Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрүүл Монгол залуу” спортын их наадам аваргуудаа тодрууллаа

НАМЗХ-ноос зохион байгуулсан “Эрүүл Монгол залуу” эв нэгдлийн спортын их наадам аравдугаар сарын 20-ноос бүтэн сарын хугацаанд үргэлжилж аваргуудаа шалгарууллаа. Тус  наадамд спортын таван төрөлд 414 багц медалийн төлөө 40 мянга гаруй залуус өрсөлдсөн.
Их наадамд  багийн дүнгээр Нийслэлийн баг тамирчид дөрвөн алт, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүн байр, Орхон аймаг гурван алт, мөнгө, хүрэл медаль хүртэж II байр, Хэнтий аймаг алт, хоёр мөнгө, хүрэл медалийн тоогоор III байрт тус тус шалгарчээ. Түүнчлэн гар бөмбөгийн эрэгтэй шилдэг тоглогчоор Дархан-Уул аймгийн Ц.Мөнхдөл, эмэгтэй шилдэг тоглогчоор Нийслэлийн А.Алтангэрэл нар тодорсон юм. Хэнтий аймгийн О.Эрдэнэцогт сагсан бөмбөгийн “Эрэгтэй шилдэг тоглогч”, Дархан-Уул аймгийн Б.Намуунзул “Эмэгтэй шилдэг тоглогч”-оор тус тус шалгарчээ.
Тус наадам нь улсын хэмжээнд гурван үе шаттай зохиогдсон анхны спорт тэмцээн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан