хүндхэн байдалд хэн хэн нь орсон байх. Цаашид яах гэж байна?
-ОХУ-ын зүгээр өөрдийн мэдэгдэл байр суурийг өгсөн. Олон улсад ч онгоцны өшөө авах, цаашлаад Турк улсын бүрэн эрхт байдал эрх чөлөөнд заналхийлсэн мэдэгдэл хийсээр байгаа. Гэхдээ бид уучлал гуйхгүй. Харин тэд Турк улсын агаарын хилд нэвтэрснээрээ уучлалт гуйх ёстой.

-Яг агаарын хилд нэвтэрсэн асуудлаас болж ОХУ-ын Батлан хамгаалах яамныхан хяналтын төвөөс танай улсын агаарын хүчинд бөмбөгдүүлсэн онгоцны чиглэл бүрийг нарийн харуулсан бичлэгийг цацсан шүү дээ. Та үүнийг хэрхэн тайлбарлах гэж байна?
-Энэ бол миний бодол. Хэрэв ямар нэг улс орон тусгаар тогтнол, эрх чөлөөтэй, олон улсад эдлэх ёстой эрхээ эдэлж, хийх ёстой зүйлээ хийж байгаа бол тэр улс бусдаас хараат бус. Харин их гүрнүүд, бусад улс орнууд ямар ч улсын эрхэнд халдаж, бүдүүлгээр нэвтрэх ёсгүй. Хатуу хориглох ёстой. Аль ч улс агаарын болон хуурай газрын хилд ямар ч улс орны зөвшөөрөлгүй нэвтэрсэн онгоц, зэр зэвсэгт хуяагтийг нэн даруй сануулга өгч устгах ёстой бас үүрэгтэй. Бид өөрсдийн хийх ёстой зүйлийг л хийсэн. Түүнээс биш Турк улсын цэргийн үүргээ биелүүлж явсан онгоцны нисгэгч болон бусад хүмүүсийг буруутгахыг би харж тэвчихгүй. НАТО ч үүнийг дэмжиж байгаа.

-Таныг НАТО-гийн нөмөр дор ОХУ-ын эсрэг хатуу үг хэлж байна гэсэн шүүмжлэл ч байсаар байгаа?
-НАТО-гийн гишүүн улс орон нь үнэн. Гэхдээ бид НАТО-гоос хамааралтай биш харин гишүүн улс орон. НАТО-д элссэн гэж ОХУ-ын эсрэг ийм байгаа юм биш. Та эндүүрч байна. Турк улсын хилийн бүрэн бүтэн байдлыг төлөө бид дараахь шийдвэрийг гаргасан. Бид өөрсдийгөө л хамгаалсан. Тун энгийн байгаа биз дээ. Бид туркчүүдээ гадны түрэмгийлэл, гадны улс орнуу­даас өөрсдийгөө хам­гаалсан. Тэгэх ч эрхтэй. Энд НАТО-гийн ард нуугдаад өмгөөлүүлж хамгаалуулаад байх зүйлгүй.

-Гэхдээ болсон үйл явдлын дараа НАТО “Турк улсыг НАТО хамгаалах болно” гэсэн байр суурийг ОХУ-д илэрхийлсэн байсан. Энэ ямар учир байна?
-НАТО өөрсдийн гишүүн орон аюул заналхийлэлд өртсөнийг анзаарсан юм байлгүй дээ.

-Турк улс ОХУ-аас уучлалт гуйхгүй гэсэн. Харин ОХУ Турк улсын эсрэг ээлжит арга хэмжээнүүдийг авна гэж мэдэгдсэн. Энэ талаар та ямар бодолтой байна?
-Яг өнөөдөр надад хэлээд байх зүйл алга. ОХУ-ын зүгээс Турк улсад хоол хүнсний хориг тавьж олон тэрбум ам.долларын гэрээг цуцалсан байдалтай байх шиг байна. Тэглээ гээд Турк улс ямар нэгэн өөрчлөлт хийж, ОХУ-аас айж эмээх зүйл байхгүй. Хүнсний болон валютын хориг тавих юм ярина лээ. Гэхдээ Турк улс эдийн засгийн хямралд орчих улс орон байсан бол их гүрнүүдийн хажууд хөгжил дэвшлээр өрсөлдөөд яахав. Бидний байр суурь ийм л байна.

-Таныг В.Путин руу залгасан гэж хэвлэлүүд бичээд байгаа. Энэ талаар?
-Тийм ээ. Би СУ-24 онгоцны талаар В.Путинтай ярилцах гэж оролдсон. Гэвч тэр утсаа аваагүй. Мөн холбогдохгүй байсан. Энэнд би буруутай гэж үү. Тэгж бодохгүй байна.

-Хэвлэлээр Дэлхийн III  дайны талаар хүртэл ярьж эхэлсэн. Энэ бүхэн үнэхээр айдас дагуулам үйл явдал мэт бидэнд санагдах болсон. Та юу гэж бодож байна?
-Хэрэв ОХУ бидэнд хүчирхийлэл хэрэглэвэл бид ч зохих ёстой хариуг нь өгнө. Тун энгийн. Тэд яаж бидэнтэй харьцана бид ч мөн адил харьцана.

-Бас нэг зүйл байна. ОХУ-ын нисгэгчийн дуу хураагуур дээр Туркийн онгоцнууд ямар ч сануулга өгөхгүй гал нээсэн гэж баталсаар байгаа. Танай улсын агаарын нисэх хүчний байлдагч онгоц анхааруулга өгөлгүй гал нээсэн бололтой?
-Бид анхааруулга өгсөн гэж би дөрөв дэх удаагаа албан ёсны тайлбар хэлье. Сергей Лавров манай улсыг ОХУ-ын СУ-24 онгоцыг эртнээс төлөвлөж байгаад буудаж унгаасан ухааны зүйл ярьсан байсан. Гэвч би түүнийг хэлсэн зүйлээсээ уучлалт гуйхыг шаардаж байна. Асуудал дээр битгийн тэгж асуудал үүсгэ Сергей Лавров. Бид хилийн манаанд байсан зохих ёстой зүйлийг л хийсэн.

-Дэлхий мэднэ. Турк ОХУ уг нь сайн харилцаатай найрсаг улс орон гэдгийг. Гэхдээ өнөөдөр Турк улсыг лалын дайчдыг дэмждэг гэж мэдэгдээд удаж байна. Та энэ тал дээр байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Бид лалын дайчдыг дэмждэг байсан бол өнөөдөр өмнөд хил дээр Сирийн газар нутагт байгаа лалын дайчидтай өдөр шөнөгүй тэмцэхгүй байсан. Олон зуун хүн амиа алдаад хэдэн сарын нүүр үзэж байна. Яасан гэж бид лалын дайчдыг дэмжих юм. Энэ бүхэнд хариулт өгөх хүн байхгүй юу. Турк улс яагаад лалын дайчидтай хамтран ажиллах болов.
Газрын тос гэж би таамаглаж байна. Хямд үнэтэй газрын тос лалын дайчдаас худалдан авч байсан учраас ОХУ лалын дайчдын газрын тос тээвэрлэж явсан автомашиныг бөмбөгдсөн гэж таамаглаж байна.

-Та хэвлэлийнхэний ярьсан зүйлээс ишлэл татахдаа сайн юм. Саяхан ОХУ-ын агаарын нисэх хүчин Сири Туркийн хилийн ойролцоо олон ачааны машин болон газрын тос тээвэрлэж явсан цувааг сөнөөсөн. Турк улс газрын тос лалын дайчдаас авдаггүй юу?
-Авдаггүй. Бид лалын дайчдын эсрэг хилийн өмнөд хэсэгт дайтсаар байгаа. Курд сунни шашинтай олон хүмүүс лалын дайчдын эсрэг тэмцэж байгаа. Бид шашин шүтлэг ялгахгүй лалын дайчдын эсрэг хилийн өмнөд хэсэгт дайтсаар байна.

-Гэхдээ лалын дайчдын ихэнхи нь суннит шашинтай гэж дуулсан. Турк улсад байдаг курдууд төрийн бодлого, ер нь Туркийн Засгийн газрыг эсэргүүцдэг шүү дээ.
-Яг тийм. Турк улсад олон суннит шашинтай хүмүүс байдаг. Курдууд ч бий. Гэвч бид улсынхаа бүрэн эрхийн төлөө лалын дайчидтай тэмцсээр байна. Хилийн өмнөд хэсэг рүү ихэвчлэн курдууд явж байгаа бөгөөд лалын дайчдын байгаа байрлал тус бүрт цохилт өгсөөр л байна. Тиймээс таны хардаад байгаа лалын дайчидтай Турк улс хамтран ажилладаг, санхүүжүүлдэг, тэднээс газрын тос худалдаж авдаг гэсэн мэдээлэл худлаа.

-Турк улс терроризмийн эсрэг нэгдэж чадах уу?
-Бид НАТО болон АНУ-ын терроризмийн эсрэг үйл ажиллагааг дэмжсээр ирсэн. Тиймдээ ч лалын дайчдын эсрэг өөрсдийн хийж чадах тэмцлийг хилийн өмнөд хэсэгт үргэлжлүүлсээр байгаа. Манай улсын олон 100 цэрэг эрс лалын дайчдын гарт амиа алдсан. Бид нэгдээд тэмцлээ үргэлжлүүлж байгаа гэж ойлгоод байгаа.

-ОХУ танай улсын хооронд “үл ойлголцол” гэж нэрлээд байгаа харилцаа бий боллоо. Тэгэхээр ОХУ-ын зүгээс Сирийн газар нутагт, Газардундын тэнгист ОХУ-ын агаар эсэргүүцэгч чадалтай С-400 загварын пуужин байрласан. Турк улс үүнийг хэрхэн хүлээн авч байна?
-Энэ бол заналхийллийн нэг төрөл л дөө. Гарцаа байхгүй ОХУ бидэнд шахалт дарамт үзүүлж байгаагийн нэг хэлбэр. Хэрэв бидний агаарын хүчин Сирийн газар нутагт нэвтрэх юм бол ОХУ-ын пуужингууд гал нээхэд бэлэн байгаа гэдгийг би сайн ойлгоод байгаа. С-400 загварын пуужингууд нь 250 км зайд байгаа онох чадалтай зэвсэг. ОХУ үүнийг Туркийн газар нутагт оруулах юм бол дайн эхэлж байгаагийн илрэл гэж би хүлээн авч байгаа. Тиймээс өнөөдөр нөхцөл байдал пуужинтай холбоотой хүндхэн л байгаа. Агаарын хяналтын хэсгийнхэн ОХУ-ын пуужингуудыг өдөр бүр хянаж байгаа. ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Игорь Конашенков энэ талаар бидэнд мэдэгдэж, талууд болгоомжтой байхыг анхааруулсан. Түүний зөв л дөө. Хилийн бүсэд нөхцөл байдал дээр гол анхаарлаа хандуулна гэдэг.
Туркийн хилээс 45 километрт байрлах энэхүү С-400 пуужин нь бидэнд агаарын хил дээр явуулдаг байсан хяналтыг үгүй хийсэн. Гэхдээ л энэ бол ОХУ-ын заналхийлэл. Сири улсад өөрсдийн пуужингаар манай улсыг сүрдүүлж айлгах гэж оролдож байна. Тэд том эндүүрч байна гэдгийг хэлмээр байна. Манай улсыг яаж лалын дайчдаас газрын тос  худалдан авч байна гэж хэлж чадаж байна аа. Бид тийм сул дорой улс орон гэж үү. Террористуудын эсрэг тэмцэж бүс нутгийн аюулгүй байдлыг хангахын тулд ажиллаж байхад тэднээс газрын том хямд үнээр авна гэж ярих байсан юм уу. Тэд ч том эндүүрч байна даа. Харин тэгж ярих юм бол ОХУ өөрсдөө Ойрхи Дорнодод газрын тосны төлөө Сири ул­сад тусалж байгаа дүр үзүүлж байгааг зарим ажиглагчид ч мэдээлсэн байсан.

-ОХУ Армени улсыг Сирийн дайнд оролцуу­лахаар болсон байсан. Та үүнийг мэдэж байгаа юу?
-Мэдээгүй. Армен ОХУ хоёр холбоотон л доо. Магадгүй тэд “бохир” ажлаа арменчуудаар хийлгэх гэж байгаа байлгүй дээ. Хэн мэдэхэв. Армен иргэд ч Турк улсад их бий.

-Танай хоёр улсын хоорондын харилцаанд тун харамсаж байна. Гэхдээ хамгийн их харамсчж бай­гаа зүйл бол цөмийн эрчим хүчний шинэ станцын гэрээ. Энэхүү гэрээ Турк улсын хувьд чухал гэрээнүүдийн нэг байсан биз дээ?
-Харамсалтай байна. Гэхдээ бид энэхүү гэрээг өөр улстай хийж болно. Мөн газар тариалангийн 15 хувийг ОХУ-тай хамтран хийдэг. Энэ бүхэн Турк улсыг улам хөдөлмөрч бүтээлч болгоно гэдэгт би найдаж байгаа.

-Ноён Ерөнхийлөгч өө, бидний урилгыг хүлээн авч ярилцлага өгсөнд та­лар­­хаж байна. Мөн ОХУ-тай цаашид найрсаг харил­цаатай байхыг хүсч байна.
-Баярлалаа. Та бүхний ажил үйлст амжилт хүсье.

0 Сэтгэгдэл
Бүх Европийг нийлүүлснээс 2 дахин том БНХАУ байна
NATO үгүй бол Турк ингэж зүрхлэхгүй Оростой хичнээн дайтаад ялагдлаа да.Одоо Оросууд пуужингаа Сирид авааччихлаар Түркийн онгоцнууд Сирирүү дураараа ордог байсан нь өнгөрч байна.Сая АНУ-д дэлбэрэлт боллоо.Манай зарим нэг Оросод дургуй хүмүүс Оросыг сөнөтүгэй гэх юм.Түүн шиг аюул байхгуй.150 сая Оросуудаас дүрвэж зугтах дүрвэгсдийг дэлхий яахав Хажууд нь оршдог бид яахав
Оросуудын талаар яг л хэлсэн бна. Том дайн дэгдээж газарын тос , шатдаг хийн үнийг зохиомолоор өсгөх гэсэн далд санаа нь үнэнштээ. угаасаа л эдийн засаг нь хямарсан дарангуйлагчидын сонгодог арга нь дайн дэлхийн том том дайнуудын сонгодог жишээ
NATO үгүй бол Турк ингэж зүрхлэхгүй Оростой хичнээн дайтаад ялагдлаа да.Одоо Оросууд пуужингаа Сирид авааччихлаар Түркийн онгоцнууд Сирирүү дураараа ордог байсан нь өнгөрч байна.Сая АНУ-д дэлбэрэлт боллоо.Манай зарим нэг Оросод дургуй хүмүүс Оросыг сөнөтүгэй гэх юм.Түүн шиг аюул байхгуй.150 сая Оросуудаас дүрвэж зугтах дүрвэгсдийг дэлхий яахав Хажууд нь оршдог бид яахав
turktei orosuud surgulduhiig hussen bn anhnaasaa.orosiin ongoc hil zurchsun ni unen yum bn.odoo tegeed ed nariin yahiig ni harj l baihaas
ene ***** NATO-gooroo ich turuu barij nohoitoj baina. ich sagsalzaj baina. gaihuulaad baigaa NATO, evropiin holboo ni eneniig uzdeggui. islamiin ulsaar ni turkiig zadluulbal putind ashigtai
yergvv mal be yun turkuud bombogdoh be oorsdoo aigaad omdondoo shees baihad chin
Орос чадахгүй өөрийнх нь эдийн засаг будаа болчихсон зарах нефьт байгалийн хийгээ хэнд зарах вэ гээд толгойгоо гашилгаад сууж байгаа. Европод монопльдож үнэрхэж байсан байгалийн хийг нь хэн ч худалдаж авахгүй болохоор Сири улсыг хамгаалсан нэрээр хомсдол үүсгэж үнээ өсгөх гэж л Оросууд Сирид туслаад байгаа шүү дээ
Бүх Европийг нийлүүлснээс 2 дахин том БНХАУ байна
хэн чи юу?
энэ хүн ч сүүлчийнхээ үгийг хэлчих шиг боллоо одоо туркууд Эрдагоноо авч хаяна өөрөө алан хядагчидтай хамтарч байгаа даа л тогтож байгаа шүү дээ
c-400 s aigaaad suuj bai daa
Өөрийгөө Аугаа их Камель Ататюрк гээд бодчихсон лалын нэг хэт үзэлтэн тэнэг турк
suuj baisan muchiruu huruuddug manguu turk yum da. gehdee turkuud erdoganiihaa tolgoig tasalj hariutslaga tootsoj l taaraa.
suuj baisan muchiruu huruuddug manguu turk yum da. gehdee turkuud erdoganiihaa tolgoig tasalj hariutslaga tootsoj l taaraa.
yavj yavj cham shig mal dutaj genedee kkkk
Mash zov ug helsen baina. Orosuud uuchlal guih ystoi guihgui bol orosiig bombogdoh heregtei shuu dee?
yergvv mal be yun turkuud bombogdoh be oorsdoo aigaad omdondoo shees baihad chin
хэн чи юу?
Хамгийн их уншсан