"Өнөр бүл" хүүхдийн асрамжийн төв 50 нас хүрлээ
Францын Версалийн хааны ордны дуурийн театрын найрал хөгжимчид Монгол Улсад анх удаа тоглоно
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
МАН газрын наймаачдыг зарлах сонсголоо цуцлав
Улаанбаатарт өдөртөө 15 градус дулаан байна
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо
Зөвшөөрөлгүй хашаа хайс, хаяг, сурталчилгааны самбарыг буулгаж байна
Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжлөн батламж гардууллаа
Нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 25 байршилд зохион байгуулна
Гамбургийн иргэд 2024 оны зуны олимп зохион байгуулахаас татгалзлаа
Германы Гамбург хотын иргэд 2024 оны зуны олимпын тоглолтыг өөрийн хотдоо зохион байгуулах эсэх талаар бүх нийтийн санал асуулга явуулж нийт иргэдийн 51,6 хувь нь татгалзсан хариу өгчээ.
Ингэснээр 2024 оны олимп зохион байгуулахаар өрсөлдөж байсан Парис, Ром, Лос-Анжелос, Будапешт хотууд нэрсийн жагсаалтад үлдэж байгаа юм.
Энэ олимп зохион байгуулах хотыг Олон улсын олимпын хороо шалгаруулсан эцсийн дүнгээ 2017 оны есдүгээр сард зарлах юм.
Герман улс 1972 онд Мюнхенд зуны олимп зохион байгуулснаас хойш олимпын тоглолт хүлээн аваагүй. Deutsche Welle хэвлэлийн мэдээлж байгаагаар Гамбургт олимп зохион байгуулбал 11 тэрбум евро шаардлагатай байгаа нь татгалзах гол шалтгаан болж байгаа юм байна.
Нөгөө талаар арваннэгдүгээр сарын 13-нд Парист террорист халдлага болж 130 хүний аминд хүрсэн, үүнээс дөрөв хоногийн дараа германы Ганноверт болсон голланд, германы хөл бөмбөгийн тэмцээнийг аюулгүй байдлын улмаас болиулсан зэрэг нь немцүүдийн сэтгэлийг зовоож байгаа юм.
Хамгийн сүүлийн өвлийн олимп Оросын Сочид 2014 онд болсон бол 2016 оны зуны олимп бразилийн Рио-де-Жанейрод, 2018 оны өвлийн олимп Өмнөд Солонгосын Пхенчханд, 2020 оны зуны олимп японы нийслэл Токиод, 2022 оны өвлийн олимп Бээжинд болох юм.

0 Сэтгэгдэл