Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэт” үйлдвэр ил уурхайн гуравдугаар овоолгоо нөхөн сэргээжээ

Т.ЖАНЦАН

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр улсын нийгэм, эдийн засагт  зонхилох үүрэг гүйцэтгэдэг. Тус үйлдвэр сүүлийн хоёр жилд 991 тэрбум төгрөг улс болон орон нутгийн төсөвт төвлөрүүлжээ. Харин энэ оны аравдугаар сарын байдлаар 239 тэрбум төгрөг улс болон орон нутгийн төсөвт оруулсан байна.  Уг мөнгө нь борлуулалтын орлогын 30-40 орчим хувийг эзлэж буй аж.

Мөн Засгийн газар “Бүс нутгийн хөгжлийн бодлого” гэж баталсан. Үүний дагуу Орхон аймаг хөгжлийн бодлогоо гаргаж 2021 он хүртэл төлвөлжээ. Иймд “Эрдэнэт” үйлдвэр Орхон аймагт сүүлийн хоёр жилд 58.6 тэрбум төгрөг хөрөнгө оруулалт хийв.

Тухайлбал, орчин үеийн тоног төхөөрөмжтэй “Эрдэнэт медикал” оношилгоо, эмчилгээний төв байгуулж ирэх сард хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ. Уг төвийг барихад  2008 оноос хойш 52.8 тэрбум төгрөг зарцуулсан байна. Мөн орон нутгийн аж ахуйн нэгжүүдээс ханган нийлүүлэлт, ажил үйлчилгээ авахыг урьтал болгож буй. Учир нь Орхон, Булган аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг  аж ахуйн нэгжүүдээс нийт ханган нийлүүлэлтийнхээ 30 хувийг авах боломжийг судлах талаар орон нутагтай хамтран ажиллах хэлэлцээрт тусгасан аж. Жишээ нь, 2013 онд нийт ханган нийлүүлэлтийн 10 хувьтай тэнцэх хэмжээний худалдан авалт орон нутгийн аж ахуйн нэгжтэй хийжээ. Тэгвэл энэ оны аравдугаар сар гэхэд 14 хувьд хүрсэн үзүүлэлт гарлаа. Ингэснээр орон нутгийн аж ахуйн нэгжүүдийн орлого өсч, төлөх татвар нь нэмэгдсэн байна.
Харин бараа, бүтээг­дэхүүн нийлүүлэх гэрээ, хэлцэл хийсэн ч үүргээ биелүүлээгүй 161 компани байгаа тухай “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн хоёр жилийн өмнө зарлаж байсан. Эдгээр компаниудын өр 60.8 тэрбум төгрөг бөгөөд 3-10 жилийн хугацаанд тус үйлдвэрт нэг ч төгрөг эргүүлж төлөөгүй, бараа бүтээгдэхүүнээ нийлүүлээгүй байсан билээ. Тэгвэл одоогоор 64 компанид холбогдох 34.8 тэрбум төгрөгийг эргүүлэн олж аваад байна. Тэгэхдээ бэлэн мөнгө  болон нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүн авах, үл хөдлөх хөрөнгө хураах зэргээр өрийг нь барагдуулжээ. Тухайлбал, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багт 29, Говил багт 37, “Эко” хорооллоос зургаа, 3-р бичил хорооллын 45-р байрнаас ес, Улаанбаатар хотод хоёр гээд нийт 83 айлын орон сууц өрөнд тооцон авсан байна. Харин эдгээр орон сууцанд ажилчдаа оруулжээ.

Уул уурхайн компанийн зайлшгүй хийх ёстой зүйл бол байгаль орчны бодлого. “Эрдэнэт” үйлдвэр хүдрийн ил уурхайн хоосон чулуулгын гуравдугаар овоолгод 31.4 га талбайд “Эко Ази” дээд сургуультай хамтарч биологийн нөхөн сэргээлт хийгээд байна. Энд одоогоор шинсний суулгац 31916, улиас 4420, шах хуайс 100,  чацаргана 2200 ширхэгийг тарьсан аж. Мөн олон наст ургамлын 1850 кг үр цацаж зүлэгжүүлэв. Үүнээс гадна Хустайн нурууны байгалийн цогцолбор газарт  халиун бугийн илий, тарвага нутагшуулж эхэлсэн. Одоогоор бугын тоо толгой 47, тарвага 180 хүрсэн аж. Ийнхүү “Эрдэнэт” үйлдвэрийн Монгол Улсын нийгэм эдийн засагт оруулсан хувь нэмэр, нийгмийн хариуцлага цаашид хийх ажлын  талаар дурьдаад байвал ёстой “яривал их урт түүх...” гэдэг шиг зүйл болно.

А.Баярмагнай: Манай цех бүх төрлийн цутгуур хийдэг

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Засвар механикийн заводын цутгуурын цехийн ажилтан.

-“Эрдэнэт” үйлдвэрт хэдэн жил ажиллаж байна. Уурхайчин хүний хувьд манай улсын уул уурхайн салбарын талаар ямар бодолтой явдаг вэ?
-Би “Эрдэнэт” үйлдвэрт 27 жил ажиллаж байна. Анх 1989 онд Засвар механикийн заводын цутгуурын цехэд ажилд орсон. “Эрдэнэт” үйлдвэр өнөөдөр Монголын уул уурхайд жишиг болдог. Оюутолгой, Тавантолгой манай үйлдвэр шиг байгаасай гэж уурхайчин хүний хувьд хүсдэг. Учир нь, ганц “Эрдэнэт” үйлдвэр л гэхэд манай улсын нийгэм, эдийн засагт томоохон үүрэг гүйцэтгэж байна шүү дээ.

-Сүүлийн үед ямар тех­но­логи нэвтрэв. Хэдэн төр­лийн бүтээгдэхүүн үйлд­вэрлэж  байна?
-Манай цутгуурын це­хийн хэвний болон хайлах хэсэгт шинэ зуух тавигдсан.  Тухайлбал, вакуумжуулсан хэвтэй болсноор бидний ажил хөнгөрч, улам чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Бид “Эрдэнэт” үйлд­вэ­­рийн уулын техник, бая­жуу­­лах үйлдвэрийн тээр­мийн хуяг хийдэг. Одоо Тавантолгой ордоос захиал­га авч хуяг нийлүүлэх болсон. Үйлдвэрлэж буй бүтээгдэ­­­хүүний нэр төрөл их олон. Жи­шээ нь, марганцаар хийж бай­на. Ширэм цутгана. Ер нь бүхий л төрлийн цутгуур хийнэ шүү.

-Уул уурхайн салбар хамгийн өндөр цалинтай. Хүн бүр л уурхайчин боло­хыг хүсэх болсон. Цалин, хангамж ямар байна вэ?
-Харин тийм. Хүмүүс уул уурхайн салбарт ажил­лавал их өндөр цалин авдаг гэж ярьдаг. Ажил нь хүнд, эрсдэл өндөртэй тул уурхайчид бусдаас өндөр цалин авч байгаа.  Гэвч хадгаламжиндаа мөнгөтэй, баян уурхайчин цөөн. Манай үйлдвэрийн бараг бүх ажилчид банкинд зээлтэй гэж хэлэхэд хилсдэхгүй. Би ч бас зээлтэй. Монголчууд өнөөдөр цалингийн зээл авч байж л амьдралын хэрэгцээ, шаардлагаа хангаж байгаа шүү дээ. Монголын бусад уурхайд ажиллаж байгаа хүмүүс ч ялгаагүй л байх.  Энд нэг зүйл зориуд хэлмээр байна. Төр засаг тэтгэвэрт гарах насыг 65 болгоно гэж яриад байгаа. Энэ бол буруу. Хүнд үйлдвэрт ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан хүмүүс урт насалдаггүй. Хамт ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан хүмүүс тав, зургаан жил болоод л 55, 56 нас хүрээд л бурханы оронд оддог.  Ер нь, монгол хүний дундаж нас 65-70 байдаг. Тэгэхээр тэтэгвэрийн насыг нэмнэ гэдэг буруу гэж бодож байна. Би хоёр жил ажиллаад тэтгэвэрт гарна. Манай цехийн ажилчид 50 нас хүрээд тэтгэвэрт гардаг. Учир нь хүнд хортой халуун нөхцөлд тооцогддог юм.

-Уурхайн нөөц шав­хагд­­даг баялаг. Та үйлдвэ­рийнхээ ирээдүйг хэрхэн төсөөлж байна?
-Манай үйлдвэр бидний үед ажиллах л болно. Өөрөөр хэлбэл, 40 орчим ажиллана гэж бодож байна. Нэмэлт хайгуул хийж нөөц тогтоохоор ажилладаг. Тэгэхээр “Эрдэ­нэт” үйлдвэрийн ажил­лах хугацаа нэмэгдэх нь гарцаагүй.  Уурхайн нөөц баялаг шавхагдахаар манай Засвар механикийн заводыг  машин, тоног төхөөрөмжийн үйлдвэр болгох төлөвлөгөө байдаг. Манайд цутгуур, токарь, угсралтын хэсгүүд бий. Тэгэхээр энэ төлөвлөгөө биелнэ гэж боддог. Иймд ма­най үйлдвэр нөөц дууссан ч үргэлжлүүлэн ажиллах, ул­сын­хаа эдийн засагт томоо­хон байр суурь эзэлсэн хэ­вээр байна гэдэгт итгэдэг. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан