Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СБД-ийн жирэмсэн эхчүүд өнөөдрөөс ”Амгалан” амаржихад төрөх боломжтой боллоо

"Амгалан" амаржих газар өнгөрсөн есдүгээр сард нээлтээ хийсэн. Уг эмнэлэгт Баянзүрх дүүрэгт харьяалалтай эхчүүд хамрагдаж байгаа юм. Тэгвэл "Өргөө" амаржих буюу хуучин нэгдүгээр төрөх ачаалал ихтэй байгаагийн улмаас НЭМГ-ын дарга Сүхбаатар дүүргийн жирэмсэн эхчүүд өнөөдрөөс эхлэн "Амгалан" амаржих газарт очиж төрөх боломжтой гэсэн тушаал гаргажээ.

"Амгалан" амаржих газар саяхан нээлтээ хийсэн учраас хамгийн тохитой байранд үйлчилгээ үзүүлж байгаа гэж эмч нар хэлж байна.

Одоогийн байдлаар "Өргөө" амаржих газар /Нэгдүгээр төрөх/ нийт 390 ортойгоос төрөхийн 240, эмэгтэйчүүдийн 100, нярайн 50 ортой "Хүрээ" амаржих газар /Хоёрдугаар төрөх/ 75 ортой "Амгалан" амаржих газар /Гуравдугаар төрөх/ 150 ортой үйл ажиллагаа явуулж байгаа аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан