Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АНУ-д 14 хүн хөлдөж үхлээ


АНУ-ын төвийн нутгийн Оклахома, Техас,  Канзас мужуудад мөндөр  орж, хүйтэрснээс 14 хүн амь алдлаа  гэж Associated Press агентлаг дамжууллаа. Үүнээс гадна нэгэн эмэгтэйн машин усанд автаснаас сураггүй алга болсыг аврагчид хайж  байна.  Голуудын  усны түвшин дөрвөн метр өргөгдөж эргээсээ хальж, замууд дээр мөсөн бүрхүүл тогтсоноос авто осол олонтаа гарч, цахиллгаан дамжуулах шугам гэмтэн Оклахама мужид гэхэд л 60 мянган гэр бүл гэрэл цахилгаангүй болжээ. Цаг уурчдын мэдээлж байгаагаар бол оййрын үед сайжрахгүй, Небраска, Колорадо, Өмнөд Дакоту мужид ч мөндөр, нойтон цас орох юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан