"Өнөр бүл" хүүхдийн асрамжийн төв 50 нас хүрлээ
Францын Версалийн хааны ордны дуурийн театрын найрал хөгжимчид Монгол Улсад анх удаа тоглоно
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
МАН газрын наймаачдыг зарлах сонсголоо цуцлав
Улаанбаатарт өдөртөө 15 градус дулаан байна
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо
Зөвшөөрөлгүй хашаа хайс, хаяг, сурталчилгааны самбарыг буулгаж байна
Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжлөн батламж гардууллаа
Нутгийн зарим хэсгээр бороо, нойтон цас орно
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 25 байршилд зохион байгуулна
Гар утасны дугаар 1912-оор эхэлдэг байх ёстой гэж Умард Солонгос тушаав
Умард Солонгосын эрх баригчид үүрэн телефоны оператор Koryolink компанидаа улсынхаа бүх дугаарыг 191-ээр эхэлдгийг болиулж 1912-оор эхэлдэг болгохыг тушаажээ. Ингэснээр БНАСАУ-ыг үндэслэн байгуулагч, мөнхийн ерөнхийлөгч Ким Ир Сений төрсөн өдрийг бэлгэдэж, утсаар ярьсан дотоод гадаадын хэн ч гэсэн Ким Ир Сенийг дурсан хүндэтгэж байх юм гэнэ.
The Guardian хэвлэлийн мэдээлснээр бол тус улсын өөр нэг өрсөлдөгч Kangsung Net компанийн эхлэх дугаар 195 хэвээр үлдэх юм байна.
Үүрэн телефоны Koryolink компанийн гар утсыг умардын 2,5 сая хэрэглэгч, үүн дотроо элит хэсгийнхэн голдуу барьдаг, гурван сарын хугацаанд 35 центийн төлбөр гардаг гэнэ.
Умард Солонгос БНАСАУ-ыг үндэслэн байгуулагч Ким Ир Сенийг өнөө хүртэл тахин шүтэж Аугаа их удирдагч, Үндэстний нар, Бүхнийг ялагч төмөр жанжин, Бүгд найрамдах улсын хүчирхэг маршал, Хүн төрөлхтнийг чөлөөлөгч, Эцэг хэмээн нэрийддэг юм. Ким Ир Сенийг нас барснаас хойш дөрвөн жилийн дараа 1998 онд түүнийг БНАСАУ-ын мөнхийн ерөнхийлөгчөөр томилсон юм. Өнөөдөр БНАСАУ-г түүний ач хүү Ким Чен Ун удирдаж байгаа юм.

0 Сэтгэгдэл